1957 оны 11-р сард төрсөн Жоржийна Байэр Шинэ Зелаандын Хөдөлмөрийн намаас парламентад 1999 оноос 2007 оныг дуустал сонгогдон ажилласан дэлхийн анхны нээлттэй трансжендэр улстөрч билээ. Тэрээр мөн хотын захирагчаар сонгогдож байсан дэлхийн анхны нээлттэй трансжендэр хүн гэдгээрээ алдартайгаас гадна залуудаа дааврын эмчилгээ, хүйсийн шилжилттэйгээ холбоотой мөнгө олох аргагүй зорилгоор биеэ үнэлж байсан утгаараа дэлхийн биеэ үнэлж амьдардаг байсан цөөхөн улстөрдчийн нэг. Тэрээр 1976 онд хүйсийн шилжилтэд орсон юм.

Байэр 1993 онд батлагдсан Хүний эрхийн хуульд хүйсийн баримжаа, илэрхийллээр үл ялгаварлах заалтыг нэмж оруулах тухай төслийг 2004 онд Парламентад өргөн барьсан ч тухайн хууль нь транс хүмүүсийг бүрэн хамгаалдаг гэсэн тайлбарыг Улсын Ерөнхий прокурор өгснөөр төслөө эргүүлэн татаж байжээ. 2007 онд дахин парламентад өрсөлдөхгүй гэсэн шийдвэр гаргасныхаа дараа Байэр 3 жил гаруй ажил олж чадаагүй учир 2010 онд нийгмийн халамжид бүртгүүлэхээс өөр аргагүй болоход Шинэ Зелаанд даяараа шоконд орсон билээ. Харамсалтай нь Байэрийн бие 2013 оноос эрс муудаж, бөөрний үйл ажиллагаа нь зогссоноос өдөрт хэд хэдэн удаа диализ хийлгэдэг байсан ба 2017 оны 4-р сард бөөр шилжүүлэн суулгах мэс засалд амжилттай орж, бие нь сайжирч эхлээд байна.

2017 оны 2-р сард Шинэ Зелаандын ЛГБТИ хүмүүсийн эрхийн хөдөлгөөний ололт амжилтын тухай өгсөн ярилцлагыг нь доороос үзэж сонирхоно уу.

Эх сурвалж: Wikipedia

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв