ЛГБТ радио 5 жил завсарласны дараа дахин нээгдэхээр бэлтгэл ажилдаа орсон ба тун удахгүй та бүхэн цоо шинэ дугааруудыг хүлээн авах болно. Хүлээх хооронд 2010 оны 6-р сарын 13-наас 2012 оны эх хүртэл хийгдсэн бүтэн нэг жил хагасын долоо хоног бүрийн подкастуудаас хадгалагдан үлдсэн цөөн подкастыг та бүхэнд хүргэхээр шийдлээ. Түүх сөхсөн подкастуудаас 2011 оны 9-р сарын 21-ний Жогжакартын зарчмуудын подкастуудаас Эрх зүйн хөтөлбөрийн менежер Балдангомбын халдашгүй дархан байх эрхийн тухай 5-р зарчмаар хийснийг хүргэж байна. Саатан сонсоно уу.