Өдрийн цагаар юм идэж чадахгүй, шөнийн цагаар унтаж чадахгүй, интернэтээс “Би үхэж байна уу?” гэх мэт үгсийн ямар нэг хувилбарыг хайж, салалтын дараа хэрхэх тухай сэтгэл зүйн зөвлөгөө уншиж сууна уу? Тэгвэл салалттай холбоотой хоёр цуврал эрүүл мэндийн мэдээг бид бэлтгэлээ. Эхний мэдээ нь салалтын дараахь бие эрхтэний тухай байсан бол энэ удаагийнх нь салалтын дараа хэрхэх тухай сэтгэл зүйн зөвлөгөө юм.
Сайн мэдээ: чи амьд. Бие сэтгэлийн шаналал дагуулсан салалтыг даван туулж байгаа ч амьд. Муу мэдээ: чи салалтыг даван туулж байна. Энэ нь дараагийн хэдэн долоо хоногоос дараагийн сар ба түүнээс ч илүү хугацаанд сайхан биш байна гэсэн үг. Бусад хүмүүстэй утгатай байдлаар харьцах, холбоотой байх нь хүндээр барахгүй хэзээ ч дахин хэнийг ч хайрлахгүй, хэнтэй ч харилцаанд орохгүй гэж бодож байгаа биз.
Бид дотно хэн нэгнээ алдвал гашуудлын таван шатыг туулдаг. Эдгээр нь үгүйсгэл, уур, тохиролцоо, сэтгэл гутрал, хүлээн зөвшөөрөл. Уур гэдэг нь эксээ бүх соошлаасаа хасангуутаа юу хийж байгааг нь гучин минут бүр харах боломжгүй болсон учир тэр дороо энэ шийдвэртээ харамсах. Сэтгэл гутрал нь гал тогооныхоо угаалтуурт аяга тавгаа угаалгүй, амь ортол нь хөгцрүүлэх. Хүлээн зөвшөөрөл нь тэр аяга тавгыг эцэстээ нэг угааж цэвэрлэх. Аз жаргалыг дахин хэзээ ч олж чадахгүй юм шиг санагдаж байгаа ч больж үз, чи өмнө нь ч үүнийг туулж л байснаа сана. Ямартаа ч салалтын дараа тус болох хэдэн алхамуудыг бид хүргэж байна.
ӨГЛӨӨДӨӨ ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨ
Энгийн ч сэтгэлээр үнэхээр шаналах үед сэрээд “Өнөөдрийг чөтгөр ав” гэж буцаж унтаад, сэрээд, ажил руугаа өвдсөн гэж хэл дуулгаад, эксийнхээ инстаграмд ялангуяа та хоёрын тухай юм нэмэгдээгүйг хараад уйлаад, дахин унтаад, сэрээд, дээд зэргийн гунигт гар хангалга хийгээд, юүдэнтэй цамцаа өмсөн хажуугийнхаа бааранд цагаан архи кружкээр нь ууж өнгөрөөх амархан. Гэхдээ хүн ингэж амьдрах ёсгүй. Ийм байдал үргэлжилвэл элэг чинь хатуурахаас гадна хэвтрийн шархтай болно. Гэрээсээ гар, дугуй хөлслөж уна, нууранд сэл, найзынхаа нохойг салхилуул, ээжтэйгээ ярь. Дахин амьсгалж эхлэхэд чинь юу нэмэрлэхээр байна, тэр бүгдийг хий. Харьцаж байгаа хүмүүс чинь зөвхөн Пиццахаатын хүргэлтийнхэн бол ийм байдалдаа удаан байсаар байхыг ойлго.
