Дараахь зүйлсийг ихэнхдээ стрэйт хүмүүс, ялангуяа стрэйт эрчүүд лесбиянуудад хэлдэг. Яагаад эдгээр асуулт уур хүргэмээрийг PinkNews-аас орчуулан хүргэж байна.
“Та хоёрын аль нь эрэгтэй юм?”
Энэ бол үнэхээр, үнэхээр энгийн: бид хоёрын аль нь ч эрэгтэй биш. Бид хоёр харилцаанд байгаа хоёр эмэгтэй. Хүйсийн хэм хэмжээний хуучирсан ойлголтуудаа хая, эмэгтэйчүүд эрчүүдгүй амьдарч болдог дэлхий байгааг олж хар.
“Та хоёр яаж секс хийдэг юм?”
Энэ асуулт мэдээж хувийн орон зайд халдсан асуулт. Лесбиянуудаас үүнийг хүмүүс маш их асуудаг. Эмэгтэй хүний бие эр бэлэг эрхтэнгүй бэлгийн таашаал авахаар бүтээгдсэнийг мэдэх үү? Тэгээд ч секс нь эр бэлэг эрхтэн эм бэлэг эрхтэнд орохыг зөвхөн хэлдэггүй.
“Гэхдээ чи өмнө нь найз залуу эсвэл нөхөртэй байсан биз дээ?” эсвэл
“Эрэгтэй хүнтэй секс хийж үзсэн үү?”
Лесбиян эмэгтэйчүүд дараахь шалтгаанаар эрэгтэй хүмүүстэй болзож байсан байх боломжтой: тэр залуу таалагдсан, тэр залууд дурласан, зүгээр л секс хийж үзье гэж бодсон, эсрэг хүйсийн сексийг үзэх ёстой гэж бодсон, туршиж үзье гэж бодсон, гэр бүлийн шахалт. Энэ болгон нь тэр эмэгтэйг стрэйт болгохгүй.
Цаашлаад зарим лесбиян эмэгтэй хүнээсээ эрэгтэй хүнтэй илүү унтсан нь ч байдаг, зарим нь нэг эрэгтэйтэй унтсан байдаг, зарим нь эрэгтэй хүнтэй хэзээ ч унтаагүй байдаг. Бэлгийн зан үйл ба хайр дурлал, сэтгэл зүрхний асуудал хоёр тусдаа зүйлс.
“Эрэгтэй хүнтэй байж үзээгүй байж таалагддаггүйг нь яаж мэдэж байгаа юм?”
Өмнөх асуултын үргэлжлэл. Их ухаалаг уу гэтэл үнэндээ үгүй юм. Стрэйт хүн стрэйт гэдгээ яаж мэддэг вэ, тэрэнтэй яг адил. Яаж гэдгээ мэдэхгүй ч мэддэг, ухамсарлардаг, тэгээд л тэр.
“Найз чинь хамт ирэх үү?”
Үгүй ээ, миний эхнэр хамт ирнэ. Ижил хүйсийн эхнэр эхнэрийг яг эхнэр эхнэрээр нь дуудаж сурах, ялангуяа гэрлэсэн хос бол. Хэрэв би эхнэрээ эхнэр гэж дуудаж байвал хүмүүс ч энэ үгийг ашиглах ёстой. Стрэйт хосуудын эхнэр нөхрийг “хамтрагч нь” гэж ярьдаггүйтэй адил.
“Чи лесбиян шиг харагдахгүй л байна даа”
Лесбиян ямар харагддаг юм? Хагас эмэгтэй, хагас галт шувуу шиг уу? Лесбиян эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдтэй л адил харагддаг. Зарим лесбиянууд эршүүд байдлаар өөрсдийгөө илэрхийлдэг ч эмэгтэй л хүн. Харин зарим лесбиянууд тун эмэгтэйлэг байх нь ч бий. Лесбиян гэхээр нэг хэвэнд цутгасан мэт харагдах ёсгүйг сана.
“Ямар харамсмаар юм бэ, лесбиян гэхэд хэтэрхий хөөрхөн юм”
Өмнөхтэй адил. Ийм өгүүлбэр ямар ч лесбияныг уурлуулна, учир нь энэ бол нэгэн төрлийн далдалсан доромжлол. Өөрөөр хэлвэл бүх лесбиян эмэгтэйчүүд царай муутай байдаг гэсэн утгатай. Олон сайхан лесбиянууд байдаг, итгэхгүй бол эндээс алдартай лесбиянууд, бисексуал эмэгтэйчүүдийг хараарай.
“Тохирох эрэгтэйтэйгээ учраагүй л байхгүй юу даа”
Тэгвэл үүнийг надад хэлсэн стрэйт эр ч тохирох эр хүнээ олоогүй л байхгүй юу даа.
“Хамгийн сайн найзтайгаа харилцаанд байгаа юм шиг байдаг уу?
ҮГҮЙ. Мэдээж бүх хосуудын адил бид хоёр найзууд: бие биеэ тушнэ, хамт хөгжилдөнө гэх мэт. Гэхдээ бусад хосуудын л адил бид маргалдаж, бие биенийхээ уурыг хүргэдэг. Бид бие биенийхээ үсийг сүлжээд, дарс уугаад, шоколад идээд суудаггүй. Хэрэв бие биедээ дурлаагүй бол бид хоёр найзууд ч байхгүй л байсан болов уу.
“Хөвгүүд шиг харагддаг охид таалагддаг юм бол хөвгүүдтэй л үерхээч дээ”
Стрэйт эмэгтэй найз чинь үүнийг хэлсэн бол урдаас нь ингээд асуугаад үзээрэй “Чи хөвгүүдэд дуртай юм чинь хөвгүүд шиг харагддаг охидтой болзооч”.
“Би нэг лесбиян танина, та хоёр бие биедээ яг тохирно, үерхчээч”
Лесбиян л учир хоёр найз чинь “яг бие биедээ тохирно” гэсэн үг огт биш. Хүн бүр хувь хүн. Өөрийгөө тэнэг байдалд хийхгүйн тулд лесбиян найзуудаа хооронд нь танилцуулж, нийлүүлэх гэдэг оролдлогуудаа болих нь дээр.
“Би чамайг стрэйт болгож чадна”
Мунхаг, мэдлэггүй, эрчүүдийг ертөнцийн охь гэж бодсон гомофобик үзэлтэн л ингэж хэлнэ. Мэдэхэд илүүдэхгүй нь Люүк Ээванс, Зэйн Маалик, Ийдрис Ээлба, Тоом Хаарди шиг харагддаг байлаа ч чи лесбиян эмэгтэйг стрэйт болгож чадахгүй, Учир нь бэлгийн чиг баримжаа өөрчлөгддөггүй.
Эх сурвалж: PinkNews
Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв
Kulan
Гоё хэлсэн байна hhh💕