Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу ЛГБТИК эрхийг дэмжигч дуучин Селийн Дион сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)

Бахархлыг дэмжин, ЛГБТК олон нийтийн бүх найзуудаа дэмжин урам, зориг, сэтгэлийн тэнхээ өгөх үгээ хэлэх боломж олдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Хөгжим гэдэг хил хязгааргүй хэл гэж би байнга хэлдэг. Түүнтэй адил хайр ч мөн хил хязгааргүй мэдрэмж. Карьерынхаа туршид би авьяаслаг дуучид, хөгжимчид, продюсерууд, дууны зохиолч гэх мэт ЛГБТК олон нийтийн гайхалтай хүмүүсээр хүрээлэгдэх аз завшаантай байсан. Хамт ажилласан бүх хүмүүс миний амжилтад үнэмлэхүй нэмэрлэсэн. Түүнээс гадна хайрын төлөө миний үнэнч фэнүүд миний хажууд зогссоор ирсэн.

Та бүхэн миний амьдралд үнэхээр эергээр нөлөөлсөн учир дэлхий ертөнц маань хүлээн зөвшөөрөх, ялгаатай байдлыг хүндэтгэх нь багадна уу гэхээс ихдэггүйг ойлгосоор байх болно хэмээн итгэж, найдаж, залбирдаг. Та бүхэнтэйгээ энэ жилийн Бахархлын үеэр хамт байгаа шүү, та нартаа бүх хайраа илгээхийн хажуугаар аз жаргал, амар амгаланг өнөөдөр, маргааш, үүрд хүсэн ерөөе.

 

 

Эх сурвалж: Billboard

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв