2017 оны 12-р сарын 10-нд буюу Олон улсын хүний эрхийн өдрөөр “Интерном” номын дэлгүүрт нээлтээ хийсэн ЛГБТ Төвийн Күийр уран зохиолын зөвлөлөөс эрхлэн гаргасан “Амьдрал, эрх чөлөө, хайрын магтуу: дэлхийн шилдэг ЛГБТ яруу найргийн антологи” болон “Homo Liber” номуудын талаар та бүгд сонссон хэмээн найдаж байна. ЛГБТ хүмүүсийн амьдрал, тэмцлийг харуулсан орон орны 200 жилийн хугацаанд амьдарч, бүтээлээ туурвисан ба туурвисаар буй күийр зохиолч, яруу найрагчдын бүтээл болон Монголын ЛГБТ сэдэвт анхны эсээ зохиолын эдгээр ном нь монгол хэл дээр гарч буй ЛГБТ сэдэвт номуудын анхны давалгаа билээ. Түүхийн хуудсыг сөхвөл 2009 онд М. Энхриймаагийн “Хоёр сүнстэн” шүлгийн түүвэр хэвлэгдэж, Монголын күийр уран зохиолын салхийг хагалж байсан. Кзийр уран зохиолын зөвлөлөөс гаргасан эдгээр номууд ЛГБТ сэдэвт уран зохиолын эхлэлийг тавьж, цаашид олон арван уран бүтээлийг ардаасаа дагуулна хэмээн Күийр уран зохиолын зөвлөл найдаж байна. Та бүхэнд нээлтийн үеэр хийгдсэн яриаг 5 жилийн дараа дахин нээлтээ хийж буй ЛГБТ Радиогийн нээлтийн дугаараар хүлээн авна уу. Хоёр ном болон “Хайр бол хайр” манга ном нь “Интерном”, “Аз хур”, “Мир” номын дэлгүүрүүдээс гадна ЛГБТ Төвийн оффис болон D.D/H.Z-ээр худалдаалагдаж байна.
Хөтлөгч: Батзориг
Зохиолч, орчуулагч: Н. Анараа
Зохиолч. А. Зориг
Lena
Сайхан ярилцжээ. Гол нь жоохон ярианаасаа далиагаад бөө мөргөл, библи гэх мэт зүйлс яриад байна. Номны тухай л сонсмоор байлаа.
admin
Удахгүй номын тухай нээлттэй хэлэлцүүлгүүд болох учир та ЛГБТ Төвийн фб хуудаснаас мэдээлэл цаг алдалгүй аваарай. Баярлалаа
Anaraa Nyamdorj
@Lena Homo Liber-ыг авч уншвал сэдвээс огт халиагүйг ойлгох байх. Аль аль ном нь күийр уран зохиолыг дэмжих сан бүрдүүлэх зорилготой учир авч уншаад, дараа нь үзэл бодлоо хуваалцвал баярлах болно.