Хэдхэн жилийн өмнө хүртэл дэлхийн хаана ч ЛГБТИ хүмүүсийн төлөөллийг, хайрыг, харилцааг багтаасан зар сурталчилгаа хийгддэггүй байв. Ийн үл үзэгдэх нь ЛГБТИ хүмүүсийг байдаггүй мэт улам адлах, нийгмийн орон зайг үгүйсгэх, хүлээн зөвшөөршгүй ялгаварлан гадуурхах үйлдлүүдэд хүргэдгээс гадна компаниуд ч мөн л ЛГБТИ үйлчлүүлэгсдээ алддаг байсан гэсэн үг. Харин ЛГБТИ хүмүүсийн хайр, харилцааг томоохон корпорацууд өөрсдийн зар сурталчилгаандаа харуулдаг болсон нь бид цөөнх ч оршдог, бид нийгмийн салшгүй хэсгийг сануулахын хажуугаар ЛГБТИ үйлчлүүлэгсдээ татах, “ягаан доллар’ хураах томоохон арга болжээ. Ингээд он оны шилдэг ЛГБТИ хүмүүсийн хайр, харилцааг багтаасан зар сурталчилгааг хүргэж байна.
Викс үзүүлж байна. Үнэн түүх: “Би ээжийгээ гонсойлгох нь дээ. Ээж минь намайг эмч болно гэж бодож байгаа. Амралт дуусангуут л нэг өдөр ч илүү амраахгүй буцаад дотуур байр луу минь явуулчихна. Ээжүүд нэг тийм дээ. Ээж амьдралаа өөрөө бүтээсэн. Дөнгөж арван наймтай түүнийг аав нь гэрээсээ хөөсөн юм. Ганцаараа амьдарна гэж бодохоос хүртэл би айдаг. Би аавыгаа хэзээ ч хараагүй. Төрүүлсэн ээж минь үргэлж бие нь өвддөг байсан. Түүнтэй холбоотой нэг л өдрийг би санадаг. Хэзээ ч мартдаггүй тэр өдөр ээж минь түргэнээр яваад буцаж ирээгүй. Тэгээд нэг өдөр энэ ээж минь над дээр ирээд, намайг хайрлан тэврээд, гэртээ авч ирсэн. Тэр шөнө миний бие муудсан. Ээж миний хажууд шөнөжингөө суусан. Тэгээд өглөө нь надад гайхалтай улаан даашинз өгөөд, зөндөө их төмс шарж өгч билээ. Тэрнээс хойш 10 жил өнгөрч, ээж минь надад ээж гэхээс илүү найз болсон. Бүтэн сайн бид хоёрын хамгийн дуртай өдөр. Өглөө нь үсэндээ тос түрхэнэ, дараа нь миний дуртай катхи чавал өдрийн хоол иднэ, орой нь аймшгийн кино үзнэ. Би айдаг ч ээж хажууд учир тийм ч их айдаггүй. Энэ бол миний ээж. Хөөрхөн байгаа биз? Амьдралдаа маш олон асуудлыг ээж минь туулсан. Тэгсэн ч үргэлж намайг халамжилсаар ирсэн. Иргэний боловсролын маань номонд хүн бүр ижил, анхдагч эрхтэй гэж бичсэн байдаг. Тэгвэл яагаад ээж минь энэ эрхүүдээ эдлэж чаддаггүй юм бэ? Тийм л учраас би эмч биш, ээжийнхээ төлөө хуульч болно.” Гаури Савант өнчин Гаятрийг үрчлэн авч, амьдралын хатуу хүтүүг даван туулж амьдарсаар.