ХДХВ-ын халдваргүй ч хааяа ялангуяа гэрийн нөхцөлд үздэг тестээр үзсэн бол алдаа байх боломжийг үгүйсгэшгүй. Тиймээс нэн даруй хоёр дахь шинжилгээгээ эмнэлэг дээр өгөэрэй, дараалан хоёр удаа алдаатай хариу гарна гэж байхгүй.
Харамсалтай нь сөрөг хариу ч алдаатай байх боломжтой учир таных эерэг, түүнийх сөрөг гарсан бол дахин шинжилгээ өгөөрэй. Халдвар авснаас хойш хүний биед ХДХВ-ын эсрэг биетүүд буюу таныг бие организмд вирус орсныг батлах биологийн үзүүлэлт 2 долоо хоногоос 6 сар хүртэлх хугацаанд үүсдэг. Үүнийг цонх үе гэдэг ба хэчнээн ХДХВ-ын халдвар авсан ч тэр нь илрэхгүй байх боломжтой үе юм. Хэрэв та ХДХВ-ын халдвар авсан байх боломжтой гэж үзэж байвал танд сэжиг бүхий санагдаж буй үйл явдлын дараахь цонх үе буюу эхний гурван сарын дараа анхны шинжилгээгээ өгч, анхны шинжилгээнээс хойш 2 дахь шинжилгээгээ дахин 3 сарын дараа өгч сөрөг гэсэн хариугаа баталгаажуулаарай. Мэдээж энэ хугацаанд та зөвхөн аюулгүй бэлгийн хавьталд орсон байх ёстой.
Серодискордант буюу ХДХВ-ын өөр өөр статустай хосууд аз жаргалтай амьдарсаар байдаг. Хамгийн чухал нь халдваргүй хосдоо халдаахгүй байх бүх арга хэмжээг байнга авч байх, мөн ХДХВ-ээс үүдэх амьдралын болон эрүүл мэндийн шинэ нөхцөл байдлын талаар илэн далангуй, сэтгэл зүрхнээсээ ярилцаж байх нь хамгийн чухал. Хэрэв таныг ХДХВ-тэй болсон гээд салахыг хүсвэл энэ бас л тухайн хүний сонголт учир хүндэтгэх хэрэгтэй. Өвчнийг халдаалгүй барих, ХДХВ-тэй хүн өөрөө эрүүл байх бүх боломж үүссэн өнөө цагт серостатусаас болж танаас салахыг сонгож байвал танд тийм ч хайртай байгаагүйнх биз.
ХДХВ үрийн шингэн, цусаар дамждаг. Монголын нөхцөлд ХДХВ-ын дамжиж буй зам нь хамгаалалтгүй бэлгийн хавьтал. Монголд цус болон цусан бүтээгдэхүүнээр халдвар тархсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй ч эдгээрээр, мөн эрхтэн шилжүүлэн суулгаснаар халдвар авах боломж бий ч Цусны төв цус, цусан бүтээгдэхүүнүүдээ нарийн шинжилдэг учир магадлал тун бага.
ХДХВ таныг шийтгэхээр илгээгдсэн үйлийн үр биш. Энэ бол хүмүүсийн хооронд дамждаг л вирус. Зарим үйлдэл энэхүү вирусыг авах эрсдлийг нэмдэг ч та халдвар авсандаа буруутай биш. Хоёрдугаар төрлийн чихрийн шижинтэй хүнийг бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ яагаад аваагүй юм чи гэж хэлдэггүйтэй адил.
АНУ-д 2012 онд хийгдсэн судалгаагаар оруулж буй хүн буюу топын халдвар авах эрсдэл 86%-р багасдаг гэсэн үзүүлэлт байсан ч хамгаалалтгүй л бол халдвар авах эрсдэл байгаа л гэсэн үг.
Үнэн. АНУ-д ХДХВ-тэй хүмүүсийн 25-30% нь элэгний Ц вирусын халдвар авсан байдаг. Монголын хувьд энэ тоо илүү өндөр байх боломжтой, учир нь бусад оронтой харьцуулахад Монголд элэгний Ц вирусын тархалт тахлын хэмжээнд очсон. Энэ халдварууд хавсарснаараа хүний элгийг маш их гэмтээж, хурдацтайгаар элэгний циррозд хүргэдэг. Элэгний Ц вирус нь зөвхөн бэлгийн замаар болон цус, цусан бүтээгдэхүүнээр дамжаад зогсохгүй, ахуйн эд зүйлээр буюу хумсны хутга, сахлын хутга, шүдний сойз, сахарын хэмжээг тодорхойлогч, цаашлаад ариутгаагүй шивээс болон пийрсингийн хэрэглэлээр мөн дамждаг. Хэчнээн Ц вирусын вакциныг бүтээж амжаагүй ч үр нөлөөтэй шинэ эмүүд, эмчилгээнүүд бий болсон.
Яалаа гэж. Хүмүүс энэ хоёрыг нэг зүйл мэт бодож андуурдаг. ДОХ-ыг үүсгэгч вирус нь ХДХВ ба вирус нь хүний биеийн дархлааг бүрмөсөн устгахад үүсдэг өвчнийг ДОХ гэдэг. Ихэнх ХДХВ-тэй хүмүүс тэр шатандаа хүрдэггүй, дархлааг дэмжих эмүүдийн тусламжтайгаар хорь, гучин жил эрүүл амьдарч чаддаг. ДОХ гэдэг нь тусдаа онош ба сүүлийн үед анагаах ухаан энэ үгээс холдож, 3-р шатанд орсон ХДХВ гэх болсныг мөн сонирхуулья.
Мэдээж. Төрсөн бол үхдэг энэ хорвоод хэзээ нэг цагт нас барах нь тодорхой ч ХДХВ-тэй ч гэсэн үүнээсээ болж үгүй л болов уу. Энэхүү халдварыг авсан гэдэг онош танд автоматаар үхлийн ял оноож буй хэрэг биш. Шинжлэх ухааны үсрэлтэт технологийн ачаар ХДХВ-тэй хүмүүс ХДХВ-гүй хүмүүстэй адил урт удаан, эрүүл амьдардаг болсон учир үүнийг сүүлийн үед аюулт тахал биш, архаг өвчин төдийд тооцох болсон. Мэдээж танд бусад суурь өвчнүүд байсан бол тэдгээр нь ХДХВ-ын халдвараас үүдэн сэдрэх, хүндрэх боломжтой ч халдвар авсан гэж оношлогдсон л бол цаг алдалгүй ретровирусын эсрэг эмчилгээнд орох нь энэ бүх хүндрэлээс урьдчилан сэргийлнэ.
Яг одоо. Оношоо авсан өдрөө л эмчилгээгээ эхлэвэл зохино. Ямарваа өвчин зовиурын шинж тэмдэг илрээгүй ч ретровирусын эмчилгээнд нэн даруй орох нь урт хугацааны эрүүл мэндийн сайн нөлөөтэй нь батлагдсан. Эмчилгээг цаг алдалгүй эхэлснээр вирусын тоо багасч, хамтрагчдаа халдаах боломж багасна. Монголд ретровирусын эсрэг эмийг гадаадын тусламжаар оруулж ирэн, улсаас үнэгүй өгдөг.
Мэдээж үгүй, харин ч эмч танд бэлгийн амьдралаа эрүүл, идэвхтэй үргэлжлүүлэхийг сануулна. Тавих гэдэг өөрөө нэгэн төрлийн гайхалтай хар тамхи. Идэвхтэй бэлгийн амьдралтай байх нь таны иммуноглобулин ялгарлыг ихэсгэж, халдвартай тэмцэхэд нөлөөлөхөөс гадна стрессийг багасгаж, сэтгэл гутралыг хөнгөлдөг. Харин ганц санах ёстой зүйл нь хамгаалалттай, аюулгүй бэлгийн хавьталд орох.
Огт үгүй. ХДХВ дотроо маш олон төрөл (strain) байдаг ба нэг ХДХВ-ын халдвартай хүн өөр төрлийн ХДХВ-ын халдвар авбал хоёр төрлийн вирус ДНХ-ээр нэгдэж, эмэнд тэсвэртэй, маш хурдацтайгаар ДОХ-д хүргэх супер халдварыг (HIV superinfection) үүсгэдэг. Яасан ч байсан хамгаалалттай секс хийгээрэй.
Өөрийгөө болон хамтрагчаа хамгаалах олон аргын анхдагч нь шударгаар ХДХВ-ын статусаа түүнд хэлэх. Түүнээс гадна бэлгийн хавьтал бүртээ кондом хэрэглэх, зөв чийгшүүлэгч сонгох (polyquaternium ба polyquaternium-15 орсон бол ХДХВ-ын халдвар дамжих эрсдэл нэмэгддэг учир тэр чийгшүүлэгчээс татгалзаарай).
Эмчилгээнд хэрэглэдэг Truvada эмийг гей, бисексуал эрчүүд ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор уувал зохилтойг хэд хэдэн орны эрүүл мэндийн тогтолцоонууд зөвлөсөн байдаг. Харамсалтай нь энэ эм одоогоор Монголд орж ирээгүй тул та латексны харшилтай бол ХДХВ-ын халдвараас сэргийлэх шилдэг арга нь харилцан гар хангалга хийх гэх мэт эрсдэл нэн бага бэлгийн зан үйлийн хэлбэр юм.
Бэлгийн хамтрагчдаа ХДХВ-тэй гэдгээ хэлэх олон шалтгааны нэг нь тэднийг энэ халдвараас хамгаалах, нөгөө нь хуулийн хувьд та ХДХВ-ын статусаа хэлэлгүй, ХДХВ халдаасан бол 5 жил хүртэлх ял эдлэх эрүүгийн хариуцлага үүрэхийг санах ёстой.
Аман сексээр ХДХВ халдсан тохиолдлууд дэлхий даяар тун ховор байгаа ба таны аманд ил шарх, үрэвсэл байхгүй, мөн амандаа үрийн шингэн удаан хугацаанд байлгахгүй бол аман сексийн халдвар дамжуулах эрсдэл бага.
Үрийн шингэний ХДХВ-ыг угаах үйл явцыг лабораторийн нөхцөлд хийсний дараа хуруу шилэнд үр тогтоох үйл явцыг хийдэг. ХДХВ, нөхөн үржихүй, хиймэл үр суулгалтаар нарийн мэргэшсэн эмч Монголд байхгүй байгаа тул гадаадаас энэхүү үйлчилгээг авах хэрэгтэй болно.
ХДХВ-тэй ч хүйсийн шилжилтийн хагалгаа, гоо сайхны хагалгаа, олгой авахуулах хагалгаа гэх мэт бүх төрлийн хагалгааг хийлгэх боломжтой. Хамгийн чухал нь мэс засалд орохоосоо өмнө ХДХВ-ын статусаа хэлснээр эмнэлгийн журмаар халдвараас сэргийлэх бүх арга хэмжээг хэрэгжүүлдэг гэсэн үг.
Зарим ретровирусын эсрэг эм бэлдмэл дааврын түвшинд нөлөөлдөг нь батлагдсан ч дааврын эмчийнхээ хяналтад байснаар дааврын тунг тохируулах боломжтой учир та транс хүн ба ХДХВ-ын халдвар авсан бол бүү санаа зовоорой.
Тийм ээ, та ХДХВ-тэй гэж оношлогдсон л бол ХДХВ-ээр мэргэшсэн эмчийн хяналтад орох нь амьдрал үхлийг чинь шийднэ.
Харамсалтай нь боломжгүй. Одоогийн байдлаар дэлхий дээр ганц л хүн ХДХВ-ээс бүрэн эдгэсэн байдлаар 5 жил илүү амьдарч байна. Берлины өвчтөн нэрээр олонд танигдсан Тиймоти Браун хорт хавдрын эмчилгээний чөмөг шилжүүлэн суулгуулах мэс заслаар ХДХВ-ээсээ ангижирсан. Тэгэхээр зарчмын хувьд хэзээ нэг цагт энэхүү одоо архаг өвчин төдийд тооцогдох болсон өвчнийг бүрэн эдгээх боломж үүснэ.
ЭБЭ Төв дээр нууцлалтай, үнэгүй ХДХВ-ын шинжилгээ, зөвлөгөө өгдөг тул та 7011 1240 утсаар ярьж, мэдээлэл авна уу. ЭБЭ гэдэг нь эрчүүд эрчүүдтэйгээ бэлгийн харилцаанд ордог ч өөрсдийгөө гей, бисексуал хэмээн тодорхойлдоггүй эрчүүдийг олон улсын нэршлээр men who have sex with men буюу MSM гэдгийг монгол хэлэнд ЭБЭ хэмээн орчуулж хэрэглэдэг.
Зочин
Бэлгийн хомхойтой хүн ХДХВ-тэй гэсэн үг үү? Эдгэрдэггүй гэсэн тэгэхээр бэлгийн харьцаанд орж болохгүй гэсэн үг үү?
admin
Бэлгийн хомхой буюу бэлгийн герпес гэдэг өвчин нь БЗДХ-ын нэг бөгөөд герпес вирусээр үүсгэгддэг. Энэ нь ХДХВ-ээс тэс өөр өвчин бөгөөд харамсалтай нь бүрмөсөн эдгэдэггүй. Герпес гэдэг нь бидний аман дээр гараад байдаг бид хомхой гэж нэрлэж заншсан вирус. Энэ нь амны болон бэлгийн гэж 2 хуваагддаг. Амны вирус ихэнх хүмүүст байдаг шиг бэлгийн хомхой бас их түгээмэл. Герпес вирусын эсрэг эмчилгээ болон эмнүүд хангалттай байдаг. Шинж тэмдэг дарах, арилгах замаар явдаг ч бүр мөсөн эмчлэгдэхгүй. Яг л аман дээр хомхой ядарсан үед буцаад гардагтай адил сэдэрдэг. Бэлгийн хомхой ихэссэн үед хамгаалалтгүй бэлгийн ахрьцаанд орвол ХДХВ болон бусад халдвар авах маш өндөр эрсдэлтэй. Тиймээс хамгаалалт байнга хэрэглэх хэрэгтэй.Мөн эмчид эрт үзүүлж эмчилгээ хийлгэх хэрэгтэй
Bold
Sain bnu bi gay zaluu yma ! Ym asuux gsn ym mni anusni amsardeer xaruu jijgxn ymnuud tuursn bn bas amaar ym xum garaad bx ym ene yunix ym bol xelc ugc tuslaach guuiy
Zochin
Mniih deer bs yg iim shinj ilersen yu yum bl hlj ugch tuslaach
admin
Сайн байна уу, эмнэлэгт эсвэл шинжилгээ авдаг байгууллагатай холбогдох шаардлагатай.