ЖҮЖИГЧИН НИЙЛ ПААТРИК ХААРРИС, НӨХӨР ДЭЙВИД БЁӨРТКА

Хүүхдүүд маань томрох тусам аав байх минь надад таалагддаг. Ярьж эхэлсэн учир тэдэнд юм зааж, сургах нь миний хамгийн дуртай зүйл. Би тэдэнд учир шалтгааныг тайлбарлаж өгөх дуртай. Уначаад уйлвал Дэйвид тэднийг тэвэрч, харин би “Хаана нь өвдөж байна, яаж байна, ярь” гэдэг. Хуульчдын гэрт өссөндөө тэр үү, тайлбар миний хувьд нэн чухал.

 

ЖҮЖИГЧИН ЧААРЛИ КОНДООН, НӨХӨР КААМЭРОН ЛОО

Том болж байхад минь миний хийж байсан зүйлд үлгэр дуурайл болох хүмүүс алга байсан ба хэзээ ч аав болж чадахгүй нь гэж санаа зовдог байлаа. Тийм учраас чадлаараа гей эцэг байх талаар ярьж, боломжтойг хүмүүст ойлгуулахыг хичээдэг.

 

ДУУЧИН МЭЛИЙССА ЭЭТРИЖ

Бидний ихэнх нь өөрийн гэр оронд хайртай хүнтэйгээ хамт амьдрахыг, магад сонговол түүнтэйгээ үр хүүхэд өсгөхийг хүсдэг. Үүний л төлөө гудамжинд гарч жагсаж байна гэдэг маш солиотой юм шиг ч нөхцөл байдал ийм л байгаа ба зөв зүйлийн төлөө бид тэмцэнэ. Өдөр бүрийн шилдэг активизм нь ажил дээрээ, сургууль дээрээ, хүн олондоо нээлттэй, өөрөөрөө байхаас л эхэлдэг.

 

БОКСЫН МЕНЕЖЕР КЭЭЛЛИ МАЛӨҮНИ

Их Британий алдарт боксын менежер хүйсийн шилжилтэд орж, Кээлли болоход охин Соофи нь: “Аавын энэхүү хувь заяа хаана хүргэхийг би мэдэхгүй ч, нүдээ аньсан байхдаа би Кээллиг чанга тэвэрдэг. Дотроо тэгэхэд хэнийг төсөөлөх нь хамаагүй ээ, учир нь би одоо ч аавын бяцхан охин.”

 

ЭЭЛТОН ЖООН, НӨХӨР ДЭЙВИД ФЁӨРНИШ

10 жилийн өмнө ирээдүйд намайг хайртай эртэйгээ гэрлэчихсэн, хоёр үзэсгэлэнт хүүхдээ өсгөж байна гэж надад хэлсэн бол миний уух зүйлд хар тамхи хийж гэж л бодох байлаа. Амьдрал эрээнтэй бараантай, нугачаа даваатай. Энэ хоёр минь хүүхэдтэй болно гэж бодож ч байгаагүй үед бидэнд ирсэн. Бидний амьдралын хамгийн сайхан хэсэг нь энэ хоёр маань. Хүүхдүүддээ бид ямар их хайртайг үгээр хэлшгүй.

 

ЖҮЖИГЧИН УАНДА САЙКС, ЭХНЭР ААЛЕКС САЙКС

Нээлттэй байж, эхнэр, хүүхдүүдийнхээ талаар ярих нь хүмүүсийн ойлголтыг сайжруулдаг гэж би хэлэх байх даа. Хүмүүс ирээд, хүүхэд нь гей, эсвэл лесбиян тухай надтай ярьдаг. Нээлттэй байснаараа л бусдад туслаж байгаа нь энэ юм шүү дээ.

 

ЖҮЖИГЧИН СИЙНТИЯ НИЙКСОН, ЭХНЭР КРИСТИЙН МАРИНООНИ

Ижил хүйсийн хосууд хүүхэдтэй болох, тэднийгээ өсгөхийн эсрэг байр сууринд байдаг хүмүүсийг харвал шалтагууд нь нэлээд өөрчлөгдсөн. Иймхэн богинохон хугацаанд шүү. Хүмүүс над руу “Нээлттэй байдагт чинь баярлалаа, амьдралыг минь хэчнээн хөнгөвчилсөн гээч” гэх мэт зүйл бичдэг.

 

ДУУЧИН РИИККИ МААРТИН, СҮЙТ ЗАЛУУ ЖВААН ЁОСЭФ

“Ихэр хүүгийн аав юм уу?” гээд нүд нь орой дээрээ гардаг хүн олон. Мэдээж ихэр жаалуудтай байна гэдэг нэлээд ажил болдог ч үүнийг би юугаар ч солихгүй. Тэд надад өдөр бүр ямар нэг зүйл зааж өгдөг. Хайрладаг. 4 настай бяцхан үр чинь цаг тутам “Аав аа, би танд хайртай шүү” гэх нь үнэхээр гайхалтай.

 

ДУУЧИН РҮҮФҮС ҮЭЙНРАЙТ, НӨХӨР ЁОРН ВАЙСБРОДТ

Охин Вийвагаа төрөхөд хос гэрлэлтээ батлуулсан талаар: “Ёорн биологийн хувьд охинтой маань холбоогүй учир гэрлэж л түүнийг нөгөө аав нь хэвээр байлгах шаардлага гарсан, үгүй бол бид хоёр салахад шууд л хөндийрөх, хөндийрүүлэх зүйлс болно шүү дээ.”

 

ОЛИМПЫН ТАМИРЧИН АСАН КЭЙТЛИН ЖЭЭННЕР

Кэйтлины охин Кайли Жээнер: “Тэрээр нэлээд хожуу гарч ирсэн учир бүхэлдээ өөрөөрөө амьдраасай л гэж хүсч байна. Надаас болж амьдралаараа амьдарч чадахгүй бол надад гэм хийсэн мэт санагдах учир.”

 

ЖҮЖИГЧИН ЖООДИ ФООСТЭР

Ээж байна гэдэг миний ажилд ханддаг хандлагыг бүхэлд нь өөрчилсөн. Өмнө нь миний хувьд ажил л байдаг байлаа.

 

ДУУЧИН ИЙЯН УОТКИНЗ, НӨХӨР КРЭЙГ РАЙДЭР

Биднээс өөрөөр боддог хүмүүсийн бодолд би ажрахгүй. Бид өөр л нэг гэр бүл. Би хүүхдүүдээ бэлгэ тэмдэг гэж хардаг. Хүүхдүүдэд эхнээс нь хүлээн зөвшөөрлийг заах ёстойг ойлгоосой гэж.

 

AMERICAN IDOL-ЫН ОРОЛЦОГЧ КЛЭЙ АЙКЭН

Эцэг хүний хувьд хийсэн анхны маань сонголт. Би хүүхдээ худал хуурмаг дээр өсгөж, эсвэл түүнээс юм нуух ёсгүй. Угаасаа ч би тийм хүмүүжилтэй биш учир хүүхдээ ч тэгэж хүмүүжүүлэхгүй.

 

НЭВТРҮҮЛЭГЧ ЭХНЭРҮҮД СТЭЭФАНИ ГООСК, ЖЭЭННА ВОЛЬФ

Охиддоо зориулсан захидалд: “Би амьдралдаа гурван удаа гүн гүнзгий хайрласан. Тэгэх бүртээ би яг хаана байснаа санадаг. Эхний удаа ээж чинь усан цана дээр зогсоход, нөгөө хоёр нь та хоёртой уулзсан тэр хоёр өдөр.”

 

ЖҮЖИГЧИН РӨҮЗИ О’ДООННЭЛЛ

Ижил хүйсийн эцэг эх байх нь анхдагч хүний ба иргэний эрх л гэж би боддог байсан. Төр хүнийг өсгөдөггүй, хүмүүс л өсгөдөг.