Түүх / History

2006
Анхдугаар олон улсын ЛГБТ хүний эрхийн бага хуралд “Тавилан”-гийн гишүүн, МИЛК Төвийг үндэслэгч Н. Анараа Монголын ЛГБТ олон нийтийг төлөөлөн ардчиллаас хойших Монголын ЛГБТ эрхийн талаар илтгэл тавив.
2004
МИЛК Төвийн итгэлийн утас руу цагдаа болон тагнуулын газраас байнга утасдаж, садар самуун сурталчилсан гэх худал үндэслэлээр дарамталсан, дараа дараагийн санхүүжүүлэгчдэд төслийн саналуудаа явуулаагүй, МОНЭС-ийн хувьд төслөөр үргэлжлэх боломжгүй гэсэн тул 2004 оны 9-р сард МИЛК Төв хаагдав.
2004
ЛГБТ хүй олон болон ЛГБТ эрхийн талаар МИЛК Төвийн ажилтан 107.5 ФМ радиод сэдэвчилсэн ярилцлага өгөв.
2004
Монголын анхны ЛГБТ мэдээллийн вэбсайт болох www.mongoldyke.org.mn нээгдэж, 2007 оны 10-р сар хүртэл ажиллав.
2004
АНУ-ын Шударга ёсны төлөө Астрэя сангийн санхүүжилтээр Монголын эмэгтэйчүүдийн сангийн нэг төсөл хэлбэрээр Монголын лесбиян олон нийт, мэдээллийн “МИЛК Төв” үйл ажиллагаагаа эхлүүлэв.
2003
“Залуус эрүүл мэнд” ТББ ХЗДХ Яаманд төрийн бус байгууллагаар бүртгүүлнэ. Үйл ажиллагаа нь эрчүүдийн бэлгийн эрүүл мэнд, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.
2003
Албан ёсны сар бүрийн ЛГБТ үдэшлэгүүдийг “Тавилан”-гийн үүсгэн байгуулагчийн нэг Каларбой зохион байгуулж эхэлнэ.
2001
“Тавилан”-гийн утсан дээр ажиллаж байсан зарим хүмүүс “ДОХ-той тэмцэх үндэсний сан”-гийн хажууд гей болон бисексуал эрчүүдийг ХДХВ/ДОХ-ын асуудлаар дэмжих бүлэг эхлүүлэх ба энэ бүлэг нь 2003 оны 11-р сард “Залуус эрүүл мэнд” ТББ болно.
2000
Анхны ЛГБТ итгэлийн утас “ДОХ-той тэмцэх үндэсний сан” ТББ-ын санхүүжилтээр “Тавилан”-гийн үйл ажиллагаа болон ажлын цагаар ажиллаж эхлэв. Утсыг ажиллуулах явцад санхүүжүүлэгчээс ЛГБТ хүний эрхийн асуудлаар бус, зөвхөн ХДХВ-ээр ажиллах ёстой гэсэн шаардлага тавьж, утас 2001 оны 2-р сард санхүүжилтгүйн улмаас хаагдав.
2000
Тавилангийн гишүүд Улаанбаатар хотод ЛГБТ хүй олны хэрэгцээг оролцооны аргаар судлав. Судалгаа нь анхны ЛГБТ итгэлийн утсыг ажиллуулах үндэс болов.
2000
Тавилангийн гишүүд анх удаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу Дархан хотын ФМ радиод ЛГБТ эрхийн талаар ярилцлага өгөв.
1999
Монгол болон гадаадын гей эрчүүдийн үүсгэн байгуулсан, гей эрчүүдийн хүний эрхийн анхны байгууллага “Тавилан” ТББ албан ёсоор бүртгүүлэв. 2001 оны эхээр санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаагаа бүрэн зогсоов.