ЛГБТ Төв ТББ 2018 оны 7-р сарын 10-ныг дуустал Австралийн Засгийн газрын шууд тусламжийн хөтөлбөр (DAP)-ийн дэмжлэгтэйгээр “Эрхэд суурилсан эрүүл мэнд олон улсын эрүүл мэндийн чуулганы төслийг хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Энэхүү төслийн хүрээнд ЛГБТ Төв нь “Өргөө амаржих газартай хамтран хүн амын төвлөрөл ихтэй төвийн бүсийн аймгуудыг сонгон авч, нутгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд болон Дархан, Эрдэнэт хотуудын нэгдсэн эмнэлгийн 54 эмч, мэргэжилтнүүдэд ЛГБТИ хүмүүсийн онцлог эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг сайжруулах, ЛГБТИ хүмүүсийн эрүүл мэндэд үүсдэг эрсдлээс урьдчилан сэргийлэх 1.5 кредиттэй сургалтуудыг 2017 оны 11-р сарын 21-25-ны өдрүүдийн хооронд “Эрүүл мэндийн хөгжлийн төв-ийн зөвшөөрөлтэй зохион байгууллаа.

Энэхүү 2 өдрийн сургалтын зорилго нь эмч, мэргэжилтнүүдийн дунд бэлгийн цөөнх ЛГБТИ хүмүүсийн талаарх үнэн зөв, шинжлэх ухаанч мэдлэг, ойлголтыг сайжруулж, мэргэжлийн ёс зүйн хүрээнд соёлын мэдрэмжтэй үйлчилгээг нэмэгдүүлэх хандлага, чадварыг дээшлүүлэх, мөн ЛГБТИ хүмүүсийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээнд тулгуурласан эрүүл мэндийн үйлчилгээг хүртээх боломжийг нэмэгдүүлэх зорилготой байлаа.

Зорилт:

  • Эмч үйлчлүүлэгчдийн хоорондын харилцаа, үйлчилгээнд хяналт тавих буюу ялгаварлан гадуурхалт, таамаглал болон бусад харилцаан дээрээ анхаарах замаар сайжруулах
  • Эмчлүүлэгчийн бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар эерэг зөв байдлаар ярилцах ханлага, чадварыг нэмэгдүүлэх
  • Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэл гэх мэт хүний бэлгийн мөн чанар болон хүйсийн өргөн хүрээний ойлголтыг тодорхойлж сургах
  • ЛГБТИ олон нийттэй харилцахад шаардлагатай нэр томъёог хэрэглэж сургах
  • ЛГБТИ олон нийтийн эрүүл мэндэд нөлөөлж буй ялгаатай шалтгаан, хүчин зүйлсийг тодорхойлж сургах
  • ЛГБТИ хүмүүсийн онцлог хэрэгцээнд тулгуурласан эрүүл мэндийн үйлчилгээг тодорхойлж сургах. Үүнд:
    • Трансжендэр хүмүүсийн эрүүл мэндийн үндсэн ойлголтууд, хүйсийн шилжилт болон дааврын шилжилтийн тухай үндсэн ойлголт, түүнээс үүсэх эрүүл мэндийн эрсдэл
    • Хөх, умайн хүзүүний үзлэг: лесбиян, бисексуал эмэгтэйчүүд болон транс эрчүүдийн эрсдэл
    • Сэтгэл гутрал түүнээс үүдэх амиа егүүтгэх эрсдлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх
  • ЛГБТИ эмчлүүлэгчдийн хувьд аюулгүй, ээлтэй эрүүл мэндээ хамгаалуулах орчныг хэрхэн бүрдүүлэх арга барилыг сайжруулах
  • Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан хэрэгцээ:
    • ЛГБТИ хүмүүсийн сэтгэл санааны байдлыг ойлгож дарамт, ялгаварлалаас үүдэх сэтгэцийн хүндрэлүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх
    • Амиа егүүтгэх сэдэл, оролдлогод үнэлгээ өгч түүнээс урьдчилан сэргийлэх ач холбогдлыг ойлгуулах