Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу ЛГБТИК эрхийг дэмжигч Бээтти Хүү сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)
Ингээд нэг миний хамгийн дуртай улирал болох Бахархлын улирал ирлээ. Нью-Йоркт анх удаа Лөүэр Ийстийн бяцхан клабд тасалбар нь бүрэн зарагдсан тоглолт (үнэндээ аавыгаа тэр бүх тасалбарыг нь авч гэж бодтол үнэндээ надтай хамт бүжиглэхийг хүссэн 85 гей залуучууд байсан байлээ) хийж байснаас хойш, миний дуун дээр Солт Лэйк хотын Home Depot-д Спэнсэр, Дастин хоёр гэрлэх саналаа тавьж байсан гээд л миний уран бүтээлийн карьер бүхэлдээ ЛГБТК+ олон нийттэй холбоотой, тэдний тусламжтай хэлбэржсэн. Жил бүр Бахархлын үеэр энд тэнд тоглолтонд дуулах гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг байдаг.
Бахархал гэдэг нь өөрийнхөө хэн гэдгээр бахархах тухай л юм. Чамайг байх ёстойгоороо байгаагийн төлөө бүрэн хүлээн зөвшөөрөх өөрийн хүмүүсийг олно гэдэг, өөрийнхөө орон зайг олно гэдэг тун ховрыг уулзаж танилцсан хүмүүс, төрөл бүрийн тоглолтууд дээр байнга харж, санаж явдаг. Зун бүр алгасалгүй залуу, хөгшин, гей, стрэйт, орилоо, күийр, ганган, нүцгэн, яг байгаагаараа байдаг хүмүүсийн өмнө надад дуулах боломж олддог. Байгаагаараа л байх нь бүрэн ок. Бүрэн, туйлын окей. Илүү онцгой зүйл юу байдгийг би мэдэх ч үгүй юм.
Эх сурвалж: Billboard
Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв