ЛГБТ Төвөөс 4 дэх жилдээ зохион байгуулсан дүрслэх урлагийн уралдааны шүүгчдийн шийдвэр гарсныг дуулгахад таатай байна. Шилдэг бүтээлээр уран зураг ба гэрэл зургийн төрөлд ялагчид тодорч, тус бүр 500,000 төгрөгийн шагнал авахаар боллоо.

Уран зургийн шилдэг бүтээл:

Э. Хүслэн “It doesn’t matter if you’re a flower (boy)” (Цэцгэн хүү байсандаа ч яахав)

Гэрэл зургийн шилдэг бүтээл:

Б. Алунгоо “Fall in love with my soul, not my body. My soul shall bloom for eternity…” (Миний биед биш, мөнх цэцэглэх сүнсэнд минь дурла…)

Үүнээс гадна шүүгчдийн зүгээс хоёр бүтээлийг тусгай шагналд тодруулж, тус бүр 300,000 төгрөгөөр шагнах боллоо.

Х. Ариунзаяа “Би” (түүний уран бүтээлүүдээс сонирхохыг хүсвэл Фэйсбүүк хуудсаар нь зочилно уу. Х. Ариунзаяа нь энэхүү уралдааны 2016 оны уран зургийн төрөлд шилдгээр тодорсон Хайрлах урлаг бүтээлийг бүтээсэн билээ.)

Б. Энхтуяа “Хайр гэдэг ойлголтод хил хязгаар тогтоох нь” 3 цуврал

ЛГБТ Төвийн гүйцэтгэх багийн зүгээс нэг бүтээлийг тусгай шагналд мөн тодруулж, 300,000 төгрөгөөр шагнах боллоо.

Лх. Нямдорж “Unbloomed Souls” (Цэцэглээгүй сүнснүүд) (түүний уран бүтээлүүдээс сонирхохыг хүсвэл Фэйсбүүк хуудсаар нь зочилно уу. Лх. Нямдорж нь энэхүү уралдааны анхны жилд уран зургийн төрөлд шилдгээр тодорсон Тэднийг бүү салгаач бүтээлийг бүтээсэн билээ.)

Уралдаанд оролцсон бүх уран бүтээлчиддээ баярлалаа. Уралдааны шилдэг болон шагналт бүтээлээр шалгарсан уран бүтээлчиддээ баяр хүргэе. Оролцсон уран бүтээлчдийг 6-р сарын 19-ний 17 цагаас ЛГБТ Төв дээр хүрэлцэн ирж, шагналаа авна уу хэмээн урьж байна.