ЛГБТ радио 5 жил завсарласны дараа дахин нээгдэхээр бэлтгэл ажилдаа орсон ба тун удахгүй та бүхэн цоо шинэ дугааруудыг хүлээн авах болно. Хүлээх хооронд 2010 оны 6-р сарын 13-наас 2012 оны эх хүртэл хийгдсэн бүтэн нэг жил хагасын долоо хоног бүрийн подкастуудаас хадгалагдан үлдсэн цөөн подкастыг та бүхэнд хүргэхээр шийдлээ. Түүх сөхсөн подкастуудаас 201о оны 7-р сарын 25-ны стрэйт хүмүүс ЛГБТ хүмүүсийг хэрхэн хардаг тухай ярилцлагыг тухайн үед ЛГБТ Төвийн Нөлөөллийн хөтөлбөрийн менежерээр ажиллаж байсан Отгонбаатар стрэйт дэмжигсэдтэй хийснээр хүргэж байна. Мэдээж энэ бол түүх ба 2010 он учир стрэйт хүмүүс ЛГБТ хүмүүсийг энд ярьснаас илүү хүлээж авдаг болсныг сануулах илүүц биз. Саатан сонсоно уу.