Ижил хүйсийн харилцаанд байхын давуу талууд гэхээр ихэнх хүмүүс гайхах ч зарим зүйлээрээ ижил хүйсийн харилцаа нь эсрэг хүйсийн харилцаанаас илүү давуу талтай. Доорх арван давуу талаас өөр ямар давуу зүйлс байдаг талаар сэтгэгдэл үлдээгээрэй.
1. ХУВЦСАА СОЛЬЖ ӨМСӨЖ БОЛНО
Та хоёр биеийн өндөр, жингээрээ ойролцоо бол түүний хувцас чинийх. Чинийх ч мөн адил.
2. НАЙЗ ОХИН/НАЙЗ ЗАЛУУ ЧИНЬ ЧАМАЙГ ҮНЭХЭЭР ОЙЛГОНО
Эрчүүд эмэгтэйчүүдийг сарын тэмдгийг нь ирэхээр яадгийг хэзээ ч ойлгохгүй. Харин эмэгтэйчүүд эрчүүдийг олон нийтийн газар сэрэл хөдлөхийн ичгэвэртэйг ойлгохгүй. Иймэрхүү зүйлс стрэйт харилцаанд бүрэн ойлголцлын түвшинд хэзээ ч хүрдэггүй. Бусад асуудлаар ч ижил хүйсийн хостойгоо ямарваа асуудлыг ярилцах нь илүү бодит.
3. ХҮЙСИЙН ТОГТСОН ХЭМ ХЭМЖЭЭ, ХҮЛЭЭЛТ БАЙХГҮЙ
Эрэгтэй л учир хоолонд орох тоолондоо төлбөрөө төлөхгүй гэдгээс авахуулаад нийгмээс тогтсон эр, эм хосын харилцааны загвараас гадна харилцаагаа яг ямар байлгахыг хүсч байгаа, яг л тийм эрх тэгш байлгаж болно гэсэн үг.
4. ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАЙХГҮЙ
Стрэйт харилцаанд байгаа хос санамсаргүй жирэмслэх гэдэг том гэнэтийн бэлэг хэзээ нэг цагт авдаг. Харин ижил хүйсийн харилцаанд байгаа хосууд хүүхдээ олон жил төлөвлөдөг учир хүүхэд хэзээ ч гэнэтийнх байдаггүй.
5. СЕКС ГАЙХАЛТАЙ
Хайртад чинь байдаг бүх зүйл чамд ч байдаг учир хэрхэн яаж хамгийн сайхнаар гайхалтай секс өгөхөө ижил хүйсийн хосууд мэддэг.
6. ХУВЦАС АВНА ГЭДЭГ ДАРАМТ БИШ
Стрэйт хосуудыг харахад эмэгтэй нь юм авах гэж наян жил болж байхад эрэгтэй нь уйдаад, гансраад, дарамтанд орсон мэт араас нь явахыг харж байсан уу? Тэгвэл ижил хүйсийн хосуудын хувьд хувцас авна гэдэг хоёр шал өөр стильтэй эсвэл биеийн хэмжээтэй л биш бол нэг хүнд биш аль алиндаа авч байгаа утгаар илүү амар, хөгжилтэй ч үйл явц байх нь бий.
7. ХАРАГДАНА ГЭДЭГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛИЙГ НЭМДЭГ
Ижил хүйсийн хостойгоо гадаа хөтлөлцөнө гэдэг хүмүүст мэдэгдэхээсээ айдаг хүмүүсийн хувьд нэг том даваа ч ихэнхдээ зөрөөд өнгөрөх хүмүүс бараг л тоохгүй эсвэл зарим нь өхөөрдөөд, баярлан харж байгааг та анзаарах болно.
8. ГЭР БҮЛ БОЛОХ ГЭЖ ЯАРАХГҮЙ
Нийгмийн хүндлүүштэй, үнэт гишүүн гэж тооцогдохын тулд заавал гэр бүлтэй байх ёстой гэсэн ойлголт бага багаар орчин цагийн дэлхийд хаягдсаар. Ижил хүйсийн хосууд стрэйт хосуудаас энэ тал дээр илүү эрх чөлөөтэй, яг л бэлэн цагтаа үнэхээр хайртай хүнтэйгээ гэр бүл болдог.
9. ГЭР ОРНЫХОНТОЙГОО УЧРАА ОЛНО
Өөрөө өөртэйгөө болон эцэг эхтэйгээ жинхэнэ өөрөөрөө байна гэдэг тэдэнтэй харилцах харилцааг ч сайжруулна. Мэдээж гэрийнхэндээ хайртыгаа хэрхэн, яаж танилцуулахаас бас их зүйл шалтгаална, учир нь хайрт чинь чиний хувьд яг ямар үнэтэй хүн гэдгийг энэ уулзалт харуулдаг.
10. ЧИ ЯАГААД ТҮҮНТЭЙ ХАМТ БАЙГАА БИЛЭЭ
Гей, лесбиян байх нь, эсвэл ижил хүйсийн харилцаанд байх нь гаж хэмээн тооцогдохоо бага багаар больж байгаа ч нэгэнт харилцаанд байгаа бол та хоёр хоёулаа янз бүрийн л нийгмээс, ажлын орчноос, сургуулийн орчноос ирэх асуудалтай тулгарна. Сайхан нь та хоёр хоёулаа учир энэ бүхнийг давж чадна.