УТСАА ЧӨЛӨӨЛ
Салсны дараа илүү ч үгүй, дутуу ч үгүй долоо хоногийн дараа экстэй чинь холбоотой бүх зураг, мессеж, видеог утаснаасаа устгаж өгөхийг найзаасаа хүс. Маш итгэдэг найз байх ёстой, учир нь мэдээж хайртынхаа зургийг нүцгэнээр нь авдаггүй хүмүүс тун ховор, мөн та хоёрын хоорондоо бичилцсэн мессежүүд хэдэн арваараа нял пял эсвэл муудалцсан үеийн хараалаар дүүрэн байгаа. Бүгдийг нь устга. Эдгээр зүйлсийг харах тусам, унших тусам хоосорсноо мэдрэх учир түүнтэй холбоотой бүх гарт баригдах, эс баригдах зүйлсийг устга.
ЧАМТАЙ УНТАХЫГ ХҮССЭН ХҮНД НҮҮР БҮҮ ӨГ
“Эрх чөлөө”-ний анхны хагас бүтэн сайн өдөр ирлээ. Та хоёр салсан бодит байдал бүрэн чиний ухамсарт буугаагүй байтал чиний төдийлөн ойшоодоггүй танил чамайг ганц бие болсныг шиншилсэн мэт болзоонд урив. Мэдээж хүсэмжит хэвээр байгаадаа чи өөртөө баярлана, магад болзоог хүлээн авна. Том алдаа: өөрөө татагддаггүй хүнтэй болзож, унтталаа хүн жинхэнэ уйтгар гунигийн утгыг мэддэггүй. Чамд илүү ачаа хэрэггүй.
ЧИ ӨӨРӨӨ УНТАХЫГ ХҮСЧ БУЙ ХҮМҮҮСИЙН ЖАГСААЛТЫГ ГАРГА
Цаас аваад гурван эгнээнд хуваа: өмнө нь унтаж байсан ба дахин унтсан ч яахав хүмүүс, ямар нэгэн байдлаар унтах боломжтой шинэ танилууд, чамд таалагддаг нэртэй (гэхдээ зөвхөн бусад алдартнуудтай болздог тийм нэртэй биш) хүмүүс. Унтахыг хүсч буй жагсаалт нь үнэндээ хийсвэр зүйл, жагсаалтад оруулсан хүмүүсийнхээ хэнтэй ч унтахгүй ч өнгөрнө. Гэхээд ийм жагсаалт гаргах нь эксээс чинь өөр халуухан хүн олныг чамд сануулна.
НАЙЗУУДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ 90%-ИЙГ ҮЛ ТОО
Найзууд харилцааны зөвлөгөө өгөхдөө тун таарууг, буруу зөвлөгөө их өгдгийг ойлго. Ихэнхдээ тэд өөрсдийн харилцааны асуудлаар чиний харилцааг дүгнэх гэж оролдоно, эсвэл хөргөгчний наалт, эмээ нарын хэлдэг тайвшруулах зөвлөгөө өгнө: “Экс чинь чиний араар тавьсан бол тэр энэ харилцаанд бэлэн биш байсан гэсэн үг”, эсвэл “Та хоёр хамт байх заяатай бол эргээд л нийлнэ”, эсвэл “Одоо ганцаараа бие дааж амьдарч сурах нь чухал.” Найзуудтайгаа ярих нь чухал, гэхдээ тэдний зөвлөгөөний ихэнхийг хаях нь бас чухал.
ЭКСТЭЙГЭЭ БИТГИЙ ЯРЬ
Чи түүхий мах идэхгүй биз дээ? Усанд сэнстэй орохгүй биз дээ? Томоохон хагалгаанд орохдоо “Өнөөдөр их зүрх зориг амтагдаад байна, наркозгүй хагалгаагаа хийлгэчихье” гэж хэлдэггүйтэй адил шөнийн 11, 12, 1 өнгөрчихсөн байхад экс рүүгээ залгаж, салснаас хойш хэн хэнтэй унтсаныг нь хэлүүлж, сексийн хувьд тэр хүмүүстэй илүү сайхан байсныг мэдэхээр шаналгах хэрэгтэй юу? Энэ тохиолдолд мэдлэг гэдэг хүч биш, мэдлэг бол шаналал. Экс чинь ажлынхаа Стийвтэй унтсаныг мэдэх нь үнэндээ чамд хэрэггүй зүйл.
ТЭР ЧАМ РУУ ЯРИХАД БЭЛЭН БАЙ
Амьдралын чинь утга учир байсан тэр салснаас хойш хэдэн долоо хоног паартидаж паартидаж нэг ням гарагийн өглөө энгийн үеэсээ ч илүү хөгийн байдалтай чам руу ярьж, том алдаа хийснээ ухаарсан гэж хэлэх вий. Гэрт нь очиж, түүнийг усанд оруулж, хоол хийж өгөөд хамт кино үзэж суухыг чи хүснэ. Гэвч санаарай: тамхинаас гарах эхний гурван долоо хоногт хүнд ч түүнээс хойш гайгүй болох ба энэ хугацаанд маш их бохь уушгинаас гарч, багтрахгүйгээр богино зайд гүйж чаддаг болдог. Салалт ижил дүрэмтэй: амьдрал гурван долоо хоногийн дараа арай хөнгөрч эхлэнэ. Тиймээс тэр тэгэж утасдсан ч гэртээ үлд, ганц бие болсноосоо хойш ганцаараа хийдэг болсон бүгдээ хий. Хэрэв үнэхээр экстэйгээ уулзмаар бол аймаар эксээсээ салж чадахгүй сэтгэл зүйгээр барьцаалагдан салалт нийлэлтийн хооронд амьдардаг нэг найзыгаа сана.
САЛАЛТЫН НАЙЗТАЙ БОЛ
Мэдээж хүн л учир саяхан салсан хайрт руугаа янз бүрийн байдлаар утасдах, имэйлдэх, мессеж бичихээс сэргийлэх зорилгоор яг ингэмээр үедээ ярих хүнийг найзуудаасаа сонго. Ямар ч тохиолдолд яагаад ярихгүй, холбогдохгүй байх нь зөв талаар энэ найз чинь чамд сануулж байх ёстой.
ШИНЭ ЗҮЙЛ СУР
Эксийнхээ нэрийг харсан бүх газартаа харж байна уу? Хамгийн энгийн зүйлс ч түүнийг санагдуулж байна уу? Амьдралын чинь олон туршлага тэр хүнтэй холбоотой учир тэр. Гэвч шинэ зүйл хийх, сурах тусам шинэ туршлага хуримтлуулж эхлэх нь зөвхөн чинийх байх болно. Жишээ нь шинэ хэл сурах нь зөвхөн экс дээр чинь төвлөрсөөр байгаа оюун ухаанд танин мэдэхүйн ачаалал өгч, оюун ухааныг эксээс чинь сатааруулна. Шинэ хэл, соёл, хүмүүстэй танилц, өөрийн ертөнцийг бага багаар нээ. Хэрэв хэл сонирхдоггүй бол хиймээр, сурмаар байгаа зүйлсээ бод, тэгээд хийж эхэл. Зургаан долоо хоног болон түүнээс урт хугацааны курст суух нь шинэ хүмүүстэй танилцах боломжоос гадна байнга ганцаараа шинэ зүйл хийх дадлыг чамд үүсгэнэ. Ямар нэг байдлаар шинэ зүйл хийж, түүндээ амжилт гаргах нь харилцаа нурж унасныг, амжилтгүй болсныг сэтгэл зүйн хувьд тэнцүүлнэ.
ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААР
Салалтын дараахь үе нь өөрийн сэтгэлийг ч, биеийг ч гаргуунд гаргах ёсгүй үе. Хүн гэдэг хувийн дэг журам дээр назгай амьтан. Хэрэв экстэйгээ холбогдохгүйг хичээхдээ бүх төрлийн өөрийгөө хянах арга хэмжээг авч, амжилттай байгаа бол багахан ч гэсэн өөрийгөө эрхлүүл. Өөрийгөө эрхлүүлэх гэдэг заавал үнэтэй зүйл биш ба мөнгөө үрмээр бол өөрийн эрүүл мэндэд хэрэгтэй зүйлд үрээрэй. Өөр хотод амьдардаг сайн найз дээрээ оч, эсвэл йогийн хичээлийн төлбөр төл. Архи, эрүүл бус хоол эсвэл хууль бус сэтгэцэд нөлөөлөх бодист мөнгөө бүү үр. Эдгээр нь чамайг хэсэгхэн тайвшруулах ч урт хугацаанд салалттайгаа нүүр тулахад огт туслахгүй.
СОЛИОРСОН МЭТ ҮГ, ҮЙЛ ХӨДЛӨЛ АЛЬ БОЛОХ БАГА ГАРГА
Эксийнхээ инстаграмаас хамт зургаа авахуулсан хүнийг нь скрийншот хийгээд “ЭНЭ ХЭН ГЭЭЧ ХАРААЛ ИДМЭР НЬ ЮМ?” гэх нь өөрийнхөө мэдрэмжийг бүрэн гаргах гайхамшигтай боломж мэт ч солиорсон мэт үг, үйл хөдлөл чинь эксийн чинь дургүй, зэвүүцлийг л хүргэнэ үү гэхээс эерэг зүйлд хүргэхгүй. Иймэрхүү байдлаар блоклогдох л болно. Тиймээс хардалт мэдрэх тоолондоо яаж ийгээд биеэ барих хэрэгтэй. Эксийнхээ зураг болгоны доор ‘микропенис’ гэж хаштэг хийх, ээж рүү нь та хоёр салсан тухай гомдоллохоор утсаар ярина гэдэг чамайг сайхан харагдуулахгүйгээс гадна зарим тохиолдолд чиний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл ч болох магадлалтайг сана.
ХЭРЭВ СЭТГЭЛ ЗҮЙН ДАЙН ХИЙВЭЛ ЯЛ
Эксийгээ яг өөрөө шаналж байгаа шит мэдрүүлмээр байвал дээрх байдлаар ядаргаатахгүй илүү үр дүнтэй аргууд бий. Түүний экстэй бааранд хэдэн юм уухаар явж байгаа тухай инстаграмдаа зураг оруул, фэйсбүүкийнхээ профайл зургийг хөхөө хальт цухуйлгасан учир олон сая лайк авах зургаар соль. Лайкны тоогоор чамтай унтахыг хүсч буй хүмүүс байна гэж экс чинь бодог. Экс чинь чамайг дандаа харддаг байсан анхны хайрынхаа амьдардаг хотын байршилтай модны зураг инстаграмдаа оруул. Ухаалаг бай. Ялагч бай.
САЛАЛТЫН ПЛЭЙЛИСТТЭЙ БОЛ
Хөгжим гэдэг гайхалтай хэрэгсэл. Бидний сэтгэл, настр, оюуны үйл явцад нөлөөлж, биеийг сэрээдэг. Гунигтай, шархалсан зүрхний тухай дуунууд сонссоноос унасан ч босч ирэх тухай, хүчтэй байх тухай чамайг сэдэлжүүлэх дуунуудын плэйлисттэй болж, тэдгээрээ өдөрт тутмынхаа юмыг хийхдээ сонсч байгаарай. Гуниглах, стрессдэх нь биед хуримтлагддаг учир хүчтэй байх тухай хөгжим сонсон, эерэг байдлаар өөрийгөө цэнэглэх нь зөв сонголт болно.
