Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу ЛГБТИК хүмүүсийн эрхийг дэмжигч дуучин Дээми Ловаато захидал бичжээ. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)
Энэ захидлыг би хамгийн дотныхоо зарим найзууд, миний тоглолт дээр хамаг сэтгэлээсээ хөлсөө гартал бүжиглэдэг гей эрчүүд, орсон өрөө бүрээ эзэмдэж чаддаг бинго тоглоомтой шөнө драг өмсөж ирдэг драг күийнүүд, намайг эхнээс нь эцэс хүртэл хайрлаж, миний талд зогссон сайхан сэтгэлт, гайхамшигтай хүй олонд бичиж байна.
Өнгөрсөн нэг сарын турш хүмүүс эв нэгдэлтэйгээр Бахархлын сарыг тэмдэглэхийг би харлаа. Та нар миний сэтгэлд дэндүү ойр. ЛГБТК хүй олны гишүүн бүртэй ярьсан яриа бүр намайг цэвэр хайр, өөдрөг сэтгэл, амьдралд шунах сэтгэлээр дүүргэдэг. Яг над шиг та нарын тухай бодолтой сая сая хүмүүс бий.
Ялгаварлан гадуурхалт гарах тоолонд, ахиц дэвшил ухралт болохыг харах бүрт зүрх минь эмтэрдэг. Яагаад хайр, тэгш эрхийг үгүйсгэдэг дэлхийд бид амьдардаг талаар би одоо ч бүрэн ойлгодоггүй. Та нар бүгд миний амьдрал, оршихуйн маш том хэсэг нь байсаар ирсэн. Та бүхэн намайг өдөр бүр урам зоригоор тэтгэж хүчирхэгжүүлдэг. Би та нартай хамт зогссоор байх ба эргүүлж та нартаа илүү хайр, урам өгөхийг мэрийсээр байх болно.
Эх сурвалж: Billboard