Out сэтгүүлээс санууштай 12 асуултыг багахан засварлаж хүргэж байна. Таалан соёрхоно уу.

АСУУЛТ 1: БИ ЯМАР НЭГ ХАРШИЛТАЙ ЮУ?

Үнэхээр харшилтай бол тэр харшлыг чинь мэддэг, ялагуяа анафилактик шоконд хүргэхүйц нөхцөл байдлыг сайн мэддэг байх ёстой. Үгүй бол танд хэрэгтэй үед туслаж чадахгүй.

 

АСУУЛТ 2: БИ ОРОНДОО ЯАХ ДУРТАЙ ВЭ?

Массаж уу, тачаангүй эсвэл оуюнлаг яриа юу, ямар нэгэн сексийн байрлал уу, хамаагүй. Юу таныг ихэд өдөөдгийг хань чинь мэддэг байх ёстой.

 

АСУУЛТ 3: БИ ГЭР ОРНЫХОНТОЙГОО ЯМАР ХАРИЛЦААТАЙ ВЭ?

ЛГБТИ хүмүүсийн зарим маань гэр орныхондоо ойр, зарим нь бас л хэцүү харилцаатай. Зарим нь найз нөхдөөрөө гэр бүлээ хийсэн ч байх жишээтэй. Ямартаа ч таны тэдэнтэй ямар харилцаанд байдгийг хань чинь мэдэж, ойлгодог байх ёстой. Ингэснээр баяр ёслолоор таныг ганцааранг нь үлдээх шийдвэр гаргахгүй, эсвэл хамтдаа гэр орныхонтой чинь цагийг өнгөрөөснөөс асуудлыг хөнгөлнө.

 

АСУУЛТ 4: МИНИЙ ДУРТАЙ КИНО ЮУ ВЭ?

Анхны болзоон дээрээ л ярьж байсан сэдэв байх даа. Таны дуртай зүйлийг мэдэж байна гэдэг таны хэлж буй зүйлсэд барахгүй, танд анхаарч ханддаг гэсэн үг.

 

АСУУЛТ 5: ЯМАР ЗҮЙЛ НАДАД ХАЙР, ЭНХРИЙЛЛИЙГ МЭДРҮҮЛДЭГ ВЭ?

Нэн чухал зүйлсийн нэг. Бэлгээр үү, цаг хамт өнгөрөөж үү, олон нийтийн орон зайд гараа хөтлөлцөх үү, ямартаа ч энэ болгоныг хүсч байхад өгөхгүй бол тэр хүсч хүлээж байгаа хүний хувьд та түүнд хайргүй л гэсэн үг болно.

 

АСУУЛТ 6: БИ ЮУНААС АЙДАГ ВЭ?

Аалз, харанхуй, өвчин зовлон, амжилтанд эс хүрэх гээд л хүн бүр өөр өөр айдастай. Шөнө таныг сэрүүн байлгадаг зүйлсийн талаар хань чинь мэдэж байх тусам хүнд үеийг даван туулахад чинь мөн туслаж чадна.

 

АСУУЛТ 7: МӨРӨӨДЛИЙН АМРАЛТ МИНЬ ЮУ ВЭ?

Байнга адал явдал хайсаар явдаг уу? Музей, уран зургийн галлерейн хорхойтон уу? Эсвэл наран шарлагын иргэн үү? Амрах хүслийг чинь ойлгох тусам, өөр өөр хүсэлтэй байсан ч алтан дундаж шийдвэрийг та хоёр ярилцсанаар олж, төгс амралтаа төлөвлөж чадна.

 

АСУУЛТ 8: БИ ЮУ УУХ ДУРТАЙ ВЭ?

Ялангуяа стрессдээд гэртээ ирэхэд, эсвэл ажлынхаа дараа хаа нэг уулзахад хань чинь танд дуртай сүүтэй цай, кола, дарс, эсвэл шар айргийг чинь бэлтгээд тавьчихсан байвал таны нар гарна биз?

 

АСУУЛТ 9: БИ ЯМАР ЧИХРЭНД ДУРТАЙ ВЭ?

Дургүй чихрийг нь авчирснаас болж салж байсан хосууд ч бий. Өнгөц юм шиг мөртлөө тиймхэн зүйл дээр анзаарах сэтгэл байхгүй бол том зүйл дээр сэтгэл гарах уу?

 

АСУУЛТ 10: ЦУХАЛДДАГ ЗҮЙЛСИЙГ МИНЬ МЭДЭХ ҮҮ?

Ялангуяа хамт амьдардаг бол үүнийг мэдэх ёстой. Нохойгоо ээлжилж гаргахгүй, зөвхөн та л гаргаад байна уу? Муурныхаа хайрцгийг цэвэрлэдэг нь та л байна уу? Хэлээд үз, тэгээд хэрэгжүүлэхгүй бол албаар үүнийг хийдэг гэж бодохоос өөр аргагүй. Эсвэл угаасаа ханьд чинь огт хамаагүй. Тийм бол харилцаа хааш явах нь тун ойлгомжтой.

 

АСУУЛТ 11: МИНИЙ КАРАОКЕД ДУУЛАХ ДУРТАЙ ДУУГ МЭДДЭГ ҮҮ?

Караокед донтоогүй байлаа гэхэд ороод, хэдэн шар айраг уусныхаа дараа дуулчихдаг дууг чинь хань мэддэг байх ёстой.

 

АСУУЛТ 12: МИНИЙ ТӨРСӨН ӨДӨР ХЭЗЭЭ ВЭ?

Мэдээж хүн бүр төрсөн өдрөө тэмдэглээд байдаггүй ч хань чинь ядаж л төрсөн өдрийг чмнь мэддэг байх ёстой, учир нь яаралтай нөхцөл байдал үүсвэл яах билээ.