“ЛГБТИ эрхийн хөдөлгөөний түүх” булангаараа бид дэлхийн өнцөг булан бүрт ЛГБТИ эрхийн хөдөлгөөнд үнэмлэхүй нэмэр болсон хүмүүсийн тухай нийтлэж байгаа билээ. Энэ удаад уншигч та бүхэнд Хаарвий Милкийн амьдралын түүхийг орчуулан хүргэж байна.

Хаарвий Милк нь 1930 оны 5-р сарын 22-нд Литваас дүрвэсэн еврей гэр бүлд Нью-Йорк хотноо төрсөн ба 1978 оны 11-р сарын 27-нд түүнийг гей байдлынх нь төлөө халдлагын улмаас амиа алдсан. Милк Сан-Франциско хотын Төлөөлөгчдийн хороонд сонгогдсоноороо сонгуульт албан тушаалт, анхны нээлттэй АНУ-ын улстөрч болсон юм. Тэрээр алуулахаасаа өмнө 11 сарын хугацаанд уг ажлыг амжилттай гүйцэтгэж, лесбиян, гей хүмүүсийн тэгш эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтын эсрэг хотын тогтоолыг гаргуулж чадсан билээ.

Милк 1972 онд Сан-Францискогийн Кастрогийн гудамж гей шилжин суурьшигчдаар дүүрч, хотын гей дүүрэг болж эхлэхэд тийш нүүжээ. Тэрээр гэрэл зургийн хэрэгслийн дэлгүүр нээж, орон нутгийн Худалдаа эрхлэгчдийн Кастро хөндийн нийгэмлэгийг үүсгэсэн юм. Тухайн хүмүүсийн эрх ашгийн талаар хотын захиргаатай ярилцахаас айдаггүй байсан учир түүнийг хүмүүс “Кастро гудамжны дарга” гэдэг болжээ. Тэрээр хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхүйц улстөрийн авьяастайгаа тэгэхэд олж мэдсэн гэдэг.

Тэрээр улстөрд хөл тавихдаа өөрийн дүрэм журмыг үүсгэж ажилласан юм. Дэлгүүрээсээ сонгуулийн кампанит ажлаа хийдэг байсан тэрээр сонгуулийнхаа үеэр “хүн самбар” буюу хүмүүст зарын самбар бариулан замын хажууд зогсоодог байжээ. 1978 оны эхээр сонгогдохоосоо өмнө тэрээр 3 удаа сонгуульд өрсөлдсөн ч амжилтгүй байсан ч сонгогдчдод танил болох боломж байсан юм. 1978 оны эхээр сонгогдсоных нь дараа нэг лесбиян “Бид сүүдрээс гаран хүн төрөлхтөний нэг хэсэг болох энэ цагийг үзсэндээ бурханд баярлаж байна” хэмээн бичиж байжээ. Милкийн сүүлийн сонгуулийн кампанит ажлыг удирдсан Анн Кронэнберг “Хаарвий бусдаас алсын хараатай байснаараа өөр байсан. Шударга ертөнцийг толгойдоо төсөөлөөд түүнийгээ бидний төлөө биежүүлэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөсөн” гэж бичжээ.

Милк 1978 оны 11-р сарын 28-нд гомофобик, консерватив Дан Уайтын түүнд болон хотын дарга Жоорж Москоонэд халдсан халдлагаар амиа алдсан. Хоёр хүнийг буудаж алсных нь төлөө шүүх түүнд “санамсаргүй хүний аминд хүрсэн” гээд тавхан жилийн ял онооход хот даяараа эсэргүүцэн боссон юм. Милкийг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одонгоор шагнажээ.

Түүний тухай “Милк” кино зохиолоороо Оскарын шагнал хүртсэн билээ.