Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу лесбиян ихэр дуучид Тиган, Саара хоёр сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)
Нас явах тусам бид хоёрын хувьд Бахархал илүү чухал болж байна. Өнгөрсөн, одоо, ирээдүйн ЛГБТК хүмүүсээ хүндэтгэн, заримын гэгээн дурсгалыг санан санан хүй олон нийттэйгээ энэ цагийг тэмдэглэх нь их чухал. Тиймдээ ч олон нийтийн хувьд хэр их амжилт гаргаснаас үл шалтгаалан Бахархлын сар чухал.
ЛГБТК хүмүүс өнгөлөг, үзэсгэлэнтэй, ялгаатай, үнэтэй. ЛГБТК найзууд, гэр бүлийнхэн, олон нийт болон дэмжигсэдтэйгээ энэ хугацаанд хамт байснаар, хамт зогссоноор дэлхий ертөнцөд бид хэчнээн гайхалтайгаа харуулсаар байдаг. Биднийг сорьсон, хааяа айдас төрөм цаг үед амьдарч байгаа ч энэ улсын тэргүүлэгч ЛГБТК байгууллагууд, идэвхтэнүүдтэй цагийг өнгөрөөх нь бидэнд ирээдүй рүү итгэл төгс харах боломжийг олгодог.
Энэ жил бид хоёр Бахархлын үеэр ЛГБТК хөдөлгөөний эхэн үеийг судлахаар шийдсэн, учир нь тэр түүхүүдийг мартахгүй байх нь хэзээ хэзээнээс чухал цаг ирсэн. ЛГБТК хүн бүр гайхалтай Бахархлын сарыг өнгөрөөнө гэж бид найдаж байна. Хэр хол ирснээ, хэр хол зам урд маань байгааг, хэчнээн их хүч чадалтайгаа, ЛГБТК гэдгээрээ хэчнээн их бахархах ёстойгоо энэ цаг үед хамтдаа саная.
Эх сурвалж: Billboard
Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв