Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу ЛГБТИК эрхийг дэмжигч дуучин Никоол Шёрзингэр сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)
ЛГБТК олон нийт гэж бодохоор саад бэрхшээлийн өмнө сэтгэлийн тэнхээтэй зогсож буй, өөрчлөлтийг бий болгохын төлөө нэгдэж буй хүмүүс харагддаг. Ялгаатай байдал маань биднийг онцгой болгодог утгаараа үүнийгээ бид бахархалтайгаар харуулах ёстой. Дэлхийг тойрон тоглолт хийж байхад энэ олон нийтийн хайр, хүлээн зөвшөөрөл, ялгаатай байдлаа хөгжмөөр илэрхийлдэг нь шууд миний сэтгэлд буудаг. ЛГБТК хүмүүс надад дотоод дивагаа мэдрэх урам, итгэл өгдөг. Та нарт миний биширдэг нэг шинж чанар байдаг нь хэнээс ч хүлцэл өчих шаардлагагүй хүч тэнхээ. Урлагт хөл тавьсан мөчөөс минь та нар намайг хүлээн зөвшөөрч, тэврэн авсанд би маш их талархдаг учир намайг дэмжиж, өргөсөн шиг та нарыг ч дэмжиж, өргөхийг хүсдэг.
Америкт ч, дэлхий даяар ч бидний өмнө хийх ёстой зүйл их байна, гэхдээ “бид байх ёсгүй гэж мэдрүүлж байгаа дэлхий ертөнцөд төрсөн нь шинэ дэлхий ертөнцийг үүсгэхэд туслаг гэсэндээ байдаг” гэдгийг санацгаая. Хүн бүр өөрийн гэсэн агуу зорилготой, хүн бүр тэгш, хүн бүрт дэмжлэг хэрэгтэй байдаг учир бид бүгд бие биеэ дэмжиж, хувь хүн бүрийн үзэсгэлэнт ялгаатай байдлаараа бахархаж ажилласаар байх болно гэж би залбирдаг. Нээлттэй байж, итгэл найдвар, сайхан сэтгэл, хүнлэг байдлын элч төлөөлөгч болцгооё. Энэхүү захидлыг би та нарт хайртай учир, та нарыг биширдэг учир, хүндэтгэдэг учир бичлээ. Бүх зүйлд хайраар ханд, үгүй бол оролдоод ч хэрэггүй гэдгийг санацгаая.
Эх сурвалж: Billboard
Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв