Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу ЛГБТИК эрхийг дэмжигч Селена Гоомес өөрийн сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)  

Багадаа би Ням гарагт ээж, ээжийн найзуудтай хамт өдрийн хоол иддэг байлаа. Тэд бүгдээрээ гей гэдгийг би тухайн үед ойлгодог ч үгүй, мэддэг ч үгүй байсан. Ээжийн сайхан сэтгэлтэй, хөгжилтэй, хайраар дүүрэн найзуудтай хамт байх нь л маш сайхан байсныг мэддэг байв. Нээлттэй сэтгэхүйтэй, үл шүүсэн орчинд намайг өсгөсөнд нь ээждээ би баярладаг. Бас намайг 16 нас хүрэхэд миний хайртай дууг үзэсгэлэнт драг күийнээр дуулуулж надад гэнэтийн бэлэг барьсан ээждээ баярладаг. Тийм ч олон 16 настнууд ингэж хэлж чадахгүй.

Би хэзээ ч Мадоннагийн Truth or Dare (Үнэнээ хэлэх үү, үйллээ үзэх үү) баримтат киног нь үзэж байгаагүйд Жастин Трантэр итгэж өгөөгүй учир бид Мексикт байхад намайг суулгаж байгаад тэр киног үзүүлсэн юм. Кино үнэхээр таалагдсан ба намайг амьд байх хугацаанд л ЛГБТК эрхийн хөдөлгөөн ямар ахиц гаргасныг хараад би их гайхаж, бахархсан. Тэгсэн ч хийх зүйл овоо их байсаар. Хүнийг бэлгийн чиг баримжаагаар нь шүүдэггүй, ялгаварлан гадуурхдаггүй, айж цочдоггүй тэр өдөр ирэхийг би хүлээж байна.

 

 

Эх сурвалж: Billboard

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв