ЛГБТИ хүмүүс гэхээр л болж бүтэхгүй хүмүүсийг төсөөлдөг социализмын харанхуй ойлголт өөрчлөгдсөөр байгаа ч “ЛГБТИ хүмүүс та нар ер нь юу хийсэн юм бэ?” гэж асуудаг хүмүүст АНУ-ын түүхийн архивт тэмдэглэгдэн үлдсэн 16 гайхамшигтай лесбиян хосын талаар мэдээллийг Autostraddle вэбсайтаас хураангуйлан орчуулж, хүргэж байна.
РЭБЭЭККА ПЭРОО, НОМЛОГЧ РЭБЭЭККА КОКС ЖАКСОН (1830-аад оноос 1871)
Рэбээкка Кокс Жаксон Африкийн методист епископ гэр бүлд төрсөн ч бурхнаас илгээгдсэн үзэгдлийг даган эцгийн эрхт ёс давамгайлсан сүмээсээ холдож, өөрөө номлогч болжээ. Тэрээр номлогч болсноороо амжилтанд хүрсэн нь нөхрөөсөө салах үндэс болсон ба Пеннсилвани, Шинэ Англи мужуудаар аялан номлож, эмэгтэйчүүдээр удирдуулсан шэйкэр хүй олон нийтээр гэрээ хийсэн нь тэнд хайртайгаа учирсных байв. Хоёр Рэбээккагийн номлолууд феминист, ижил хүйсийн эротик өнгө аястай байжээ.
СААЛЛИ ХООЛЛИ, КАРОЛАЙН ПАТНАМ (1848-1893)
Саалли, Каролайн хоёр Обэрлийн коллежид танилцсан ба төгссөн даруйдаа боолчлолын эсрэг тэмцэж эхэлжээ. Хос боолчлолыг халах тухай лекцуудыг домогт Сожоорнэр Трүүттэй хамт илтгэдэг байв. АНУ-ын Иргэний дайны дараа Саалли чөлөөлөгдсөн хар арьстан хүмүүсийн боловсролд зориулах мөнгийг хойд нутагт босгож эхэлсэн ба Америкийн анхны цагаачдад зориулсан байруудын нэг болох Хоолли сургуулийг нээжээ. Саалли Каролайн дээр очсоныхоо дараа хос сургуулиа жилийн дөрвөн улиралд ажиллуулж байсан ба бусад сонгуулийн эрхийн төлөө тэмцдэг эмэгтэйчүүдээс ялгаатай нь хар арьстан эрчүүдийн ч сонгуулийн эрхийн төлөө ажиллаж байв.
ХАРРИЕТ И. ЖАЙЛЗ, СОФИЯ Б. ПААКАРД (1855-1891)
Хос 1850-иад оны дунд танилцсан ба шууд бие биедээ дурлан нийлснийхээ дараа Атланта руу нүүж, боолчлолоос чөлөөлөгдсөн хар арьстан эмэгтэйчүүдийн Атлантын баптист эмэгтэйчүүдийн семинар нэртэй, одоо Спээлман коллеж болсон сургуулийг 1888 онд байгуулжээ. Хосыг зэргэлдээ Силвэр Лэйк оршуулгын газарт оршуулсан байдаг.
ЭЛЛЕН ГЭЙТС СТАРР, ЖЭЙН АДДАМС (1877-1892)
Хос 1877 онд Рокфордын эмэгтэйчүүдийн семинар сургуульд танилцсан ба энэ харилцаанаасаа урам зориг авсан Аддамс Чикагогийн алдарт Халл байрыг байгуулжээ. Энэхүү байрны үйл ажиллагаа нь ажилчин эмэгтэйчүүд, шинэ цагаачдад боловсрол, нийгмийн боломжуудыг олгодог байсан ба уран зохиол, түүхийн хичээлээс гадна олон нийтийн нээлттэй концерт, хүүхэд асрах үйлчилгээ, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд хоргoдох байр, үнэгүй лекцууд гэх мэтийг зохион байгуулдаг байв. Хос нийгимйн хамгааллын хууль эрх зүйн шинэчлэлийн төлөө нөлөөллийн ажил хийдэг байв. Эллен Жэйнийг бодвол христчин итгэл үнэмшил хүчтэй байсан учир эцэстээ үүнээс болж 1892 онд салахад Эллен Мээри Розээт Смиттэй нийлэн насаа өнгөрөөжээ.
ЭЭДИТ АННА СОМЭРВИЛЛЬ, ВАЙОЛЕТ ФЛООРЭНС МААРТИН (1887-1915)
Ирландын зохиолч Ээдит үеэл, хайртай бүсгүй Вайолеттайгаа (баруунд үеэлүүд хоорондоо хайр дурлалын харилцаатай байхыг хориглодоггүй, бүр гэрлэлт хийхийг ч зөвшөөрдөг байсан цаг) Маартин Росс үзгийн нэрийн дор 14 өгүүлэл бичсэн байдаг. Вайолетыг нас барсны дараа Ээдит уй гашуудаа автаж, Маартин Росс нэрээрээ үргэлжлүүлэн бичсээр, хайрттайгаа сүнс дуудах байдлаар харилцсаар байдаг гэдэг.
ЭЭТЭЛ МААРС, МООД ХАНТ СКУАЙР (1894-1954)
Хоёр уран бүтээлч Цинциннатигийн урлагийн академид 1890-ээд онд танилцсан ба хамт 60 жил амьдарчээ. Моод номын иллюстрац, өнгөт бараараа алдартай байсан бол Ээтэл уран зураг, усан будган бараараа алдартай байв. Францад амьдрах үедээ хос Гэртрүүд Штайны алдарт салонд байнга зочилдог байсан ба Штайны “Хатагтай Фёрр, хатагтай Скийн” өгүүллийн гол баатрууд болжээ.
МЭЙБЭЛ РИЙД, МЭЭРИ ЭЛЛИКОТТ ААРНОЛД (1894-1963)
Хүүхэд насандаа танилцсанаас хойш хос хамтдаа 69 жил орчим байжээ. Хос нийгмийн идэвхтэн, филантропич болж, хотын хөдөлмөр эрхэлдэг ядуучуудыг гэр оронтой болгох төслүүдийг хэрэгжүүлдэг байв. Хос Хүүпа хөндийн индян сууринг ивээн тэтгэж, цагаан арьстан соёлын нөлөөг индянчуудад сөргөөр нөлөөлөхийн эсрэг дуу хоолойгоо өргөдөг байжээ. Хоршооллын цайны газрууд болон байрууд, хадгаламж зээлийн хоршоолол гэх мэт олон үйл ажиллагааг Нью-Йорк хот болон зүүн хойд нутгаар санаачилж хийдэг байсан байна.
ФААННИ ЖООНСТОН, МААТТИ ЭДУАРДЗ ХЬЮИТ (1901-1917)
Хоёр гэрэл зурагчин Америкуудын экспо дээр 1901 онд танилцжээ. Тухайн үед Жоонстон салбартаа хамгийн алдартай эмэгтэй зурагчин байсан ба Хьюит гэрэл зурагчин нөхөртөө тусладаг байжээ. Жоонстон, Хьюит хоёр 8 жил захидлаар харилцсаны эцэст Хьюит нөхрөөсөө 1909 онд албан ёсоор салж, хос Нью-Йоркт нэг гэрт орж, архитектурын фото студи хамтдаа нээсэн байна. Маатти Фаннийгийн ажлыг шүтэн бишрээд, түүнд дурласан байдаг нь нийгэмд шинэчлэл хийсэн олон лесбиян хосын түүхтэй ижил.
ГЭРТРҮҮД ШТАЙН, ААЛИС ТООКЛАС (1907-1946)
Дэлхий даяар алдартай лесбиян хосуудын нэг болох Штайн ба Тооклас 39 жил ханилжээ. Штайн зохиолч, жүжгийн зохиолч ба яруу найрагч байсан ба бичлэгийн маш өвөрмөц хэлбэрээрээ алдартай. Хос Парис дахь гэртээ тухайн үеийн урлаг, уран зураг, уран зохиолын одуудыг цуглуулдаг байсан ба ЛГБТИ хүмүүсийн очих ёстой ганц газар байжээ. Зочдын дунд Пикассо, Хэмингуэй, Фицжээралд, Жойс, Уайлдэр, Андэрсон, Матисс, Маарс, Хант-Скуайр, Сийрз, Галиенн гэх мэт алдартнууд багтдаг байв. Хос Штайныг 1946 онд нас бартал хамт амьдарсан юм.
ФРААНСИС УИДЭРСПҮҮН, ТРЭЙСИ Д. МАЙГАТТ (1908-1973)
Хос 1908 онд Брин Моор коллежийг төгсөөд сэтгэл зүрхнийхээ дуудлага болсон дэлхийн энх тайван, энх тайванч үзэл, эмэгтэйчүүдийн эрх, иргэний эрхийн хөдөлгөөнд амьдралаа зориулжээ. Дэлхийн 1-р дайны үед хос ухамсрын үүднээс цэргийн албаас татгалзагч нар ийн цэргийн албаас татгалзах эрхтэй тухай нөлөөлөл хийж байв. Фраансис Эрх зүйн зөвлөгөөний товчоог байгуулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө мөрдлөгө хавчлагад өртсөн хүмүүст туслаж эхэлжээ. Хос Нью-Йорк руу 1913 онд нүүсэн ба тус хотын социалист намд элсэж, гэр оронгүй хүмүүсийг хоргодох байраар хангах үйл ажиллагаа, тэдэнд хоол тараахад тусладаг байв. Бие биеэсээ огт холдоогүй хос 65 жил ханилсан ба нас барахдаа ч хэдхэн долоо хоногийн зайтай нас эцэслжээ.
ЭЭТЭЛ КООЛЛИНЗ ДАНХЭМ, МААРТА МЭЙ ЭЛИОТ (1910-1969)
Хос Брин Моор коллежид танилцсан ба хамтдаа анагаахаар сурахаар шийдэн, Жоон Хопкинзын сургуульд суран эмч болсон хос резиндентурынхаа үеэр хэсэг тусдаа амьдарчээ. Хос Йэлийн эмнэлгийн шинээр байгуулагдсан Хүүхдийн тасагт хамт ажиллаж эхэлснээр эргэж хамт амьдрах боломж нь олдсон гэдэг. Маарта бага орлоготой өрхүүдийн хүүхдийн эрүүл мэндийн судалгаа хийснээр Хүүхдийн газрын хүүхдийн ариун цэвэр, эрүүл мэндийн захирлаар томилогдох үеэр Ээтэл Йэлийн их сургуулийн Анагаахын сургуулийн анхны эмэгтэй профессоруудын нэг болжээ. Цаашдаа Маарта Хүүхдийн газрын захирлаар, харин Ээтэл Хүүхдийн эмч нарын холбооны анхны эмэгтэй гишүүн болно. Хос 59 жил ханилжээ.
ЭЭТЭЛ УИЛЛЬЯМЗ, ЭЭТЭЛ УОТЭРЗ (1910-аад оноос 1920-иод он)
Хоёр Ээтэл Хаарлемын Алхаамбра театрт Уотэрз нь блюз дуулдаг, Уилльямз нь бүжиглэдэг байхдаа танилцжээ. Хос бие биедээ дурласнаар алхам ч нэгнээсээ холдохгүй байх арга хэмжээг авч, нэг кабарээд ажиллаж эхлэв. АНУ-р бүхэлд нь аялан тоглох анхныхаа тоглолтын үеэр Уотэрз хайртаараа бүжиглүүлж, үзэгчдийг халаадаг байв. Харамсалтай нь бүжигчин Ээтэл дуучинг орхин, нөхөрт гарчээ.
ФЛООРЭНС ЙОК, ЛЮСИЙЛЬ КАУНСИЛ (1921-1964)
Хос Калифорний хамгийн сайн цэцэрлэг, ландшафтын дизайнерууд гэдгээрээ алдартай байв. Хос цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, кино зураг авалтын проп, ботаник цэцэрлэг гэх мэт ажлыг гүйцэтгэдэг байжээ.
ДООРОТИ ААРЗНЭР, МАРИОН МООРГАН (1927-1971)
Аарзнэр нь Холливүүдийн алтан үеийн ганц амжилттай явсан эмэгтэй найруулагч. Хайрт Марионтойгоо “Эмэгтэйчүүдийн загвар”-ын зураг авалтын үеэр танилцжээ. Марион бүжигчин, бүжиг дэглээч байсан ба өөрийн бүжгийн хамтлагтай байжээ. Хос хамтдаа кинон дээр ажиллаж эхэлсэн ба 1930-аад онд гэрээ бариулсан ба тэндээ Марионыг 1971 онд нас бартал ханилан жаргажээ.
МЭЙБЭЛ ХАМПТОН, ЛИЛИАН ФОOСТЭР (1932-1978)
1902 онд төрсөн Хамптон нээлттэй лесбиянаараа амьдардаг байсан ба Лилиан Фоостэртэй 1932 онд танилцсанаасаа хойш Лилианыг 1978 онд нас бартал хамт амьдрахдаа бие биеэ эхнэр, нөхөр гэж дуудаг байжээ. ЛГБТИ эрхийн хөдөлгөөнд идэвхтэй байсан хос угаалгын газар ажиллуулдаг байсан ба Мэйбэл Жоан Нэслтэй нийлж “Лесбиян түүхийн архив”-ыг санаачлан үүсгэсэн байдаг.
РҮҮТ ЭЭЛЛИС, СИСЭЛИЙН БЭЙБ ФРААНКЛИН (1936-1971)
Хос 1936 онд танилцаад Детройт рүү нүүсэн ба Ээллис, Фраанклины хэвлэлийн газрыг байгуулсан нь хотын эмэгтэй эзэнтэй анхны хэвлэлийн газар болсон юм. Фраанклин тэнд редактораар ажилладаг байв. 1946 онд хос байшин худалдаж авсан ба тэр нь хар арьстан хүмүүст хаалттай байсан ЛГБТИ баарны орчинг бүрдүүлсэн хотын гей цэг болжээ. Гей залуучуудад өрөөнүүдээ хөлслүүлж, залуу лесбиян, гей хүмүүсийг коллежид сурахад нь тусладаг байв. Детройтод байгуулагдсан Рүүт Ээллис төв нь хотын гэр оронгүй ЛГБТИК хүүхэд залуучуудад хоргодох байр олгодгоороо хосын түүхийг үргэлжлүүлдэг.
Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв