Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу ЛГБТИК эрхийг дэмжигч дуучин Леона Люүис сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)

Нүдээ гайхалтай цэнхэрээр, сормуусаа давхар давхар буддаг өөрөөрөө бахархдаг гей нагац ах, шар үст Уэльз ээж, Гайяна аавтай өссөн миний хувьд гэр бүл маань ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх битгий хэл, ялгаатай байдлыг талархан тэмдэглэдэг орон зай байсан. Бид бүгдийн ялгаатай байдлыг үгүйсгэдэггүй гэр оронд өссөн цөөхөн азтай хүмүүсийн нэг нь би. Гадаад ертөнцөөс саад бэрхшээл тулгарахад тэднийхээ хүч, дэмжлэгийн ачаар би толгой гудайлгүй, өөрөөрөө бахархан амьдарч чадсан.

Харамсалтай нь ЛГБТК олон нийтийн маш олон хүн хэрэгцээтэй дэмжлэгээ авч чадалгүй, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг амсаж байдаг. Би бахархлын сарыг нэгдмэл байдал авчирдгаар нь, мөн үзэн ядалтыг устгаж, хайрыг эрхэмлэх мессеж түгээдэг учир тэмдэглэдэг.

 

 

Эх сурвалж: Billboard

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв