ЛГБТ Төв анх удаа crowdfunding буюу интернэттэй хэн болов хандив өгөх боломжтой онлайн хандивын аянг 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Тэгш эрх, бахархлын өдрүүд-эд зориулан нээлээ. Онлайн сан босгох ажлыг хөнгөвчилсөн олон вэбсайтууд байдгаас нийгмийн сайн сайхны төлөө зүйлст тухайлан зориулсан, хамгийн боломжит нөхцлөөр байгууллагад мөнгө босгодог, бусад адил төрлийн вэбсайтыг бодвол ашгийн төлөө бус Chuffed.org вэбсайтыг бид сонгон, 7-р сарын 29-нөөс эхлэн хандивын аянгаа эхлүүллээ. Аян эхэлснээс хойш 30-аад цагийн дотор босгох шаардлагатай 5,000$-оос 413$ цугласан байгаа ба хандивын аян 8-р сарын 29-нийг дуустал явагдана. Танд баярлалаа! Хандивын аяны талаар асуусан асуултуудад бид хариуллаа.

Хандивын аяны холбоосоор ороход баруун гар талд 5$-оос 100$ хүртэлх мөнгөн хандивын хэмжээнүүд бий. Жишээ нь та 5$ хандивлахыг хүслээ гэхэд 5$-ыг сонгоход DONATE 5$ гэсэн сонголт идэвжиж, улаан өнгөтэй болно.

 

Түүнийг дарахад кредит, дебит картын мэдээлэл болох нэр, овог, хаяг, картын мэдээллийг оруулах хуудас нээгдэнэ.

Chuffed.org нь ашгийн төлөө бус байгууллага учир хандивлагч бүр тухайн байгууллагад 1$ хандивлах, үгүй сонголтыг хүмүүст мөн олгосон байгаа. Хэрэв та энэ байгууллагад мөнгө хандивлахгүй, зөвхөн ЛГБТ Төвийн “Тэгш эрх, бахархлын өдрүүд-эд мөнгө хандивлана гэвэл зүүн дээд гарт байгаа To The LGBT Centre USD5, түүний доор To Chuffed.org (optional) EDIT гэсэн хэсэг байгаагийн EDIT дээр нь дарж, идэвхжүүлнэ.

Зөвхөн ЛГБТ Төвд мөнгө хандивлах бол энэ хуудсан дээр USD0.00 долларыг сонгон BACK TO PAYMENT PAGE-руу буцна. Босгосон хандивыг онлайнаар манай төвд шилжүүлэхэд шаардлагдах 0.46 долларын хэмжээ өөрчлөгдөхгүйг анхаарна уу. Таны хандивлаж буй мөнгөн дүнгээс шалтгаалан, шилжүүлгийг ЛГБТ Төв рүү хөрвүүлэхэд шаардлагатай мөнгөн дүн багахан өөрчлөгдөж байгааг мөн анхаарна уу.

Картынхаа дугаар, картан дээрх төлбөр баталгаажуулах CVS кодоо хийсний дараа ACCEPT AND PAY буюу “ЗӨВШӨӨРЧ, ГҮЙЛГЭЭ ХИЙХ товчлуурыг дарахад таны данснаас 5,46 доллар хасагдлаа гэсэн мэдээллийн хуудас гарах ба энэ тухай мэдээлэл таны имэйлээр мөн ирнэ. Ингээд л боллоо, та Тэгш эрх, бахархлын өдрүүдэд амжилттай хандиваа өргөлөө.

Монголоос хандив өргөж байгаа тохиолдолд төлбөрийг Монгол Улсын банкуудаас гаргадаг олон улсын эрхтэй Visa, Master Card гэх мэт бүх төрлийн төлбөрийн картаар хийж болно. Харин монгол төгрөгийн болон зөвхөн дотоодын гүйлгээний эрхтэй картуудаар хандив өргөх боломжгүйг анхаарна уу. Гадаадаас төлбөр хийж буй нөхцөлд ихэнх кредит ба дебит картаар гүйлгээ асуудалгүй хийгдэх ёстой.

Онлайн төлбөр тооцоо хийхдээ анхаарах ёстой хамгийн чухал зүйл нь мэдээж мэдээллийн аюулгүй байдал буюу таны картын мэдээллийн нууцлал. Бүх төрлийн картаар төлбөр тооцоог онлайн хүлээн авагч вэбсайтууд мэдээллийн нууцлалын SSL (мэдээллийн нууцлал ба аюулгүй байдлын серфтификат)-ыг хэрэглэдэг. Энэ сертификат нь интернэт браузэрийн вэбсайтын хаягийн хэсгийн эхэнд SECURE гэсэн ногоон өнгийн хэсэг байгаа эсэхээр шууд харагддаг. Chuffed.org нь Австрали болон Их Британид төвтэй, нийгмийн сайн сайхны төлөө сан босгодог, ашгийн төлөө бус social enterprise байгууллага ба тэдний вэбсайтаар хийсэн гүйлгээ бүрэн мэдээллийн нууцлалын SSL сертификаттай учир санаа зоволтгүй хандиваа өргөж болно.

Одоогийн байдлаар бүх үйл ажиллагааны төсөв нь ойролцоогоор 20 сая төгрөг байгаа ба үүнд зарим байгууллагын мөнгөн бус хандив буюу кинонуудыг нийтэд үзүүлэх лицензийн төлбөр, нэг киноны найруулагчийг Монголд авчирах, Монголд байрлуулах гэх мэт зардал багтсан байгаа. “Тэгш эрх, бархархлын өдрүүд-ийн ихэнх зардал “Тэгш эрхийн төлөө дуу хоолой концертын дэд бүтцийн түрээс болон хамтлаг дуучдын хөгмжийн зэмсгээ зөөж аваачих унааны төлбөр, “Цэнхэр тэнгэрийн цаана ЛГБТИК кино наадмын зохион байгуулалттай холбоотой кино заалын түрээс, кинонуудыг нийтэд үзүүлэх зөвшөөрлийн лицензийн төлбөр, нийтэд тараах брошур, хэвлэмэл материалын зардал гэх мэт зардлууд байдаг.

Та ЛГБТ Төвийн Голомт банк дахь төгрөгийн данс 1405012628 (хүлээн авагч ЛГБТ ТӨВ ТББ) руу “Тэгш эрхийн өдрүүдийн хандив утгатайгаар хандиваа шилжүүлсэн тохиолдолд энэхүү хандивыг Chuffed.org-ийн хандивын аянд бүртгэж авч байгаа. Бусад сан босгох вэбсайтаас ялгаатай нь энэхүү вэбсайт оффлайн хийгдсэн хандивыг мөн бүртгэх боломжийг бидэнд өгдөг.

ЛГБТ Төв жил тойрон хандив хүлээж авдаг. Яагаад хандив шаардлагатай байдаг талаар эндээс уншина уу.

Нийгэм ялгаатай хүмүүсээс бүрддэг талаар ухамсар, мэдээлэл түгэх тусам нийгэм дэх бүх төрлийн ялгаварлан гадуурхалт арилах учир эцсийн дүндээ та өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ амьдрах нийгмийг сайн сайхан болгоход шууд нэмэрлэж байна гэсэн үг. Нэмээд 50 ба түүнээс дээш доллар хандивласан хүн бүрт ЛГБТ Төв нь 2016 оны АЙДАХОТ-ын уралдааны шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн ил захидлын цуглуулгыг бэлэглэж байна. Харин түүнээс доош хэмжээний хандив өргөсөн бол хандивыг баталгаажуулсан Chuffed.org-оос ирсэн имэйлээ, эсвэл банкны гүйлгээний төлбөрийн даалгавраа үзүүлж, Бахархлын шопын бүх бүтээгдэхүүнээс 30%-ийн хөнгөлөлт эдлээрэй.