Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу ЛГБТИК эрхийг дэмжигч Сиа өөрийн сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.) 

Миний уран бүтээлүүдийн нэг “Breathe me” дуунд зориулан Жоона Маури гэдэг 13 настай хүү видео хийж явуулж байсныг санаж байна. Тэрээр энэ ертөнц дээр залуухан гей хүү байх нь ямар байдаг талаараа дэлгэрэнгүй тайлбарласан ба сэтгэл зүйн хувьд ямар хүнд, дарамттай байдаг гэдгээ бас тайлбарласан байсан. Лос-Анжелес болон Нью-Йоркт илүү нээлттэй, хүлээн зөвшөөрдөг эерэг орчинд күийр олон нийтээр хүрээлэгдсэн азтай уран бүтээлч миний хувьд тэр хүүгийн тэмцлийн талаар сонссон нь маш чухал зүйл байсан юм. Яг тэр мөчид илүү өргөн хүрээгээр, утга агуулгатайгаар ЛГБТ олон нийтийн төлөө би өөрийгөө зориулахаар шийдсэн. Би өөрийнхөө күийр (ЛГБТ) олон нийтдээ үнэхээр талархаж явдаг ба тэдэнгүйгээр би аль эрт хатсан ургамал шиг алга болоод өгөх байсан. Ялангуяа миний менежер Давид амьдралын минь эрээнтэй бараантай, сайн сайхан үеүдэд минь миний гарыг атгаж явсаар 12 жилийг надтай хамт өнгөрөөсөн байна. Тэрээр саяхан ХДХВ-ийн халдвартай гэдгээ хэлсэн ба энэ байдлаасаа ичих сөрөг сэтгэл нь өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх эерэг сэтгэлээр солигдох мөчийг харах нь надад үнэхээр ид шидийн гэмээр санагдаж байсан. Түүний төлөө би маш их баярлан мөн үнэхээр их бахархаж байна. Ямар ч асуултгүйгээр, өнөөдрийн энэ амьдрал минь хувийн эсвэл хувьсгалын асуудлаар холбогдсон күийр (ЛГБТ) найзуудгүйгээр энэ хэмжээнд хүрч чадахгүй байсан гэж би ам бардам хэлж чадна. Тийм ч учраас тэд бүгдийг энэ гайхалтай байдлаар бүтээсэн бурхан таньдаа талархаж байна.

 

 

Эх сурвалж: Billboard

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв