Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу ЛГБТИК эрхийг дэмжигч дуучин Бритний Спийрз сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)

Энэ захидлыг би бүх ЛГБТК фэнүүддээ бичиж байна. Карьерын минь туршид та бүхний амьдралд би баяр хөөр, итгэл найдвар, хайр байхгүй үед тэр болгоныг авчирч, эергээр нөлөөлсөн гэж та нар надад сануулсаар байдаг. Миний хөгжим та нарын онгод байдгийг, миний хөгжим та нарт итгэл хайрладгийг хэлсээр ирсэн.

Тэгвэл та хэдтэйгээ нэг нууцаа хуваалцья. Үнэндээ итгэлийг минь сэргээдэг нь та нар минь юм шүү. Та нарын үл ганхах үнэнч байдал, үл шүүх хайр, хэнээс ч хүлцэл үл өчих шударга байдал, хүлээн зөвшөөрөл! Та нарын түүх миний онгодыг хөглөж, намайг баяр хөөрөөр дүүргэж, хүү нар болон намайг илүү сайн хүмүүс болохын төлөө тэмцэхэд түлхдэг юм шүү.

Би та нарт хайртай.

Бритний

 

 

Эх сурвалж: Billboard

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв