Болзоод хэдэн долоо хоног болсон уу, бааранд танилцаад буудал орох болсон уу? Ямар ч байсан секс хийдэг дээр тултал тэр залуу дараахь шалтаг тоочоод байна уу? Хариултуудыг сурч аваарай.
Шалтаг: “Санаа зоволтгүй, би ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх эм (PreP) уудаг.”
Хариулт: “Хламиди, бэлгийн үү, тэмбүү, заг хүйтэн, эмэнд тэсвэртэй ХДХВ-ын төрөл, бас бус олон бэлгийн замын өвчнийг яах вэ?”
Шалтаг: “Кондом алга.”
Хариулт: “Тэгвэл гялс дэлгүүрээс авья л даа. Үнэхээр мөнгөндөө нарийлаад байгаа бол ДД орж хэдийг авья.”
Шалтаг: “Кондом углахаар бариад босдоггүй юм.”
Хариулт: “Ямар ч байсан углаад үзье.”
Шалтаг: “Зүгээр дээ, би ямар ч өвчингүй.”
Хариулт: “Кондомд л итгэе.”
Шалтаг: “Чи арай надад итгэхгүй байгаа юм биш биз дээ?”
Хариулт: “Итгэх үгүйгээ би өөрөө мэдье. Хоёулаа танилцаад (танилцсанаас хойш өнгөрсөн цаг) л болж байна, гэтэл би хамгийн сайн найзтайгаа ч хамгаалалтгүй секс хийхгүй.”
Шалтаг: “Би өчигдөрхөн шинжилгээ өгчихсөн.”
Хариулт: “Хариуг нь үзье.”
Шалтаг: “Дотор чинь тавихгүй ээ, сугалчихна.”
Хариулт: “Тавихаас өмнөх шингэнд вирус илүү байдаг.”
Шалтаг: “Наадах чинь надад багадаад байна.”
Хариулт: “Баяр хүргэе, гэхдээ л наад кондомоор чинь туршаад л үзье.”
Шалтаг: “Кондомтой хийхээр таалагддаггүй юм аа.”
Хариулт: “Би өөрөө кондом хэрэглэдэг хүний хувьд хамгаалалт ч, таашаал ч аль алийг нь авдаг.”
Шалтаг: “Хоёулаа болзоод удлаа штээ.”
Хариулт: “Гэхдээ хоёулаа 100% бие биедээ үнэнч байлуу?”
Шалтаг: “Хэн ч намайг кондом угла гэж шаарддаггүй штээ.”
Хариулт: “Тэр тусмаа угла.”
Sora
Eohh best ugnuud ee amjilt2
Энхсанаа Энхүүш
Үнэхээр гоё баярлаж явдаг шүү танай байгууллагад 😍😍😍👬🌈