Брээкзитын дараа Европын холбооны албан бус удирдагчид тооцогдох болсон Германы Ерөнхий сайд Аанжэла Мёөркэл энэ долоо хоногийн эхээр Герман дах ижил хүйсийн гэрлэлтийн талаарх яриаг огт санамсаргүй байдлаар эхлүүлсэн билээ. Тэрээр эмэгтэйчүүдийн “Бригиттэ сэтгүүлээс зохион байгуулсан үйл ажиллагаан дээр ижил хүйсийн гэрлэлтийн талаар санал хураалт явуулна гэсэн нь нийгмээс ч, улстөрөөс ч шахаж байсан энэхүү асуудлыг хүлээн зөвшөөрсний чимээгүй тунхаглал болсон гэж хүмүүс үзэж байна.

Герман иргэний гэр бүлийг хүлээн зөвшөөрдөг ч энэхүү эрх зүйн зохицуулалт нь гэрлэгсдийг бодвол хязгаарлагдмал эрхтэй ч үүнийг хангалттай гэж тэрээр үздэг байжээ. Мёөркэл гэрлэлтийг “Зөвхөн эмэгтэй, эрэгтэй хүн хамт амьдрахыг хэлнэ гэж үздэг байсан хуучинсаг үзлээ хүүхдүүдийн эрх ашгийн төлөө хэмээн зөвтгөж, ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх эсэх санал хураалтыг үгүйсгэдэг байсан нь ихэнх германчуудын ижил хүйсийн гэрлэлтийг дэмждэг байр сууриас эрс ялгаатай байв. Түүгээр үл барам түүний эвслийн засгийн газрыг бүрдүүлэгч бусад улстөрийн намууд ч (Зүүний нам, Ногоон нам, Социал демократ нам) ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг байр сууриа илэрхийлсээр ирсэн.

Мёөркэлийн бодлыг юу өөрчилж, өнөө маргаашгүй ижил хүйсийн гэрлэлт батлагдахад хүргэв? Ухаад үзтэл тэрээр амьдралдаа анх удаа ижил хүйсийн хостой танилцан, тэдэнтэй ярьсан явдал болсон гэнэ. LA Times сонины мэдээлж байгаагаар Мёөркэл “Дүүрэг дээрээ би амьдралыг минь өөрчилсөн зүйлийг үзэх завшаан тохиосон гэжээ. 8 хүүхэд үрчлэн өсгөж буй лесбиян хос Мсөркэлийг гэртээ оройн хоолонд урьсан ба тэр үеэр хүүхдүүдийг хайр халамжаар дүүрэн өсгөж буйг тэрээр нүдээрээ харснаар өөрийнхөө болон намынхныхаа үзлийг үндэслэлгүй болохыг ойлгожээ.

2015 онд “Straight хэмээх лесбиян сэтгүүлээс хийсэн видео шторк олны гайхширлыг төрүүлж, Германыг хэсэг шуугиулсан билээ. Видеод Германы ЕС-тай тун адилхан эмэгтэй, залуухан найз бүсгүй хоёрыг гаргадаг ба “Германчуудын 62% ижил хүйсийн гэрлэлтийг дэмждэг гэхэд толгойгоо сэгсрэх “Мёөркелийг дүрсэлжээ.