Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу ЛГБТИК эрхийг дэмжигч дуучин Женнифэр Лоопэс сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)
Бронкст өсөж байхдаа Мирза эгч маань хамгийн күүл нь гэж би бодож өссөн юм. Тэрээр Нью-Йоркт амьдардаг байсан ба жүжигчин болохыг хүсдэг байлаа. Би яг л түүн шиг байхыг хүсдэг байсан сан. Тухайн үед түүнийг лесбиян гэдэгтэйгээ тэмцэлдсээр байсныг би ойлгоогүй байсан цаг. Тэр цаг нь гэр бүлүүд ширээгээ тойрч суугаад, бие биеэ хүлээн зөвшөөрөх, хайрлах тухай ярьдаггүй байсан цаг л даа. Амьдрал одооныхоос өөр, бодохоор л өр минь өмөрдөг. Зурагтаар гардаг хүмүүсийн нэг нь ч түүнийг хэзээ ч төлөөлдөггүй, кинонд ч түүнийг төлөөлөх дүрүүдгүй гээд л. Тэр гав ганцаарханаа гэж боддог байсан.
Тийм ч учраас одоо 100 дахь ангиа тэмдэглэж буй Фостэрзийнхон олон ангит киногоор би бахархдаг. Энэ л кино нийгмийн толь болж, хайр гэж юу болохыг хүмүүст харуулдаг. Бэлгийн чиг баримжаа үл хамааран, арьс үндэс үл хамааран. Хайр бол хайрыг харуулдаг.
Мирза эгч маань талийгаач болсон ч намайг дээрээс бахархан харж байгаад би итгэж байна, яг л би эгчээрээ бахархдаг байсан шиг.
Эх сурвалж: Billboard