Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн эсрэг ажиллах мандатыг үүсгэх асуудлаар 2016 оны 6-р сарын 30-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл шийдвэр гаргасан ба энэхүү мандатыг НҮБ-ын Ерөнхий чуулганаар дахин дахин баталгаажуулсан билээ. Хараат бус шинжээч Профессор Витит Мунтарбхорн анхныхаа “Хүн төрөлхтөний ялгаатай байдал: ялгаатай байдлыг хүнлэг байдлаар хүндэтгэх нь” тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2017 оны 6-р сарын 6-нд танилцууллаа. Тайланг англи хэл дээр доороос уншина уу.
Исламын орнуудын байгууллагыг төлөөлсөн улсуудаас бусад улсууд энэхүү БЧБХБИ-д үндэслэсэн ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн эсрэг үүсгэсэн шинэ мандатыг машид талархан хүлээж авч байгаагаа, мөн ЛГБТИ хүмүүсийн эрх өргөн хэмжээнд зөрчигддөгийг хэрхэн сайжруулах асуудлаар нарийн зөвлөгөө авахыг хүслээ. Тухайн сессийн НҮБ-ын телевизийн бүрэн бичлэгийг дараах холбоосоор үзнэ үү.
Нэгдүгээр хэсэг: http://webtv.un.org/watch/clustered-id-ie-on-sexual-orientation-sr-on-executions-1st-meeting-35th-regular-session-human-rights-council/5460843126001
Хоёрдугаар хэсэг: http://webtv.un.org/watch/clustered-id-contd-ie-on-sexual-orientation-sr-on-executions-2nd-meeting-35th-regular-session-human-rights-council/5460843134001