Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу Fifth Harmony хамтлагийн нээлттэй бисексуал дуучин Лоорэн Ярээгүй сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)
Өөрөө өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрөх гэдгийг олох, сурах хамгийн чухал мөч маань хэдэн сарын өмнө Биллбордод бичсэн захидал минь байсан юм. Куб гаралтай, бисексуал, эмэгтэй, уран бүтээлчийн хувьд Трампын кампани өөрийгөө тодорхойлох чухал үе байсан. Захидалдаа тэр дөрвөн тэмдэг нэрийг багтаасан нь Трамп сонгуулийн мунхаг кампаниараа, хүмүүсийн дунд үзэн ядалтыг өрнүүлэн турхирснаараа миний энэ хэсгүүдийг үгүйсгэж, байцааж, арилгаж байсан мэт санагдаж байсан.
Кампанит ажлаа хэрхэн өрнүүлсэн нь надад үнэхээр айдас төрүүлсэн. Тэр эмэгтэйчүүдийг, ЛГБТК хүмүүсийг үзэн яддаг нь тодорхой байдал, урлагийг үл ойшоодог нь илэрхий байдал, цөөнхүүдийг террорист, хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн хэмээсэн үзэл суртал нь өөрийн ирээдүй, энэ дэлхий дээр өсөн торниж буй хүүхдүүдийн ирээдүйн төлөө айдас төрүүлсэн. Хүмүүс үнэхээр түүн шиг адил боддог болов уу гэж би гайхширсан. Харин ялахад нь сэтгэл зүрх минь зүсэгдсэн. Эмэгтэйчүүдийг хайрладаг, миний түүхийн маш чухал тэр хэсэг үгүйсгэгдсэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн. Хүмүүс сүнсээрээ бие биетэйгээ холбогддог гэдгийг хүлээн зөвшөөршгүй сүр дуулиан болгосныг хараад, ултөрийн нэр хүндийн төлөө ингэж буйг хараад гутсан.
Хэн хэнтэй секс хийж байна, бусад хүмүүс түүнд нь яаж хандаж байна гэдгийг хүмүүс ингэж шүлэнгэтэн анхаардаг нь намайг гайхашруулсаар байдаг. Хайр гэдэг бидний сүнсний нэг хэсгийг марттал хүмүүс унтлагынхаа өрөөний харанхуйд хэн хэнтэй юу хийж байгаагийнх нь төлөө хүмүүсийг шүүсээр, тэр нь үнэн гэдэг зүйлийн туйлын эрэмбэ дээр харагдсаар. Хэн ч хэнийгээ ч хайрлаж болно, бид бие биеэ тусгаарлан үгүйсгэх биш, харин ч бие биеэ хайрлавал зохилтой.
Энэ холион бантанг чадлаараа цэгцлэхэд туслах зорилготойгоор таван жилийн өмнө урлагаар дамжуулан ажлаа эхлүүлэхэд миний аялал энэ цэгт хүрнэ гэж би төсөөлж байгаагүй ч мөч бүрт талархаж байна, өөрөөрөө бахархаж байна. Хайр гэдэг зүйл биднийг ялангуяа залуу насанд илааршуулдгийг бүрэн ойлгох ойлголтод сэрж буй шинэ үеийн нэг хэсэг болж төрсөндөө түүнээс ч илүү талархаж байна. Би фэнүүддээ өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд нь, өөрсдийгөө болон бие биеэ хайрлахад нь өөрийнхөөрөө тусласнаа мэднэ, миний хувьд эдгэрэх явц яг эндээс л эхлэдэг.
Эх сурвалж: Billboard
Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв