Зул сарын баяр, шинэ жилийг киногүйгээр төсөөлнө гэж үү. Гадаа -25 хэмийн хүйтэн жавартай ч гэрэл гэгээ татуулсан халуун дулаан орчинд халуун шоколад уунгаа зул сарын сэдэвтэй кино үзэх сайхан биш гэж үү. Монголын ТВ сувгуудаар маш олон гэр бүл, хайр дурлалын сэдэвтэй уран бүтээлүүд гардаг ч ЛГБТ хүмүүсийн хувьд өөрсдийнхөө төлөөлөл орсон хөгжилтэй кинонуудыг үзэх боломж тэр бүр байдаггүй. Тэгвэл та бүхэнд дараах 10 ЛГБТ киног санал болгож байна.
ПИЙ-ВИЙГИЙН ЗУЛ САРЫН ТУСГАЙ ДУГААР (PEE-WEE’S PLAYHOUSE CHRISTMAS SPECIAL)
Хөгжилтэй ноён Пий-Вийгийн зул сарын тусгай дугаарт бидний мэдэх олон гей төлөөллүүдээс гадна гей шүтээнүүд та бүхэнтэй цагийг өнгөрөөх болно. Үүнд: Чаро (Charo) Жоан Ривэрс (Joan Rivers), Кэй.Ди. Лаан (K.D. Lang), Бяцхан Ричард (Little Richard), За За Габор (Zsa Zsa Gabor), Шээр (Cher) гэх мэт.
ЗУЛ САРЫН ХАЙР (HOLIDAY HEART)
Жүжигчин Вин Рэймс (Ving Rhames “Pulp Fiction”, “Mission Impossible” зэрэг киногоороо алдартай) драг күийний дүрээр зул сараар та бүхэнтэй уулзаж буй нь. Зул сарын хайр нэрээр үзүүлбэр үзүүлдэг драг күийн зул сарын үеэр хар тамхинд орж хэцүү байдалд орсон эмэгтэй болон түүний охинд орон гэрээ нээж буцаж хөл дээрээ босоход нь туслаж буй талаар өгүүлэх болно.
ГАВЛАГДСАН ЗУЛ САР (HOLIDAY IN HANDCUFFS)
Энэхүү киноны гол дүрүүд гей биш боловч тухайн киноны гол дүрийн дүү нь зул сарын баяраар гэр бүлийнхээ оройн хоолон дээр эцэг эхдээ гей гэж хэлэх бөгөөд тус кино хамгийн хөгжилтэй зул сарын кинонуудын нэг юм.
ГЭР БҮЛИЙН ЭРДЭНЭ (THE FAMILY STONE)
Саара Жэссика Паркэр (Sarah Jessica Parker)-ын тоглосон зул сарын хайр мэдрүүлэх нэгэн гайхалтай түүх. Мэдээж киноны гол түүх нь стрэйт хайрын тухай боловч гей хосуудыг ч мөн багтааснаараа энэ жагсаалтад орсон хэрэг. Энэ киноноос та маш олон алдартай жүжигчдийг харах бөгөөд өмнөх киноны адил зул сарын ширэээний ард тус гэр бүлийн гишүүн сонсголгүй гей хүү нь өөрийн найз залууг дагуулж ирэх бөгөөд хүүхэд өргөж авах талаараа гэр бүлийнхэндээ хэлэх ба түүний гэр бүлийнхэн хэрхэн хүүгээ ойлгож буй сэтгэл хөдлөм сцен энэ киноны хамгийн чухал хэсэг юм.
СЭЙНТ ЛУИСТ НАДТАЙ УУЛЗААРАЙ (MEET ME IN ST. LOUIS)
Энэхүү гайхалтай мюзикалд гей шүтээн Жүүдий Гарланд (Judy Garland) тоглон Винсэнт Минэлли (Vincente Minelli) найруулагчаар нь ажиллажээ. Барууны ЛГБТ олон нийтийн хамгийн дуртай зул сарын кинонуудын нэгээр яах аргагүй энэ кино нэрлэгддэг. Жүүдий Гарланд шүү дээ!
ЗУЛ САР ТЭМДЭГЛЭХЭД ХЭТЭРХИЙ КҮҮЛ (TOO COOL FOR CHRISTMAS)
Зул сарын тухай кино ихэвчлэн гэр бүл, хайр дурлалын тухай байдаг. Угаасаа л зул сар, шинэ жил гэдэг гэр бүл, хайр дурлалын баяр. Гэвч гол дүр, сэдэв нь ЛГБТ байх кино тун ховор. Ихэвчлэн туслах дүр, гэр бүлийн гишүүн байдлаар ЛГБТ хүмүүс зул сарын тухай кинонд маш багахан хэмжээгээр дүрслэгддэг. Магадгүй энэ кино энэ жагсаалтад багтсан цор ганц гей гол дүрүүдтэй (гей аавуудтай) кино байх.
ГЭРТЭЭ БАЯРААР ИРСЭН НЬ (HOME FOR THE HOLIDAYS)
Талархлын баярын тухай ч гэсэн зул сараар энэ киног хүмүүс их үздэг. Хамгийн чухал нь төмөр хүн Роберт Давний Жуниор (Robert Downey Jr)-ийн бүтээсэн гей дүр энэхүү киног энэ жагсаалтад багтааж чадлаа.
ЦАГААН ЗУЛ САР (WHITE CHRISTMAS)
Энэхүү хөгжилтэй мюзикл танд таалагдана гэж найдаж байна.
КҮҮПЭРСИЙНХНИЙГ ХАЙРЛА (LOVE THE COOPERS)
Бас нэг өнөр өтгөн гэр бүлийн тухай өгүүлэх хөгжилтэй зул сарын кино. Холливудын оддын цуглаан гэхэд болохоор маш олон алдартай жүжигчдийг нэгэн дор харж болох нь. Мэдээж гэр бүлийн нэг гишүүн нь гей байж таарах нь гэхдээ нуугдмал, өөрийгөө гэрийнхэндээ илэрхийлж амжаагүй цагдаа эр. Гэвч түүний бэлгийн чиг баримжаа цаашид нууц хэвээрээ үлдэхгүй бололтой.
ПЕНТАТОНИКС ХАМТЛАГИЙН ЗУЛ САРЫН ТУСГАЙ ДУГААР (A VERY PENTATONIX CHRISTMAS SPECIAL)
Грэммийгийн шагналт акапелла хамтлаг болох ПЕНТАТОНИКСТ дуртай юу? Хамтлагийн зул сарын тусгай дугаар таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Хамтлагийн гей гишүүд мэдээж бид бүхний төлөөлөл. Тусгай зочноор дуучин Жэннифэр Хадсон (Jennifer Hudson) уригдсаныг бас сануулъя.