УУЛЗАХ ШАЛТАГ ГАРГАХГҮЙ БАЙ
Орхисон зүйлсээ өгөлцөж авалцах гэдэг эксээ харах шалтаг л биш гэж үү? Хэн ч олны нүдэн дээр уйлахыг хүсдэггүй ч олны нүдэн дээр уулзан, бие биенийхээ зүйлийг өгөлцөх нь та хоёрын салсан үйл явц дахин олны нүдэн дээр давтагдаж буй хэрэг. Үнэхээр тэр зүйл чамд хэрэгтэй бол чамд эдгээрийг авч өгөх найз ол, түүнд юмыг нь өгөх ёстой бол шуудангийнх нь хайрцаг руу илгээ.
ЭКСТЭЙГЭЭ ТААРВАЛ ТАЙВАН БАЙ
Мэдээж ойлгомжтой зүйл. Тайлбарлах шаардлагатай бол орилж, уйлж, нуугдахаар гүйх нь күүл биш.
ШИНЭ МАЯГИЙН ХҮМҮҮСТЭЙ БОЛЗОХ БОЛОМЖ ГЭЖ БҮҮ БОД
Бага багаар сэтгэлээр тайвшраад урагшлах чадалтай боллоо гэж бодьё. Мэдээж эхний чинь бодол нь экстэйгээ адил төрлийн хүмүүсээс зайгаа барих. Гэхдээ өөрийн таалдаг хүмүүсийг өөрчлөх гэж оролдох нь төдийлөн сайн санаа биш. Чамд өөрчлөлт хэрэгтэй байгаа ч шинэ төрлийн хүмүүстэй болзож эхлэхэд яагаад тодорхой төрлийн л хүмүүстэй болздог байснаа дахин ойлгох болно.
ӨӨРТӨӨ ДҮГНЭЛТ ӨГЧ, ХАРИЛЦААНЫ ЗОРИЛГУУДАА ДАХИН ҮНЭЛ
Салалт гэдэг өөртөө дүгнэлт өгөх сайхан боломж. Чи хосдоо ямар хос баймаар байгаагаа бодох, тийм болоход чинь туслах үйл ажиллагаанд хамрагдах, хийж эхлэхдээ тууштай бай. Жишээ нь илүү тэвчээртэй, одоодоо илүү анхаардаг болмоор байвал бясалгал туршаад үзээрэй. Хэрэв өөрийгөө олж хардаггүй, бусдын мэдрэмжийг сонсох чадваргүй бол өдрийн тэмдэглэл хөтлөх эсвэл сэтгэл зүйчтэй болох нь эдгээр асуудлыг дараагийн харилцаанаасаа өмнө шийдвэрлэхэд чинь туслана. Хэрэв санхүүгийн эсвэл бие махбодын эрүүл мэндийн асуудалтай бол эдгээрийг сайжруулахад шаардлагатай авч хэрэгжүүлэх ямар алхамууд байна, тэдгээрийг тодорхойлон нэг нэгээр нь хэрэгжүүлснээр өөртөө итгэх итгэлээ ч нэмнэ.
Харилцааныхаа зорилгуудыг ч эргэж харахад илүүдэхгүй. Чамайг зовоодог, үгүйсгэдэг хүмүүсийг сонгох хандлагатайгаа мэддэг бол шинээр болзож эхлэхээсээ өмнө ба дараа үүнийг нарийн тунгаан, үүн дээр ажиллах ёстой. Өнгөрсөнд тоолгүй өнгөрөөсөн ч анхаарах ёстой байсан дохионуудын жагсаалт гарган, ирээдүйд эдгээр дохиог үл тоохгүй байх дээр анхаарах ёстой. Бие биеэсээ хэт хамаарах, өөртөө итгэлтэй байх, эрүүл хязгааруудын тухай ном зохиол олж унш. Шинээр болзож эхлэхдээ итгэлт найз, гэр орны гишүүн, эсвэл сэтгэл зүйчтэй хамтарч, шинэ харилцаанд ямарваа анхаарвал зохих дохио авч байгаа эсэхээ анхаарч, шинжлэх нь сайн.
Эх сурвалж: Vice
Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв