Түүх / History

Европын Холбооны Хүний Эрхийн Шагналаас ЛГБТ Төв хүртлээ
Олон улсын Хүний эрхийн өдөрийг тохиолдуулан 2019 оны 12-р сарын 10-нд Монгол дахь Европын Холбооны Хүний Эрхийн Шагналыг нийт 9 эрхэмд гардуулсанаас “Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах үйлсээрээ” ЛГБТ Төв уг шагналыг хүртсэнийг Австралийн Элчин Сайд Дэйв Воусэнээс ЛГБТ Төвийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтуяа гардан авлаа.
Анхны күийр теарт тайзнаа тоглогдов
2018 оны “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ээр анхны күийр театр МҮЭСТО-ны бага тайзнаа тоглогдлоо. ЛГБТИ хүй олны болон ЛГБТИ эрхийг дэмжигч залуусын бичиж найруулсан ба тоглосон эдгээр жүжиг нь “Үүрийн цолмон, үдшийн гялаан”, “Өчигдөр, өнөөдөр, өнө мөнх”, “Сүүлчийн хонхны жингэнээ” байлаа.
Иргэний бүртгэлийн тухай хуульд санал хүргүүллээ
Иргэний бүртгэлийн тухай хуулийн төсөлд транс, интерсекс хүмүүсийн хүйсийн тэмдэглэгээг шинэчлэн бүртгэхийг олон улсын жишигт ойртуулах, процессыг хялбаршуулах саналыг УИХ болон Хууль зүйн яаманд хүргүүллээ.
2017
2017 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн ЛГБТ Төвийн Күийр уран зохиолыг дэмжих зөвлөлөөс хэвлүүлсэн Н. Анараагийн орчуулгын эмхэтгэл “Амьдрал, эрх чөлөө, хайрын магтуу: дэлхийн шилдэг ЛГБТ яруу найргийн антологи” болон А. Зоригийн эсээ цуглуулга “Homo Liber” номууд худалдаанд гарав. Түүх сөхөхөд Монголын анхны ЛГБТ сэдэвт ном болох М. Энхриймаагийн “Хоёр сүнстэн” шүлгийн түүвэр 2009 онд хэвлэгдэж байсан билээ.
2017
Үндсэн хуульд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааг багтаах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын хороо, ажлын хэсэгт хүргүүлэв.
2017
Шинэ Эрүүгийн хуульд багтсан ялгаварлан гадуурхалтыг гэмт хэрэг болгосон зүйлийг хэрхэн хэрэгжүүлэх талаар 21 аймаг, нийслэл хотын цагдаагийн 100 албан хаагчдад 3 ээлжээр 8-р сарын 7-8-ны өдрүүдэд, 10-11-ний өдрүүдэд болон 14-15-ны өдрүүдэд сургалт явууллаа. Энэхүү сургалтыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ/OSCE)-н үзэн ядалтын гэмт хэргийг таних, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх хөтөлбөр, гарын авлагын дагуу АНУ-ын Хууль зүйн яаманд 30 жил прокурор хийсэн, үзэн ядалтын гэмт хэргийн шинжээч Жээрард Хооган, монгол шинжээч Н. Анараатай хамтран ЛГБТ Төв хийж гүйцэтгэлээ. Сургалтын дараагийн шатны алхамууд болох цагдаагийн албан хаагчдад зориулсан үзэн ядалтын гэмт хэрэгтэй холбоотой журам, эрүүгийн эрх зүйн тогтолцооны бүх субъектыг сургах шат дараалласан асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хэлэлцсэний дагуу 9-р сараас үргэлжүүлэх боллоо.
2017
ЛГБТ Төв нь 2017 оны 8-р сарын 1-нд Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яам болоод Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсэгт санал хүргүүлээ. Энэхүү саналаар Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд багтсан үл ялгаварлах үндэслэлд бэлгийн чиг баримжаанаас гадна хүйсийн баримжааг “хүйсийн ижилсэл” гэсэн байсныг шинжлэх ухаанч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үл патологижуулсан нэршил болох хүйсийн баримжаа хэмээн ашиглахын ач холбогдлыг сануулсан билээ.
Шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэллээ
Бүх төрлийн ялгаварлан гадуурхалт, түүн дотор бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээрх ялгаварлан гадуурхалтыг эрүүгийн гэмт хэрэг болгосон түүхэн заалт бүхий шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэллээ. Үзэн ядалтын гэмт хэргийн зохицуулалттай болохын төлөө ЛГБТ Төв олон жил ажилласан ба энэхүү ялагварлан гадуурхах гэмт хэргийн заалтыг цаашид боловсронгуй болгох, бүх тогтолцоонд хэрэгжүүлэх асуудлаар шат дараалласан ажлуудыг төлөвлөж байна.
2017
2017 оны 6-р сарын 13-15-ны өдрүүдэд хүний нөөц заагддаг их дээд сургуулиудад ЛГБТИ хүмүүсийн эрх, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн асуудлын талаар Нийгмийн ажлын багш, сургагчдын холбоо, Онол Арга ТББ-уудтай хамтарч зохион байгуулав. Хөдөлмөрийн орчинд ялгаатай байдлыг хүндэтгэх, ЛГБТИ хүмүүст ээлтэй хөдөлмөрийн орчин бүрдүүлэх асуудлаар МУИС, ШУТИС гэх мэт сургуулийн Хүний нөөцийн хичээлүүдэд 2017 оны намраас заагдаж эхэлнэ.
2017
2017 оны 6-р сарын 2-нд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо Монгол Улсын Засгийн газарт ЛГБТИ хүүхдүүдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг арилгах тухай 3 зөвлөмжийг ЛГБТ Төвийн тайлангийн дагуу өглөө.
2017
НҮБ-ын Хүний эрхийн хороонд ЛГБТИ хүмүүсийн нөхцөл байдлын талаарх тайланг хүргүүлж, зөвлөмжүүдийг гаргууллаа.
2017
Нийгмийн ажлын багш, сургагчдын холбоотой хамтарч нийгмийн ажлын их, дээд сургуулийн багш нарт бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааны асуудал, ЛГБТИ хүмүүсийн асуудлыг нийгмийн ажилтнууд хэрхэн ойлгож, үйлчилгээ үзүүлэх ёстой талаар хичээлийн хөтөлбөрт багтаах талаар сургалтыг хийв. 2017 оны намраас МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС-ын хөтөлбөрт багтана.
2016
“Хүний эрхийн төлөө залуу манлайлагч” хөтөлбөрийн оролцогчид ЛГБТ сэдэвтэй манганы тэмцээн зохион байгуулж, шагналт зохиолуудаар “Хайр бол хайр” анхны ЛГБТ мангаг ЛГБТ Төвийн санхүүжилтээр гаргав.
2016
2016/8/26-2016/9/4 “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулдаг “Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК кино наадамд Гёте Институтын спонсорлосон гол киног үзэхээр кино наадамд анх удаа 250 гаруй үзэгч хүрэлцэн ирлээ.
2016
НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд ЛГБТИ хүмүүсийн нөхцөл байдлын талаарх тайланг хүргүүлж, зөвлөмжүүдийг гаргуулав.
2016
Монголын ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг сайжруулахад үнэмлэхүй нэмэрлэснийг үнэлээд Азийн ЛГБТ байгууллагууд ЛГБТ Төвийг Азийн ЛГБТ эрхийн ахиц дэвшлийн шагналаар шагнав.
2016
“Эрхийн төлөө урлаг” анхны дуудлага худалдаагаа Валиант Арт компанитай амжилттай хамтран зохион байгуулав.
2015
2015 оны 12-р сарын 3-нд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахыг гэмт хэрэгт тооцсон шинэ Эрүүгийн хууль батлагдав. Хүндэрсэн нөхцөлд үүнийг үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэгт тооцохыг мөн багтаав.
2015
2015/8/28-2015/9/5 “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд анх удаа “Тэгш эрхийн төлөө дуу хоолой” нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй концертыг амжилттай зохион байгуулж, Нисванис хамтлаг болон бусад дуучид, хамтлагууд тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо өргөлөө.
2015
НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороонд ЛГБТ хүмүүсийн нөхцөл байдлын талаарх тайланг хүргүүлж, төр ижил хүйсийн хосуудын эсрэг ялгаварлан гадуурхалтыг зогсоох ёстой гэсэн зөвлөмжийг гаргуулав.
2015
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ЛГБТ хүмүүсийн нөхцөл байдлын талаарх тайланг хүргүүлж, нөлөөллийн ажил хийснээр ЛГБТ асуудалтай холбоотой 17 зөвлөмж гаргуулав.
2015
Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн талаар гишүүн орнуудынхаа дунд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас хийдэг мониторингд Монгол дахь ЛГБТ хүмүүсийн асуудлыг багтаан ИЛГА Европт тайлан явуулав.
2015
2015 оны 4-р сарын 11-нд Австралийн уран бүтээлч, ЛГБТ Төвийн анхны оршин суугч уран бүтээлч Нэйтэн Стөүнхэм ЛГБТ Төвийн дэмжигч залуустай ХАЙРЫН АВТОБУС олон нийтийн театрын арга хэмжээг зохион байгуулав.
2014
Жил бүрийн “Хүний эрхийн төлөө залуу манлайлагч” хөтөлбөр Канадын ЗГ-ын санхүүжилтээр анх хэрэгжиж эхлэв.
2014
2014/9/19-2014/10/3 “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд 9-р сарын 20-нд ЛГБТ эрхийн төлөө “Тэгш эрхийн төлөө алхалт”-ыг анх удаа нийтийн орон зайд зохион байгуулав.
2014
Хотын төв номын сангийн Америкийн соёл, мэдээллийн төв дээр ЛГБТ Төв АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр “Солонгын булан”-г нээж, бүх нийтэд нээлттэй номын сангийн орон зайд анх удаа ЛГБТИ асуудалтай холбоотой ном, зохиол, сэтгүүл хүмүүст хүрэх болов.
2014
“Эрхийн төлөө урлаг” бодлогыг боловсруулж, 5-р сарын 17-нд зориулж анхны уралдааныг зохион байгуулав.
2014
“ЛГБТ хүмүүс ба ядуурал” судалгаа хийгдэв.
2013
ЛГБТ Төвийн нөлөөллийн ачаар Эрүүл мэндийн мэргэжилтний ёс зүйд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар үл ялгаварлах зарчим суув.
2013
2013 оны 9-р сарын 22-28-ны хооронд ЛГБТ Төвийн санаачлагаар “Бахархлын долоо хоног” анх удаа Монголд зохион байгуулагдав.
2013
ЛГБТ хүмүүсийн нөхцөл байдлын талаар анхны өргөн хүрээний судалгааг ЛГБТ Төв хийснээр ХЭҮК-ийн 12-р илтгэлд багтав. 2013 оны 7-р сарын 3-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг ханган хамгаалах асуудлыг багтаасан анхны тогтоол гарав.
2011
ЛГБТ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээний талаар нэг өдрийн сургалтыг АНУ-ын Хүний хөгжлийн хүрээлэнгийн сэтгэл зүйч Мириям Эхренбергтэй хамтарч сэтгэл зүйчид, сэтгэцийн эмч болон багш нарт зохион байгуулав.
2011
2011 оны 5-р сарын 17-нд Монголд анх удаа Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдрийг нийтэд нээлттэй хэлбэрээр тэмдэглэхдээ Олон улсын гей лесбиян хүний эрхийн хорооны хийсэн “Зориг зүрх амьдаараа” баримтат киног монгол хадмалтай толилуулж, хүний эрхийн шинжээчидтэй панель хэлэлцүүлэг болон залуучуудын үйлдлийн театрыг зохион байгуулав.
2011
Олон улсын гей, лесбиян хүний эрхийн хорооноос Монгол Улсад ЛГБТ эрхийн төлөө үнэмлэхүй хувь нэмэр оруулсанд ЛГБТ Төвийг Фелипа дэ Сузагийн нэрэмжит олон улсын хүний эрхийн шагналаар шагнав.
2010
“Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё” мультимедия кампанит ажлыг 2010 оны 11-р сараас 3 телевиз, 1 радиогоор 4 сарын хугацаанд явуулж хэрэгжүүлснээр нийгэмд анх удаа ЛГБТ хүмүүсийн эрхийн талаар өргөнөөр хэлэлцүүлж эхлэв.
2010
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл доорх Тогтмол түгээмэл хэлэлцүүлгийн бэлтгэлийг жил тойрон хийв. 2010 оны 11-р сарын 2-нд ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг ханган хамгаалах 7 зөвлөмжийг ХЭЗ-ийн гишүүд Монгол Улсад өгөв.
2010
ЛГБТ Төв нь транс байдлыг эмгэг гэж үзэхийг зогсоох STP-2012 олон улсын хөдөлгөөнд анх удаа нэгдэж, ЛГБТ хүй олны дунд “Миний хүйс минийх” хүйсийн баримжаа, илэрхийлэлтэй холбоотой оролцооны үнэлгээ хийхийн хажуугаар хүйсээ илэрхийлэх мультимедия воркшоп зохион байгуулав.
Гэрчилгээгээ авав
ХЭҮК, Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх, гадаадын олон ЛГБТ хүний эрхийн байгууллагаас эсэргүүцлээ илэрхийлснээр ЛГБТ Төв бараг 3 жилийн дараа буюу 2009 оны 12-р сарын 16-нд “Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” статусынхаа гэрчилгээг гардан авав.
2009
Гурван сар долоо хоногтоо 2-3 удаа очсоны дараа Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 6-р сарын 23-нд албан бичгээр ТББ-р бүртгэхийг татгалзсан хариу авав. Татгалзсан хариу нь ЛГБТ хүмүүсийг илт ялгаварлан гадуурхсан, эвлэлдэн нэгдэх эрхийг нь үндэслэлгүй хязгаарласан байсан учир ХЭҮК, Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөхөд хандав.
2009
3-р сараас дахин бүртгүүлэх үйл ажиллагаа эрчимжүүлэв.
2008
“Залуус эрүүл мэнд төв”-өөс Монголын анхны “Гей Мисс” тэмцээнийг гей болон бисексуал эрчүүдийн дунд шалгаруулав.
2008
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг устгах гэрээний хороонд лесбиян, бисексуал эмэгтэйчүүд болон транс эмэгтэйчүүдийн асуудлаар анхныхаа олон улсын нөлөөллийн илтгэлийг бэлтгэн хүргүүлэв.
2007
Лесбиян, гей, бисексуал, трансжендэр хэмээх үгсийг ШУА-р тайлбарлуулах ёстой гэсэн шалтгаар ТББ-р бүртгүүлэх өргөдлийг хүлээн авсангүй.
2007
3-р сардаа багтаан Хууль зүй, дотоод хэргийн яаманд ТББ-р бүртгүүлэх өргөдлөө өгөв.
2007
3-р сард ЛГБТ Төвийн үүсгэн байгуулагчдын анхны хурал болов.
2007
ЛГБТ хүний эрхийг голлосон “Хүний эрх ба ХДХВ/ДОХ” нэртэй, олон талт төлөөллийг хангасан 100 гаруй оролцогчтой хурлыг Улаанбаатар хотод ХДХВ-ээр ажилладаг төрийн бус байгууллагууд зохион байгуулагдав.
2006
“Залуус эрүүл мэнд” ТББ, “Монголын Улаан загалмайн нийгэмлэг”-тэй хамтран анх удаа олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад ЛГБТ асуудлыг хэрхэн тусгах талаар сургалт хийв.