700,000 АНУ-ын дипломат болон цэргийн нууцтай хамаатай бичиг баримтыг Wikileaks-т задруулсан хэргээр 35 жилийн ялынхаа 7 жилд хоригдсон Чээлси Маннинг 5-р сарын 17-ны Обаамагийн ял эдлүүлэх хугацааг хойшлуулж, суллах шийдвэр гаргаснаар суллагдсанаасаа хойш анх удаа телевизэд ярилцлага өгөхдөө Обаамад талархаж байгаагаа илэрхийлснээс гадна транс байдлынхаа тухай, хоригдох үедээ дааврын шилжилтээ эхлүүлсэн тухай, мөн төрийн нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг ямар шалтгаанаар задруулсан тухай ярилаа. Трамп тэргүүтэй зарим америкчууд түүнийг дэлхийн “хамгийн алдарт урвагч” гэж тооцдог ч, маш олон хүн түүнийг шүгэл үлээсэнд талархдаг. Маннинг хэлэхдээ “Бид бүгд хариуцлага үүрдэг. Хэсэг хугацааны дараа тоо статистик биш, хүмүүс харагдаж эхэлдэг.” Түүний задруулсан бичиг баримт АНУ-ын цэргийн үйл ажиллагаагаар Афганистан, Иракт энгийн иргэд, иргэний объектуудад халдсан АНУ-ын халдлагуудын тухай байсан юм. Маннинг цэргийн хориход дааврын шилжилтэд орсон анхны транс эмэгтэй цэрэг. АНУ-ын ABC телевизээр түүний бүрэн ярилцлага гарсан билээ. Та транс байдлыг тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл ЛГБТ Төвийн бэлтгэсэн мэдээллийг эндээс уншина уу.