Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу ЛГБТИК эрхийг дэмжигч, Panic! at the disco хамтлагийн дуучин Брээндон Юүри сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)
Хайр гэдэг гайхалтай. Үүнийг би фэнүүдийнхээ ачаар мэддэг. Тоолшгүй олон удаа хүнийг хүнээр нь хүлээн зөвшөөрөх гэдэг юу болохыг тэд надад харуулсан. Тэр чинь л хайр. Сүүлийн аялан тоглолт маань миний онгодыг хөглөсөн хамгийн том зүйлсийн нэг байсан.
Girls/Girls/Boys дууны үеэр фэнүүд маань олон өнгийн цаасыг утасныхаа гэрлийн эсрэг барин, өөрсдөө ЛГБТ ч бай, үгүй ч бай, энэхүү хүй олон нийтийг дэмждэгээ харуулдаг байсан. Энэ нь надад бид бүгд ХҮН гэдэг хүй олны нэг гэдгийг харуулсан.
Саяхан Вивиян нэртэй нэгэн фэнээсээ би захидал авлаа. Тэрээр концертод талархаад, энэ их хайрыг мэдрэх гайхамшигтай боломжийг өгсөнд баярлалаа, үүний ачаар өөртэйгээ шударга байж, эцэг эхдээ хэн гэдгээ хэлэх зүрх зориг олсноо хэлсэн. Хайр, хүлээн зөвшөөрлөөс илүү том бэлэг хаа ч байхгүй гэж би бодож байна.
Тийм л учраас баярлалаа. Хэн гэдэгт чинь та бүхэнд баярлалаа. Та нар гайхалтай, би та нарт хайртай.
Эх сурвалж: Billboard