Тэрээза Гоо амьдралынхаа талыг бэлгийн чиг баримжаагаа нуусаар ирсэн ч нээлттэй байх цаг ирсэн гэж үзжээ. Одоо 30 настай Гоо энэ жилийн Сингапурын ЛГБТИ бахархлын үйл ажиллагаа, 7-р сард болдог “Ягаан цэг”-ийн албан ёсны элчээр сонгогдсон ба “Зөвхөн өөрийнхөө хөгжлийн бэрхшээл, спортын талаар ярьмааргүй байсан. Илүү том мессежийг хүргэх цаг ирсэн гэж бодсон.”

Сонин сэтгүүл, телевиз, кинон дээр тэргэнцэртэй хүн байтугай тэргэнцэртэй гей хүн огт харж өсөөгүй Гоо бэлгийн чиг баримжааныхаа талаар гайхширсаар өсвөр насаа өнгөрөөжээ. Харин түүнийг 15 настай байхад ээж аав нь “Чамайг хайрлаж, халамжлах эрэгтэй ч, эмэгтэй ч хүн байсан бид хүлээн зөвшөөрнө, чи л аз жаргалтай байвал” хэмээн түүнийг бүрэн хүлээн зөвшөөрөхийг нь сонсчээ. Гоо 10 жилийн өмнө хамт сэлдэг найз Ийпдээ бэлгийн чиг баримжааныхаа талаар нээсэн тухай Ийп хэлэхдээ “Бэлгийн чиг баримжааг нь мэдсэнээр тэр хүн дотроо ямар нь өөрчлөгдөхгүй. Тэрээза бол Тэрээза хэвээр. Гайхалтай хүн ба гайхалтай зүйлсийг хийж бүтээсэн.”

Тэрээза Гоо хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн цөөнх эмэгтэй утгаараа давхар давхар цөөнх ба түүний өөрийгөө нээлттэй илэрхийлсэн нь Сингапур даяар ЛГБТИ хүмүүсийн эрхийн талаарх хэлэлцүүлгийг эрчимжүүлж байна. Сингапур Улс нь Британий колоничлолын өв Эрүүгийн хуулиараа насанд хүрсэн, хувийн орон зай дах эрэгтэй хүмүүсийн хоорондох бэлгийн хавьтлыг гэмт хэрэг гэж үзсээр байгаа хэд хэдэн орны нэг ба энэхүү хуулийг хэрэгжүүлдэггүй ч хууль байгаа утгаараа ЛГБТИ хүмүүсийн сэтгэл зүй болон амьдралд хор хүргэсээр байгаа юм.

Нийтлэлийг товчлон хүргэсэн ба бүхэлд нь Strait Times сониноос уншин, Гоотой хийсэн ярилцлагыг үзнэ үү.