Pride вэбсайтаас энэхүү хөөрхөн слайдыг та бүхэндээ хүргэж байна. Эдгээр 26 хос хайрт хязгаар байдаггүй ба нас бол зөвхөн тоог бидэнд сануулдаг. Амьдралын өөр туршлагатай байх нь хосыг улам л ойртуулах нь бий ба эдгээр хосуудын ихэнх нь олон жил аз жаргалтай гэрлэн амьдарч байгаа билээ.
ТОМ ДЭЙЛИ 23, ДААСТИН ЛААНС БЛАК 43
Хос саяхан тоонот гэрт толгой холбосныг дэлхийн ЛГБТИ хүмүүс мэдэж байгаа. Даастин 6-р сарын 10-нд 43 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. АНУ-ын иргэн Даастин Лаанс Блак нь “Милк” киноны кино сценаристаараа алдарт хүрч, Оскар хүртэж байсан бол ИХ Британий иргэн Дэйли дэлхийн усан сэлэлтийн мастер гэдгээрээ алдартай.
ЭЛЛЕН ДЭЖЭЭНЭРИС 59, ПООРША РОССИ 44
Хос 2008 онд гэрлэсэн ба удахгүй гэрлэснийхээ 9 жилийн ойг тэмдэглэхээр зэхэж буй. Австралийн уугуул Поорша өмнө нь нөхөрт гарч байсан ч Эллентэй учирснаасаа хойш маш аз жаргалтай, бат бөх хайр дурлалыг мэдэрсэн хэмээн ярьдаг билээ.
СААРА ГИЙЛБЭРТ 42, ЛИНДА ПЭЭРРИ 52
Нэг нь алдартай жүжигчин, нөгөө нь алдартай хөгжимчин ба ая зохиогч (Four Non-Blondes) хос 10 жил ханилан жаргасан ба 2014 онд гэрлэлтээ батлуулжээ.
ЧЭЭЛИ РАЙТ 46, ЛООРЭН БЛИЦЭР 36
Кантри жанрын алдарт дуучин Чээлиг лесбиян гэдгээ 2010 оны эхээр зарлахад АНУ даяараа цочирдож, олон ЛГБТИ хүүхэд залуучуудад итгэл хайрлаж байсан үе саяхан мэт. ЛГБТИ эрхийн идэвхтэн Лоорэн эхнэртэйгээ тэр яг л ихэр мэт байгаа биз?
СТИЙВЭН ФРАЙ 59, ЭЛЛИОТ СПЭНСЭР 29
Их Британий алдарт жүжигчин Стийвэн залуухан найз залуутай болсноороо олны гайхширлыг төрүүлж, муугаар хэлүүлээд амжсан ч хост нас бол зөвхөн тоо хэвээр.
ЗААКАРИ КИЙНТО 40, МАЙЛЗ МАКМИЛЛАН 27
Heroes, Star Trek, American Horror Stories кинонуудаараа алдартай Заакари загвар өмсөгч найз залуутайгаа халуухан хос.
МАТТ БӨҮМЭР 39, САЙМОН ХООЛЛС 53
Царайлаг нь дэндсэн Бөүмэр нөхөртэйгээ 2011 онд гэрлэсэн ба гурван хүүхдийн аавууд.
ТОМ ФОРД 55, РИЧАРД БААКЛИЙ 69
Анх цахилгаан шатанд таарсан хоёр анхны харцаар бие биедээ дурласан ба хамтдаа 30 гаруй жилийг өнгөрөөжээ. Тэр хоёрын хайр, харилцааны нууц юунд ч бай, бас л гайхамшиг шүү.
ЭЭЛТОН ЖООН 70, ДЭЙВИД ФЁРНИШ 54
9 жил иргэний гэр бүлийн статусаа баталгаажуулсны дараа хос 2015 онд гэрлэсэн ба хоёр хүүхдийн аавууд.
МАЙКЛ КООРС 57, ЛААНС ЛЁПЭР 45
Лаанс Коорсын компанид орлогч дизайнераар ажиллаж эхлэснээр танилцсан ба 21 жил ханилсны эцэст хос 2011 онд гэрлэлтээ батлуулжээ.
ЛААНС БААСС 38, МАЙКЛ ТЁРЧИН 30
Хосууд 2011 оноос албан ёсоор болзож эхэлжээ. Мэдээж Лаанс Блак нь NSYNC хамтлагийн дуучин гэдгийг хүмүүс андахгүй биз.
ЖЭЭССИ ТАЙЛЕР ФЁРГЮСОН 41, ЖААСТИН МИКИТА 31
2013 оноос хойш улаан хивсний ёслолууд дээр хайр татам хосыг бид харах болсон билээ.
НЭЙТ БЁРКҮС 45, ЖЭРЭМАЙЯ БРЭНТ 32
Интерьерын дизайнер хос 2015 онд гэрлэсэн ба хайр дурлал шигээ сайхан гэр оронтойд хэн ч эргэлзэхгүй биз.
ТИГ НОТААРО 46, СТЭЭФАНИ АЛЛИЙНН 31
Хошин шогийн жүжигчин Нотааро эхнэртэйгээ танилцсан түүхээ “Тиг Нотааро” баримтат кинондоо багтаасан байдаг ба хос 2015 онд гэрлэлтээ батлуулжээ.
ЖЭЭННИ ШИМИЙЗҮ 50, МИШЭЭЛЬ ХААРПЭР 39
Брэндийн зөвлөх Хаарпэр Шимийзүгийн “насны хань” гэдгээ 2014 оноос хойш зарлажээ. Шимийзү загвар өмсөгч байсан ба 1990-ээд онд Анжелийна Жолийтай үерхдэг байснаараа нэлээд шуугиан тарьсан.
РООБИН РООБЭРТС 56, ААМБЭР ЛЭЙН 42
Good Morning America өглөөний шоуны Рообэртс, массаж эмчилгээний мэргэжилтэн Аамбэртэй 8 жил болзож, ханилсны дараа нийтэд 2013 онд харилцаагаа зарлажээ. Одоо ч аз жаргалтай харагдаж байна!
СААРА ПООЛСОН 42, ХООЛЛАНД ТЭЙЛОР 74
2015 оноос хойш харилцаагаа зарласан хос бие биенийхээ талаар жиргэж ханадаггүй аж. Яршиглах зүйл огт байхгүй учир та ч тэднийг дагаарай.
ЖӨҮ ЗИЙ 48, РОБ ЁОНКЭРЗ 38
Хонконгын уугуул, Канадын иргэн сэтгүүлч, загварын чиг хандлагыг нарийн мэдэрч, тодорхойлогч Зий Ёонкэрзтэй анх болзоод л хэзээ нэг цагт түүнтэй гэрлэхээ мэдсэн гэж ярих дуртай. 2011 онд танилцсан хосууд аз жаргалаар бялхсан хэвээр.
СТИЙВЭН СОНДХАЙМ 87, ЖЭФФ РООМЛИЙ 37
Хайрын дуу зохиох бүх онгодоо Сондхайм хаанаас авдаг нь тун тодорхой!
РЭЙЧЛ МАДДӨҮ 44, СЮЗАН МИКУУЛА 59
MSNBC-ийн мэдээний хөтлөгч бүсгүй зурагчин эхнэртэйгээ 1999 оноос хойш хамт байгаа аж.
ООДРИ СМООЛЦ 80, ГЭЙЛ МАРКИЙЗ 62
Загвар өмсөгч ба Олимпийн сагсан бөмбөгчин хоёрын хайрын түүхийн гайхамшгийг New York Times хүртэл нийтлэж байжээ.
ЛИЙ ДЭНИЕЛЬЗ 57, ЖАХИЙЛ ФИЙШЭР 35
Оскарт дэвшиж байсан найруулагч Дэниельз, стилист найз залуутайгаа нэг удаа Out сэтгүүлд хэрхэн учирч, бие биедээ дурласан талаар бичсэн байдаг ба одоо ч хосын дурлал гал халуунаараа.
ЖИЙЛ БЭЭННЕТ 41, ЛООРЭН НИЙЛ 28
Авьяастай жүжигчин, найруулагч хос үнэхээр бие биедээ гал халуунаар хайртай.
КАЛВИН КЛАЙН 74, КЭЭВИН БЭЙКЕР 28
Алдарт дизайнер, загвар өмсөгч хоёр харилцаагаа албан ёсоор, гэрлэлтээр баталгаажуулаагүй ч байнга хөтлөлцөж явж харагддагаараа энэхүү жагсалтад багтаж байна.
САМ СТААНЛИЙ 25, ЛООРЭНС ХИЙКС (?)
Их Британий алдарт раагбигийн тоглогч Хийкс, найз залуугийнх нь хоорондох насны ялгааг бүрэн мэдэхгүй ч ямартаа ч насны ялгаатай болох нь гарцаагүй. Хийксын шинэ харилцааны талаар цуу тарахад тэр харилцаагаа бүрэн хамгаалж чадсан нь интернэтийг шуугиулсан нь саяхан.
КООЛТОН ХЭЙНЗ 28, ЖЭФФ ЛЭЭТЭМ 45
Teen Wolf-н жүжигчин залуу цэцэгчин найз залуутайгаа энэ жил л хос гэдгээ зарласан ч аль хэдийн сүй тавиад амжчихсан ба хос удахгүй гэрлэх тухай цуу бас тараад буй. Хост олон жилийн аз жаргалт амьдралыг хүсье!