1. Тоm Ford
Энэ жил 54 нас хүрч байгаа загвар зохион бvтээгч мөн кино найруулагч юм. Gucci загварын ордноос гараагаа эхлэн өөрийн нэрийн брэндийг үүсгэж чадсан тэрээр Гоонь эр (Single Man) киногоороо Оскарт нэр дэвшиж байсан билээ. Одоо түүний нэрээр нэрлэгдсэн Tom Ford брэнд дэлхийн шоу бизнесийн одуудын хувьд хамгийн тансаг брэндээр зүй ёсоор нэрлэгддэг билээ. Хамгийн алдартай бас нээлттэйгээр амьдардаг гей загвар зохион бvтээгчдийн нэг юм.
2. Gianni Versace
Алдарт Versace загварын брэндийн үүсгэн байгуулагч тэрээр 51 насандаа бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм. Өөрийгөө нээлттэйгээр гей гэдгийг илэрхийлж найз залуутайгаа олны нүдэнд ил амьдардаг байсан гэдэг. Хөгжмийн зах зээлийг загвартай холбож чадсан хүн гэж түүнийг загвар болон урлагийнхан дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Түүнийг амьд ахуйд түүний үйлчлүүлэгчид нь алдартнууд тэр тусмаа урлагийн хүмүүс маш их байсан юм. Версачийг нас барснаас хойш түүний дүү Donatella Versace нь ахынхаа ажил хэргийг нь vргэлжлүүлэн Versace загварын ордны үндсэн дизайнераар ажиллаж байна. Кино найруулагч Райн Мюрфи (Ryan Murphy) өөрийн Америкийн гэмт хэргийн түүх цувралын 2 улирлын түүхээрээ Gianni Versace-н аллагыг сонгож авсан бөгөөд тус цуврал 2018 оны эхээр олны хүртээл болох юм.
3. Givenchy
Францаас гаралтай залуу эр 1952 онд Givenchy-н эзэнт гүрнийг үүсгэсэн ба тухайн үедээ нэрд гарч байсан жvжигчин Оодрий Хэпбүрн (Audrey Hepburn)-ий хайртай дизайнер байсан гэдэг. 1995 онд загварын ертөнцөөс холдсон тэрбээр өдгөө 90 насыг зооглоод байна. Түүнийг гей гэдгийг харин тэр бүр хүмүүс мэддэггүй тэр өөрөө ч хувийн амьдралаа нэг их дэлгээд байдаггүй байна.
4. Аlexander McQueen
Англи улсаас гаралтай хамгийн алдартай дизайнерүүдийн нэг бөгөөд 1996-2001 оны хооронд Givenchy брэндийн ахлах дизайнер байх үедээ маш их нэр хүндтэй болсон ба түүнээс хойш өөрийн нэрийн брэндыг үүсгэж чаджээ. Тэрбээр нээлттэй гей алдартнуудын нэг байсан ба 6 настайгаасаа өөрийн бэлгийн чиг баримжааг ойлгосон ба 18 настайдаа гэр бүлийнхэндээ өөрийгөө нээсэн ба түүнээс хойш нээлттэй амьдарч эхэлсэн байна. Дуучин Lady GaGa-ийн нэрд гарч эхлэх үеийн этгээд гайхалтай хувцаснуудыг урладаг байсан ба 40 насан дээрээ хорвоог орхисон ба түүний үхлийн шалтгааныг амиа хорлолт гэж үзжээ.
5. Giorgio Armani
1934 онд төрсөн Италийн загвар зохион бүтээгч маань эрчүүдэд зориулсан дэгжин загвараараа нэлээд таашаагдсан бөгөөд 1975 онд Armani компаниа байгуулсан төдийгүй 2013 оны байдлаар хувийн хөрөнгө нь 8.5 тэрбум долларт хvрсэн байна. Тэрээр яалт ч байхгүй дэлхийн хамгийн топ брэндийн үүсгэн байгуулагч бөгөөд загварын ертөнцөд өөрийн нэрийг тод гэгч тамгалан үлдээсэн нэгэн юм. Хувийн амьдралаа нэлээд нууцалдаг ч 1985 он хүртэл хайртай залуутайгаа урт хугацаанд амьдарсан боловч 1985 онд хайртай залуу нь нас барснаас хойш дахин урт хугацааны харилцаа үүсгээгүй байна.
6. Yves Saint Laurent
Загварын түүхэн дэх хамгийн алдартай дизайнеруудын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд тэртээх 1931 онд Франц Улсад мэндэлжээ. 18 насандаа Парис хот руу нүүж тэнд алдарт дизайнер Christian Dior-той танилцан түүнээс маш их зүйл сурсан байна. Эмэгтэйчүүдэд зориулсан өмд бүхий хослол нь тус брэндийн хамгийн том нүүр царай болж байлаа. Түүнийг гей гэсэн цуу их гардаг байсан ба мань эр ч гей байсан юм. Тухайн үед нэр хүнд нь ид мандаж эхэлж байсан бас нэгэн гей эр болох дизайнер Karl Lagerfeld-ийн найз залууг булаасан гэж хүртэл яригддаг байсан юм. 2008 онд хорвоог орхисон ба түүнээс өмнө ижил хүйсийн эрхийг дэмжиж нэгдэн тэмцэж байлаа. Yves Saint Laurent-ий амьдралыг харуулсан 2 ч бvрэн хэмжээний кино хийгдсэн байдаг болохоор түүний амьдралыг киноноос тодорхой харж болно.
7. Calvin Klein
1942 онд мэндэлсэн АНУ-ын дизайнер бөгөөд 1968 онд өөрийн нэрээр нэрлэгдсэн Calvin Klein Inc брэндийн компаниа байгуулсан байна. Монголчуудын хамгийн сайн мэддэг загварын брэндүүдийн нэг бөгөөд тус брэнд өөрийн тансаг үнэртэн, үнэт эдлэл болон дотуур хувцсаараа дэлхий дахинд танигдсан билээ. Түүний хувьд нээлттэй гей эр бөгөөд амьдралынхаа туршид олон найз залуу сольсон дон жуан эр гэдгээрээ алдартай бөгөөд модель эрчүүдээс эхлээд порно одуудтай болзож хувийн амьдрал нь олны анхаарлыг маш их татдаг байсан юм.
8. Marc Jacobs
Загварын ертөнцийн бас нэгэн том акулд тооцогдох мань эр өөрийн нэрээр нэрлэгдэх загварын брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн 80 гаруй оронд өөрийн нэрийн 200 давсан дэлгүүрийг ажиллуулж байна. Тэрээр 1997-2014 онуудын хоорондзагварын Louis Vuitton ордны дизайнераар ажиллаж байсан бөгөөд 2010 онд Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэгдэж байсан бөгөөд 2012 онд дэлхийн хамгийн алдартай гей сэтгүүл болох Out–ийн “АНУ-ын хамгийн хүчирхэг 50 гей эрчүүд болон эмэгтэйчүүд” жагсаалтад 14-т бичигдсэн байна.
9. Karl Lagerfeld
1933 онд төрсөн Герман гаралтай загвар зохион бүтээгч бөгөөд одоо болтол хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийн жагсаалтыг тэргүүлсээр байна. Тэрээр үе үеийн бүхий л шилдэг загвар зохион бүтээгчидтэй өрсөлдөж явсан нэгэн бөгөөд өөрийн гей бэлгийн чиг баримжааг ч хэнээс ч нуудаггүй ба амьдралынхаа туршид өөрөөрөө амьдарч яваа дизайнеруудын нэг юм. Тэрээр Channel загварын ордны ахлах дизайнераар маш олон жил ажилласан бөгөөд мөн Fendi брэндийн загвар зохион бүтээгчээр ч ажилладаг байсан юм. Тэрээр 1970 аад одны алдартай эрчүүдийн нэг болох Jacques de Bascher-тэй 1951 оноос хойш үерхэж эхэлсэн бөгөөд түүнийг нас барах хүртэл буюу 1989 он хүртэл хамт амьдарсан байна.
10. Valentino Garavani
Италийн загвар зохион бүтээгч гей эр маань 1932 онд төрсөн бөгөөд одоогоор 85 насыг зооглоод байна. Тэрээр багаасаа загварын ертөнцөд маш дур сонирхолтой байсан бөгөөд 195-аад оноос загварын нийслэл болох Францын Парис хотоос өөрийн нэр алдарт хүрэх замналыг эхэлсэн бөгөөд хожим дэлхийд алдартай өөрийн нэрээр нэрлэгдсэн Valentino брэндийг үүсгэн байгуулжээ. Мөн тэрээр кино урлагт хэд хэдэн удаа дүрээ үлдээсэн төдийгүй 2006 оны бокс оффис хит болох Чөтгөр Прадагаар гоёдог (The Devil wears Prada) уран сайхны кинонд өөрийнхөө дүрээр оролцон тоглосон байдаг юм./vc_column_text]