2017 оны 6-р сарын 8-ны өдөр болж өнгөрсөн Их Британий ерөнхий сонгуульд 36 гей, 9 лесбиян улстөрч ялалт байгуулжээ. 65 сая гаруй хүн амтай Их Британий Парламентад 45 лесбиян, гей улстөрч суудал эзлэж байгаа нь нийт 650 суудлын 7% юм. 2015 оны сонгуулиар энэ тоо 39 байжээ. Сонирхуулахад Их Британий Парламент нь 2016 оны Лондоны бахархлын үеэр түүхэнд анх удаа бахархлын далбааг парламентын байшингаасаа хийсгэсэн билээ.