ЛГБТ радио 5 жил завсарласны дараа дахин нээгдэхээр бэлтгэл ажилдаа орсон ба тун удахгүй та бүхэн цоо шинэ дугааруудыг хүлээн авах болно. Хүлээх хооронд 2010 оны 6-р сарын 13-наас 2012 оны эх хүртэл хийгдсэн бүтэн нэг жил хагасын долоо хоног бүрийн подкастуудаас хадгалагдан үлдсэн цөөн подкастыг та бүхэнд хүргэхээр шийдлээ. Түүх сөхсөн подкастуудаас 2010 оны 8-р сарын 22-ны ЛГБТ хүй олон энэ нийгэмд тэгш эрхтэй амьдрах мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй байгаа тухай Отгонбаатар хүй олны төлөөллүүдтэй ярьсан дугаарыг хүргэж байна. Саатан сонсоно уу.