АВЭРТИЙН БА РООМЕО (13??–1380)

Хоёр лам Францаас Ром хүртэл мөргөлийн аянд 1370 онд гарсан ба замдаа таарсан сүм бүрт залбирч, бурхны ид шидийг үзүүлэн аялсан гэдэг. Альпын нурууг даван Итали хүрэхэд улс даяараа хар тахалд нэрвэгдсэн байсан тул хоёр лам мөн хар тахлаар өвдөж, бие биеэсээ долоо хоногийн зайтай Люүкка хотхонд нас баржээ. Хосыг нэг авсанд оршуулсан байдаг ба орчин цагт ЛГБТ католикчууд хосыг ХДХВ-р халдварласан хүмүүсийг ивээдэг гэгээнтнүүд хэмээн үзэх болсон. http://qspirit.net

ВИВААЛДО (1260–1320) БА БААРТОЛО (1228–1300)

Францискийн хоёр лам Виваалдог залуудаа лам болоход нь танилцсан ба эх, хүүхдийн хайраар бие биеэ хайрлан халамжлах францискийн сургаалаар явдаг байжээ. Баартоло лам 52 настайдаа олон жил Хаансэний буюу уяман өвчтэй хүмүүсийг асарч байснаасаа болж халдвар авахад Виваалдо лам түүнийг даган, уяман өвчтэй хүмүүсийн амьдардаг газарт хамт амьдарч, 20 жил түүнийг халамжилжээ. Нас барсных нь дараа Виваалдо лам өөрөө нас бартлаа 20 жил даяанч байдлаар нэгэн модны хавчиг хонгил дотор амьдарчээ. Хос ижил хүйсийн, бие биедээ үнэнчээр олон арван жил хамтдаа байсан олон гэгээнтнүүдийн нэг.

ВЭНЧЭСЛАУС (ВАЦЛАВ, ВАЧЕСЛАВ) ХААН (907–935)

Алдарт зул сарын дуунд Вэнчэслаус сайн хаан хань Поодивэнтэйгээ өглөг тараахаар явдаг хэмээн гардаг. Вэнчэслаус хааныг төрийн эргэлтээр алахад Поодивэн уй гашууд автсан ба алуулсан хааны сайн үйлийг чихтэй бүрт ярин, уй гашуугаа хуваалцахыг нь зогсоох гэсэндээ хааныг алуулсан Вэнчэслаусын дүү түүнийг тун удалгүй цаазлан, хаантай хамт нэг булшинд оршуулжээ. Вэнчэслаус хаан одоогийн Чехийн хаан байсан ба хань Поодивэн нь түүний буяны болон нууц бүх ажилд нь дагалддаг үнэнч түшмэд нь байсан гэдэг. Вэнчэслаусыг Чех Улсын ивээгч гэгээнтэнд тооцдог ба католик ч, үнэн алдартны сүмд ч гэгээнтэн хэмээн үздэг.

ВИЙЛГЭФООРТИС (14-р зуун)

Португалийн нэгэн хаан христчин охиноо христчин бус хунтайжтай суулгахаар зэхэхэд христчин бус хүнтэй гэрлэхгүйн тулд биеийг нь зэрэмдэглэхийг Вийлгэфоортис бурхнаас хүсэн залбирснаар бүтэн сахалтай болж, гэрлэлтээс аврагдсан гэсэн домог байдаг. Энэхүү гэгээнтнийг орчин цагт интерсекс буюу хромосомын ялгаатай байдалтай хүн байсан байх магадлалтай хэмээн үздэг. 14-р зуунаас хойш гэгээнтэн хэмээн шүтэгдсэн Вийлгэфоортисыг 1969 онд Ватикан гэгээнтний тооноос хассан байдаг.

НООЛАГИЙН ПАУЛИЙНУС (354–431)

Роомын үед амьдарч байсан христийн сүмийн бисексуал төлөөлөл Паулийнус эхнэртэй байсан ч зохиолч Аузоониуст гүн гүнзгий хайртайгаа шүлэглэдэг байжээ. Түүний хайрын шүлгүүдэд Ганимед, Адоонис гэх мэт сонгодог гей бурхад багтдаг байв. Христийн сүмийн мөргөлийн үеэр хонх цохих уламлжлалыг Паулийнус нэвтрүүлсэн ба Роомын сенаторынхоо ажлыг хаян, лам хуварга болж, энгийн амьдралаар амьдарснаараа гэгээнтэн хэмээн үзэгдсэн.

ЛОНГИЙНУС

Есүсийг бурхны хүү мөн хэмээн тунхагласан роомын цэрэг нь Лонгийнус байсан хэмээн библи судлаачид үздэг ба Лонгийнус Есүсийг хайр дурлалын хувьд сонирхдог байсан байх магадлал бүхий үг хэллэг хэрэглэснийг тэмдэглэсэн байдаг.

КААНТЭРБЭРИЙН АНСЭЭЛМ (1033–1109)

1109 онд нас бартлаа Ансээлм эрдэм ном, шашинд амьдралаа зориулсан хүн байсан хэдий ч ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа, хүсэл тэмүүлэл ба үйлдлээ захианууддаа илт бичдэг байжээ. Найз Гаандалфдаа эрчүүдтэй харилцан дурлах тухай, мөн Уилльям хайртынхаа ханашгүй хүслийн тухай бичиж байжээ. Түүнийг 1163 онд гэгээнтний тоонд багтаасан.

АВГУСТИЙН (354–430)

Христийн шашин судлаачдын хамгийн алдарт онолчдын нэг Августийн нь христийн шашинд шинээр итгэсэн байсан хүн юм. Алдарт зохиолуудынх нь нэг болох “Наманчлал” номдоо тэрээр эрэгтэй хүнтэй хайр сэтгэлийн гүн гүнзгий харилцаатай байсан тухайгаа өгүүлсэн байдаг. “Түүний ба миний сүнс хоёр биед байгаа нэг сүнс гэж би мэдэрдэг байсан ба түүнгүйгээр амьдрах аймаар байсан. Би амьд ч, хагас амьд мэт.” Хайрт эр нь нас барсны дараа Августийн амиа егүүтгэх талаар бодсон ч “Тийм их хайрласан тэр минь бүр үхэх вий гээд би үхэж зүрхлээгүй.”

II ЭДУАРД ХААН (1284–1327)

Английн хоёрдугаар Эдуард хаан эхнэр авсан ч хэд хэдэн эрэгтэй амраг сольсон тухай бичигдэн үлдсэн ба бисексуал хаадын нэг гэж үзэгддэг. Түүнийг англи гэгээнтэн хэмээн нас барсных нь дараа шүтсэн байдаг.

МЭЭРИ МААГДАЛЭЭН

Үнэнч бус байдлынх нь төлөө чулуудаж алуулахаас нь аварсан Есүс ба Мээриг хайр дурлалын холбоотой байсан байх магадлалтай хэмээн зарим түүхчид үздэг ч түүнийг лесбиян байсан байх боломжтой хэмээн зарим нь үздэг.

 

Эх сурвалж: The Advocate, QSpirit, Wikipedia

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв