Бидэнтэй хамт амьдардаг үстэй, ноостой, хайрстай сүнснүүдийн хувьд бидний үнэр ба хоолой нь биднийг ялгаж таних хоёрхон зүйл болдог. Транс хүмүүс дааврын шилжилтэнд* ороход гэрийн сүнснүүд хэрхэн реакцладаг талаар төдийлөн мэдээлэл байдаггүй учир ГейСтарНьюз дааврын шилжилтдээ орсон хүмүүсээс үүнийг Reddit дээр тодруулжээ.
Нэгэн транс эмэгтэйн хэлснээр “Миний хараагүй чувава эмэгтэйчүүдэд л дуртай байсан юм. Мэдээж миний үнэр өөрчлөгдснийг мэдсэн, одоо ч тэврүүлж, надад хамаагүй бага аашилдаг болсон.”
Нэг транс эрэгтэйн хэлснээр шилжилтийнх нь дараа мууртайгаа ярихад нэг муур нь илүү бүдүүнээр хариулдаг болсон, “Бусад гурван муур огт тоогоогүй, харин гүрвэл маань намайг хэн, юу гэдгийг байтугай өөрийгөө ч хаана байгаагаа мэддэггүй байх.”
Харин шилжилтээ эхлүүлээд өөр улс руу хэсэг нүүж амьдарсан транс эрэгтэйн хувьд гэрийнх нь сүнснүүд түүнийг эргээд ирэхэд яаж хүлээж авах бол гэсэн айдастай байжээ. “Миний хоолой нэлээд бүдүүрсэн ч нохой бол урт хугацааны дараа ч намайг таньдаг л байсан. Муур ч бас огт тоогоогүй.”
Харин хөгширсөн, насны эцэстээ хүрч буй сүнснүүдийн хувьд арай өөр байсан гэнэ. “Хамт өссөн гэрийн минь нохой шилжилтээ эхлүүлснийхээ дараа гэртээ харихад намайг таниагүй. Урт хугацаагаар ийш тийш явчихаад ирэхэд уул нь намайг таниад сүйд болдог байсан нохой минь шүү дээ. Тестостероноо эхлүүлээд, дажгүй сахалтай болоод, хоолой маань маш бүдүүн болоод гэртээ харихад хөөрхий амьтан надаас үхтлээ айсан. Гунигтай байсан. Өөрийнхөө тоглодог оймсоо зуугаад л гүйгээд ирдэг байсан нохой тэгэээгүй. Харамсалтай нь түүний хар багын найз гэдгийг ухаарч ч амжаагүй дараа сард нь нас барсан даа” гэж өөр нэг транс эрэгтэй ярьж байна.
Тэд биднийг хааяа мартсан ч тэр нь дажгүй дүнтэй байх тохиолдол байдаг гэнэ. Нэгэн транс эмэгтэйн бичсэнээр “Муур маань намайг хэн гэдгийг хэдэн сар мартсан гэж боддог. Муур ер нь ихэнхдээ үнэрээр л бусдыг таньдаг гэж хаанаас ч билээ уншиж байсан юм. Үнэр маань үнэхээр өөрчлөгдсөн учир их гунигтай. Би түүнийг хаясан, тэгээд нэг сайхан эмэгтэй түүнийг үрчилж авч, гэдсийг нь яг дуртайгаар нь мааждаг болсон гэж муур маань боддог байх. Гэхдээ надад илүү сайн болсон шүү.”
Нийгмийн шилжилтээ* эхлэхээс хэдэн жилийн өмнө дааврын шилжилтээ эхлүүлсэн байсан нэг транс эмэгтэй ярихдаа “Нийгмийн шилжилтээ эхлэхээс хэдэн жилийн өмнө нь би дааврын шилжилтээ эхлүүлсэн байсан. Найзын маань нохой зөвхөн эмэгтэйчүүд дээр очиж оцогнодог нохой байдаг юм. Тэгээд дааврын шилжилтийн минь дараа тэр нохой намайг бас элддэг болсон. Найзууддаа дааврын шилжилтэнд орсноо хэлэхээс өмнө тэд энэ тухай байнга инээлддэг байлаа.”
Харин хос хоёул шилжилтэнд ороход гэрийн сүнснүүд нь яадаг юм бол? “Манай нөхөр бид хоёр хоёулаа шилжилтэнд орж байгаа. Муурнууд, нохой, гүрвэл бол үнэндээ үүнийг огт тоогоогүй. Харин зөгийнүүд маань хэдэн долоо хоног галзуурсан ба дезондрантаа өөрчилж байж л тэд тайвширсан.”
Нийгмийн шилжилт: трансжендэр хүмүүс өөрийгөө мэдэрдэг хүйсийнхээ дагуу нийгэмшин амьдрах буюу гадаад төрхөө өөрийгөө мэдэрдэг хүйсийн дагуу өөрчилж амьдрахыг нийгмийн шилжилт гэнэ. Үүнд нэр, төлөөний үг, хувцаслалт, үс, үг яриа гэх мэт зүйл багтана.
Дааврын шилжилт: трансжендэр хүмүүс өөрийгөө мэдэрдэг хүйсийнхээ дааврыг хэрэглэж эхлэх үйл явц. Дааврын шилжилт нь хүйсийн шилжилт ба баталгаажуулалтын анхдагч чухал хэсэг. Энэ шилжилтэнд орснсоороо трансжендэр хүмүүс өөрийгөө мэдэрдэг хүйсийн бэлгийн хоёрдагч шинж тэмдэг болох транс эрчүүдийн хувьд бие ба нүүрний үсжилт явагдах, хоолой бүдүүрэх, биеийн өөх эрэгтэй хүйсийнхээр дахин хуваарилагдах гэх мэт явагддаг бол транс эмэгтэйчүүдийн хувьд сүүний булчирхай буюу хөх нь ургах, биеийн өөх эмэгтэй хүйсийнхээр дахин хуваарилагдах, үсжилт багасах гэх мэт маш олон тооны бие эрхтний өөрчлөлтийг дагуулдаг үйл явц. Дааврын эмчилгээг бүх насаар хийдэг.
Ninjin
Wtf ene orchuulga yu ve? Uneheer oilgohod berh blaa. Orchuulga deer iluu anhaarch ajillahiig husch bn.
Nyamdorj Anaraa
Уншмааргүй бол орхи. Хэрэв үнэхээр муу байна гэж бодож байгаа бол сайжруулаад, сайжруулснаа төвийн цахим хаягаар “Танай ийм зүйл ийм муу, алдаатай, хүнд ойлгомжгүй байна, ингэж өөрчилмөөр, сайжруулмаар байна” гээд явуул. Юмыг сайжруулахгүйгээр буруушаах шиг тэнэг юм байдаггүй юм шүү, ахын дүү