“ЛГБТИ эрхийн хөдөлгөөний түүх” булангаараа бид дэлхийн өнцөг булан бүрт ЛГБТИ эрхийн хөдөлгөөнд үнэмлэхүй нэмэр болсон хүмүүсийн тухай нийтлэж байгаа билээ. Энэ удаад уншигч та бүхэнд дэлхийн анхны хүйсийн шилжилтэд орсон транс эмэгтэйн амьдралын түүхийг LGBT History Month болон History vs. Hollywood вэбсайтаас орчуулан хүргэж байна.

Лили Иилзэ Элвээнэс буюу Лили Ээлбэ нэрээрээ дэлхийд танигдсан транс эмэгтэй нь хүйсийн шилжилтэд орсон дэлхийн анхны транс эмэгтэй. Тэрээр 1882 оны 12-р сарын 28-нд Дани Улсад Айнаар Вэгэнер нэртэй төрсөн ба 1931 оны 9-р сарын 13-нд хүйсийн шилжилтийн олон хагалгааны хүндрэлээс нас барсан юм.

Залуудаа Ээлбэ Копенхаагэн дэх Хааны нэрэмжит Данийн урлагийн академид уран зургаар сурахдаа Герда Готтлийбтай учирч, 1904 онд Готтлийбийг 19, тухайн үед Вэгэнер нэртэй хэвээр байсан Ээлбэг 22 настай байхад гэрлэсэн ба Европоор аялсаар Парист суурьшжээ. Парист суурьшсанаасаа хойш Ээлбэ эмэгтэйгээрээ нээлттэй амьдарч эхэлсэн ба Готтлийбийн онгод болжээ.

Ээлбэ амьдралынхаа ихэнхийг эрэгтэй хүний биед тушигдсан, хоригдсон эмэгтэй хэмээн өөрийгөө мэдэрч байсан ба хүйсийн шилжилтэд орж чадахгүй бол 1930 оны 5-р сарын 1-нд амиа хорлохыг нарийн төлөвлөсөн байжээ. Аз болж 1930 оны 2-р сард түүнд Германд туслаж чадахыг мэдээд Герман руу нүүсэн байна. Ээлбэ өөрийн трансжендэр байдлыг тайлбарлахдаа “Нийгмээрээ бид… хүмүүсийг эм эсвэл эр мөн чанартай, хоёрхон л төрлийн байдаг гэж боддог. Гэтэл үүнийг батласан шинжлэх ухааны үндэс алга, бид бүгд өөр өөр.

Ээлбэ 1930 онд нэн туршилтын түвшинд байсан хүйсийн шилжилтийн 4-5 хагалгаануудаа алдарт сексологич Магнус Хиршфелдын хяналтан дор хийлгэж эхлэв. Шилжилтийнхээ дараа Ээлбэ албан ёсоор нэр, хүйсийн тэмдэглэгээгээ өөрчилснөөр хосын гэрлэлтийг Даний хаан хүчин төгөлдөр бусыг нь зөвшөөрсөн тусгай зарлиг гаргажээ. Байгалийн зургуудаараа алдар нэрд хүрсэн Ээлбэ шилжилтээсээ хойш урлагийн ертөнцийг орхисон нь зурах хүсэл Лилигийнх биш, Айнаарынх байсан гэж тайлбарласан байдаг.

Хэчнээн Ээлбэ хүйсийн шилжилтэд орсон анхны транс эмэгтэй гэгддэг ч тэрээр интерсекс байсан байх боломжтой. Түүний дурдатгал номд нэг хагалгаанаас нь дутуу хөгжсөн өндгөвч биеэс нь олдсон хэмээн бичигдсэн байдаг. Ээлбэ интерсекс байсан бол түүний хагалгаануудыг хүйсийн шилжилтийн хагалгаа биш, засвар хагалгаа гэж ангилах ч түүнийг интерсекс байсныг баттай нотлох эмнэлгийн түүхэн баримт олдоогүй байна.

Ээлбэ, Готтлийб хоёр хосын хувьд сүүлдээ салж, Ээлбэ урлагийн бүтээлийн дийлер Клоод Лежюүнтэй дотны харилцаа эхлүүлсэн байв. Хэзээ нэг цагт хүүхэд төрүүлэх мөрөөдөлдөө хөтлөгдөн тэрээр 1931 оны 8-р сард умай суулгуулах, мөн үтрээ үүсгэх сүүлийн хагалгаандаа орсон ч хагалгаа нь маш туршилтын шатных учир нэн их хүндрэл үүсч, 49 нас хүрэхээсээ өмнө хэдхэн сарын өмнө Ээлбэ нас баржээ.

“Дани охин кино нь Ээлбэгийн амьдралын тухай бичигдсэн уран зохиолын номонд суурилсан кино билээ.