Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу ЛГБТИК эрхийг дэмжигч дуучин Жессий Жей сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)

Анх албан ёсоор тайзан дээр гарсан минь Лондоны Хэвн клабд байлаа. Би 17-той, 18-тай л байсан, их ч айсан. Бие барьсан торон хувцас, босгосон үс, тайчигчийн хар гялалзсан гутал, нүүрэн дээрээ хөгжмийн нот зураад тайзан дээр гарч байлаа, үнэхээр даруухан байгаа биз.

Клабын тайз нь бүжгийн талбайн голд байсан ба намайг дуулуулья гэж захиалж авчирсан залуу удааширч байсан хөгжмийг бүрэн зогсоогоод, намайг дуулахыг зарлаваа. Хэн ч намайг танихгүй нь тодорхой учир чив чимээгүйд тайз руу авирч гартал ая маань эхлээд, “Mamma Knows Best” дууг дуулсан. Тэр мөчийг би хэзээ ч мартдаггүй. Тэгэхэд ЛГБТК хүмүүсийн надад үзүүлсэн дэмжлэг, хайр гайхалтай байсан ба хэзээ ч зосгоогүй. Намайг хүлээн зөвшөөрч, ойлгож, хүндэтгэж байгааг би мэдэрсэн. Энэ мэдрэмжийг үүрд эргүүлж өгнө.

Өнгөрсөн жилийн сүүлээр Орландогийн аймшигт халдлагад амиа алдсан бүх гайхалтай хүмүүсийн дурсгалд зориулсан OnePulse Gala дээр дуулаач гэж намайг урьсан. “Domino” дуу маань тэр клабын хамгийн их захиалагддаг, тоглогддог дуу гэдгийг мэдэх нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан учир тэднийг хүндэтгэн, дурсгалд нь тэр дууг дуулсан. 

Миний хөгжим хүмүүст өөрийгөө хүлээн зөвшөөрч, хайрыг болон эрх чөлөөг мэдрүүлдэгт нь би азтай, үнэхээр сэтгэл хөдлөдөг. Хүн бүр үүнийг мэдрэх л ёстой учир.

Хайр бол хайр. Зүрх сэтгэлдээ юу мэдэрч байгаагаараа сонголт хийж буйн төлөө хэнд ч шошго зүүж, хэнийг ч ялгаварлан гадуурхах ёсгүй. Энэ бол та нарын амьдрал. Хүссэнээрээ амьдар, аз жаргалтай бай. Та нар бүгд онцгой. Та нарт хайртай ба та нарыгаа дэмжинэ. Үүрд. 

 

 

Эх сурвалж: Billboard

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв