Жоон

Есүсийн 12 шавийн нэг, Есүсийн хайрт шавь нь байсан хэмээн “Шинэ гэрээ”-нд 6 удаа бичигдсэн Жоон хэн байсан тухай маргаан бишгүй их бий. Есүсийн цээжнээ амарсан гэх энэ шавь нь христ судлаачдын бичсэнээр Есүстэй ижил хүйсийн хайр дурлалын харилцаатай байсан хэмээн тайлбарлах нь бий. “Хайрт шавь” нь хэн байсан тухай нэрээр нь бичээгүйг судлаачид одоо хэрнээ гайхдаг ч Жооны өөрийнх нь гараар бичсэнд үндэслэн Жоон байсан байх магадлал өндөр хэмээн үздэг.

Лаазарь

“Хайрт шавь” нь мөн Лаазарь байсан байх боломжтой тухай судлаачид бичдэг. Есүс Лаазарь болон түүний эгч дүүстэй нэгэн гэр бүлээр амьдарч байсан гэх үе бий. Лаазарийн эгч дүүс хэмээн тэмдэглэгдсэн Мээри, Маарта нар лесбиян хос, харин Есүс, Лаазарь хоёр гей хос байсан гэх магадлалыг судлаач, номлогч Наанси Уилсон дэвшүүлсэн байдаг. Есүс нас барсан Лаазарийг амилуулсныг ЛГБТ христчид өөрийн бэлгийн мөн чанараа нээлттэй илэрхийлэхтэй дүйцүүлэн ойлгож тэмдэглэдэг.

Хуана дэ ла Круз эх (1481–1534)

16-р зууны испани гэлэнмаа Хуана дэ ла Круз хамба ламын зэрэгтэй, тухайн үед эмэгтэйчүүдэд хориотой байсан нийтэд христийн шашныг номлодог номлогч байв. Тэрээр 15 насандаа нагацындаа амьдрах үед язгууртан эрийн хайрыг татсан ч эрэгтэй хүний хувцас өмсөн оргож, сүмд гэлэнмаа болжээ. Тэрээр бурхан хүйсийг нь эхийн хэвлийд байхад эмэгтэй болгож өөрчилсөн хэмээн хэлдэг байв. 1617 он гэхэд түүнийг гэгээнтэн хэмээн зарласан ч түүний ижил хүйсийн эротик байдлаар бурхныг, ялангуяа бурхны эх Марияг хайрлах хайр ба хүйсийн хэм хэмжээний талаар номлодог байсан зүйлсээс үүдэн албан ёсоор гэгээнтэнд тооцох үйл явцыг зогсоосон байдаг. Харин 2015 оноос баатарлагаар шашныхаа номлолыг айлддаг байсныг нь үнэлэн Ватиканаас түүнийг гэгээнтэнд тооцохтой тэнцэх ёслолыг үйлдсэн. Түүнийг христчин транс олон нийт шүтдэг.

Жоон Хээнри Ньюүман (1801–1890)

19-р зууны англи судлаач, кардинал ламыг 2010 онд Ватикан шидийг үзүүлснийг нь баталгаажуулан, гей бэлгийн чиг баримжаатайг нь мэдсэн ч гэгээнтний тоонд багтаасан. Ньюүман тухайн үед мөн л алдартай католик номлогч Амброоз Ст-Жоонтой хамт насаараа амьдарсан ч хоорондоо ямарваа бэлгийн харилцаагүй байсан хэмээн судлаачид үздэг. Тэрээр “Амброоз надад чин сэтгэлээр хайртай” хэмээн бичиж байсан ба нас барахдаа Ст-Жооны хажууд оршуулуулахыг хүсчээ.

Пэрпээтуа, Фэлийсити хоёр (203-р он)

Африкт христчидийг мөрдөж хавчих үед энэхүү хос бусад загалмайтны хамт баригдаж, тарчилсан тухайгаа бичин үлдээсэн байдаг. Тухайн үед Пэрпээтуа хүүхэдтэй байсан гэдгээ бичсэн ч, нөхрийн талаар ямар нэг зүйл дурдаагүй байдаг. Фэлийсити мөн шоронд хоригдож байхдаа хүүхэд гаргажээ. Хоёр бүсгүй насан өөд болтлоо хамт байсан ба эцэст нь тэднийг шашны итгэл үнэмшлийнх нь төлөө амьтадын хоол болгож, толгойг нь тасдан цаазласан байдаг. Хосыг лесбиян эмэгтэйчүүдийг ивээгч гэгээнтнүүд хэмээн үздэг.

Валаатта Пээтрос (1592–1642)

17-р зууны Этиопийн ортодокс загалмайтны гэлэнмаа Валаатта Пээтрос насаараа нөхрөөсөө салан гэлэнмаа болсон Эхээта Крийстос гэлэнмаатай амьдарсан ба бие биедээ романтикаар хайртайгаа нээлттэй илэрхийлдэг байсан тухай түүний амьдралыг бичсэн шавь нарынх нь дурдатгалаас 2015 он хүртэл англи хэл рүү орчуулж буулгаагүй хорьсон байдаг. Энэ гэгээнтэн нь шидийг үзүүлдэг байснаас гадна католик шашинд нэгтгэх бодлогыг хүчтэй эсэргүүцдэг байжээ.

Поолиюкт, Неааркус хоёр (3-р зуун)

Хос Армянд хаадаг байсан ромын цэргүүд байсан ба хэнээс ч илүү дотно байсан хэмээн 4-р зууны түүхэнд тэмдэглэгджээ. Хамт үүрд байхыг хүссэн учир христчин Неааркусыг даган Поолиюкт христчин болсон гэдэг. Шинээр христчин болсон халуундаа тэрээр номхон христчин бус хүмүүс рүү дайрсныхаа төлөө цаазын ял авсан ба нас барахаасаа өмнө “Нууц амлалтаа санаарай” хэмээн Неааркуст хэлсэн байдаг. Түүнийг амлалтыг хамгалах гэгээнтэн хэмээн үздэг.

Сэбаастьян (288 он)

Шашныхаа итгэл үнэмшлийн төлөө Сэбаастьян нь Ромын эзэн хаан Диоклетианы тушаалаар тамлуулан 288-р онд нас барсан байдаг. Түүний хайр дурлал, бэлгийн чиг баримжааны талаар ямарваа зүйл бичигдэн үлдээгүй байдаг ч түүнийг сэргэн мандалтын үед зурж байсан байдлаас ижил хүйсийн эротик дүр, төлөөлөл хэмээн үздэг.

Сээргиүс, Баахус хоёр (4-р зуун)

Христийн шашинд орсон хоёр ром цэргийг “эрастай” буюу эр амрагууд хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Хоёр эрийг Зевст өргөл өргөх номлолд оролцохгүй гэснийх нь төлөө 303-р онд тамлан алсан байдгаас гадна эмэгтэй хүний өмсгөлтэйгээр гудамжаар “Бид Есүсийн сүйт бүсгүйчүүд” хэмээн зарлан явах гэсгээлийг мөн хүртжээ.

Эдээссагийн Симеон ба Иоанн (6-р зуун)

Симеон насанд хүрсэн ч гэрлэлгүй ээжтэйгээ амьдарсаар байсан ба 20 насандаа дотны найз Иоаннтайгаа лам болсон байдаг. Түүнээс хойш хос хоёулханаа 29 жил цөлд амьдарсан байдаг. Хосыг гэгээнтэн хэмээн үздэг ба нэг өдөр гэгээнтний өдрийг нь тэмдэглэдэг.

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: Advocate, Wikipedia

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв