Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу өөрөө бидний нэг, дуучин Хэйли Киёоко захидал бичжээ. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)
Зөвхөн бэлгийн чиг баримжааныхаа талаар биш, хэн гэдэг тухайгаа бүхэлд нь харуулах хөгжим бичих зүрх зориг өгсөн ЛГБТК хүй олондоо би талархдаг. Өдөр бүр хүмүүстэй онлайнаар эсвэл нүүр тулан уулзаад ЛГБТК хүй олны бие биедээ хайр энэрэл, хүлээн зөвшөөрлөөр хандахыг хараад хөгжмөөрөө өөрийн амьдралаас хуваалцах урам авдаг.
Тоглолтууд дээр минь эцэг эх ЛГБТК хүүхдүүдээ дэмжин, хамт ирэхийг хараад үнэхээр гайхалтай мэдрэмж авдаг. Нэг аав түүний охин ба өөрт нь миний уран бүтээл тун чухал гээд, сэтгэлээсээ дуулсаар байгаарай гэж нэг удаа захиж байсан. Өөрсдийн хэн гэдгээ айдасгүй харуулах нь нийгэм биднийг хүлээн зөвшөөрөхөд нөлөөлж, хүмүүсийг ч мөн нэгтгэдэг.
Эх сурвалж: Billboard