Секс хосыг дотносоход гол үүрэг гүйцэтгэдэг ба эерэг нөлөө нь 48 цаг хүртэл үргэлжилдэг хэмээн шинэ судалгаа харуулсан тухай нийтлэлийг Broadly вэбсайтаас орчуулан хүргэж байна.
Найз Ээринтэйгээ ярьж байтал тэрээр хамтрагчтайгаа секс хийлгүй хэд хоновол л түгшиж эхэлдгээ хэлсэн юм. “Хамтрагчтайгаа секс хийх нь үнэхээр гайхалтай мэдрэмж өгдөг. Хийлгүй 3-4 хоног болчихвол би санаа зовж эхэлдэг. Уул нь ажлын цагууд маань ялгаатай учир ядрах, унтах маань өөр өөр. Тэр бол ойлгомжтой. Хэчнээн тэр үүнийг зүгээр гэдэг ч түүнд эвгүй байгаа байх гэсэн бодол эргэлдэж эхэлдэг. Мэдээж сексийн дараа бүх зүйл ок” гэж тэр ярьлаа.
Судлаачид хосын дотносох, харилцаандаа ханамжтай байхад секс үндсэн нөлөөтэйг өмнө нь харуулсан боловч Флоорида мужийн Их сургуулийн судлаач Андрэя Мээлцэр сексгүй үедээ ч хос дотно хэвээр байдаг гэжээ. Сэтгэл зүйн шинжлэх ухааны нийгэмлэгийн сэтгүүлд хэвлэгдсэн шинэ судалгааны дагуу “сексийн туяа” хэмээх шинэ ойлголтыг тэрээр танилцууж байна. Секс харилцаанд эерэг нөлөөлөх ба секс хийсний дараах үр дүн ч адил сайнаар нөлөөлдөг ч энэ нь зөвхөн 48 цагийн настай байдаг ажээ. Судалгааны түүврийг 2 удаа авч хийхдээ нэг удаа 96 гэрлэсэн хос, дараагийн удаа 118 гэрлэсэн хосоос авчээ. Хосуудаар хэзээ секс хийсэн ба түүнээс авсан ханамж, мөн харилцааны ханамжийг нь тэмдэглүүлжээ. “48 цагийн сексийн туяаг мэдэрч байсан оролцогсод 4-6 сарын дараа харилцаандаа илүү ханамжтай байгаагаа илэрхийлсэн” гэж Мээлцэр Broadly-д өгсөн ярилцлагадаа дурдлаа.
“Хосууд дотносоход секс чухал үүрэг гүйцэтгэдгийг харуулсан энэ судалгаа их чухал. Хувьслын хувьд энэ нь нэг сул талтай байх боломжтой, учир нь их секс хийх тусам их энерги зарцуулах ба ингэснээр эр бэлгийн эсийн тоо буурч, үр тогтоох боломж багасдаг.”