ЛГБТ хүүхэд залуусын мөрөөдлийн гэмээр үлгэр жишээч, хайр татам эцэг эхчүүд болон гэр бүлийн гишүүд.

ЛГБТ хүмүүсийн хувьд эцэг эхдээ эсвэл ах эгч, дүүдээ  “Come out” (өөрийгөө ЛГБТ буюу хэн гэдгээ хэн нэгэнд хэлэх) хийх тийм ч амархан биш. Хэн ч эцэг эх, гэрийнхэндээ үнэнээ хэлсний дараа ямар хариу авах талаараа итгэлтэй байдаггүй, магадгүй хамгийн том айдас нь ч байж мэднэ. Харин эдгээр алдартнуудын төлөөлөл болсон хүмүүс өөрсдийн хүүхдүүд, ах эгч, дүүгээ гайхалтайгаар хүлээн авч, хэн гэдгээр нь бахархан хайрлаж бас дэмжиж чадажээ. Сонирхоно уу!

1. Ariana Grande – Поп дуучин, хамгийн алдартай залуу эмэгтэй дуучдын нэг Арианагийн ах нь нээлттэй гей залуу бөгөөд түүнийг Франки гэдэг. Тэрээр Америкийн “Big Brother” реалити шоуны од ба бүжигчин, уран бүтээлч, броодвэй театрын жүжигчин юм. 


2. Adam Levine – Maroon 5 хамтлагийн дуучин, “The Voice” шоуны шүүгч түүний жил дарааллан төрсөн дүү нь гей бөгөөд хөгжимчин, дуу зохиогч, жүжигчин мэргэжилтэй ах шигээ урлагийн хүн гэнэ. Адамын хувьд дүүгээ үргэлж дэмжин Америкийн шүтээн шоуг хvртэл бэлгийн чиг баримжаагаар гадуурхдаг хэмээн шүүмжилсэн удаатай.

 

3. Angelina Jolie & Brad Pitt – Тэдний анхны өөрсдөөс нь төрсөн хүүхэд болох Шило нь трансжендэр хүү юм. Тэрээр багаасаа өөрийгөө эрэгтэй хүүхэд хэмээн мэдэрдэг түүнийгээ ч эцэг эхдээ үргэлж хэлж илэрхийлдэг байсан байна. Хосууд ч хүүгийнхээ мэдрэмжийг ойлгож эмэгтэй байлгах гэж хүчилж үзээгүй байна. Angelina Jolie хүүгийнхээ талаар дурсахдаа тэр үргэлж эрэгтэй хүүхэд байхыг хүсдэг өөрийгөө яг л ах нарынхаа нэг гэж мэдэрдэг хэмээжээ. Шило мөн өөрийнхөө нэрийг өөрчлөхийг хүссэн ба Жоон гэж сольжээ. Тэд трансжендэр хүүгээ маш сайн ойлгож, өөрсдөөс шалтгаалах бүхнээр нь дэмждэг байна.

 

4. Barbra Streisand – Холливудын алтан үеийн бүсгүйчүүдийн нэг гайхалтай дуучин, жүжигчин бүсгүйн хүү нь мөн дуучин, жүжигчин бөгөөд Жэйсон Гөүлд гэдэг юм. Жэйсон өөрийгөө гей гэдгийг 8 наснаасаа мэддэг байсан бөгөөд 90-ээд онд нээлттэйгээр өөрийгөө гей  гэдгийг олон нийтэд зарлажээ. Тэр цагаас эхлэн Barbra ижил хүйсийн бэлгийн чиг баримжааны талаар өөрийгөө мэдлэгжүүлж, хүүгээ өөрийн чадлаар ойлгон дэмжиж хайрлаж иржээ.

 

5. Catherine Zeta Jones – Их Британиас гаралтай Холливудын үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг болж чадсан тэрээр дан гоо үзэсгэлэн, авьяас билгээс гадна өөрийн төрсөн дүүгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, түүнийг хайрлан дэмжиж, хүний эрхийн төлөө, дүүгийнхээ төлөө тэмцдэг нэгэн юм.

 

6. Cher – Түүний хүү нь трансжендэр ба нэлээд олон жилийн өмнө хүйсийн шилжилтэнд орсон юм. Одоо Cher-ийн хүүг Chaz Bono гэдэг ба бахархалтайгаар амьдардаг транс залуусын төлөөлөл юм. Хүүгийнхээ шилжилтийн үйл явцыг ойлгож, хамгийн их туслаж дэмжсэн хүн нь түүний ээж дуучин Cher бөгөөд ойлгодогүй, мэддэггүй хүмүүст хүүгийнхээ өмнөөс дуугарч ойлгуулахаас хэзээ ч залхаагүй, хүүгээ хайрлаж, хамтдаа тэмцэж чадсан гайхалтай ЭЭЖ хvн төдийгүй хамгийн гайхалтай gay icon билээ.

 

7. Magic Johnson – түүний 23 настай хүү E.J 2013 онд олон нийтэд нээлттэйгээр өөрийгөө илэрхийлсэн байна. Magic Johnson дурсан ярихдаа хүүгээ гей гэдгийг мэдсэний дараа түүнд хэлсэн үг нь ” Хүү минь би чамд маш их хайртай. Юу ч болсон бай би чамайг үргэлж хайрлаж дэмжих болно” байсан гэжээ. 


8. Mark Ronson – Америкийн хөгжмийн зах зээлд нэлээд чадварлагт тооцогддог Mark-н төрсөн охин дүү нь нэгэн үе жүжигчин Линдсий Лоханы найз охин гэдгээрээ алдартай байсан DJ Саманта Ронсон юм.


9. Chloë Grace Moretz – Гялалзаж яваа залуухан оддын нэг болох жүжигчин
, модель бүсгүй 4 ахтай бөгөөд түүний 2 ах нь гей юм байна. Тэрээр ах нартаа хязгааргүй хайртай бөгөөд хэрвээ хэн нэгэн тэдний маань талаар ямар нэгэн муу зүйл хэлэх л юм бол миний амьдралаас бүрмөсөн арчигдах болно гэжээ.


10. Chris Evans – Супер баатруудын нэг Captain America-н ах нь “One Life to Live” шоуны од жүжигчин бөгөөд мөн нээлттэйгээр өөрийгөө гей гэж илэрхийлдэг олны танил хүмүүсийн нэг юм. Chris Evans-ын хувьд ЛГБТ эрхийн төлөө дуу хоолойгоо нэлээд хүчтэй хүргэж чаддаг бөгөөд тэрээр хэлэхдээ “Магадгүй 10 жилийн дараа бид ЛГБТ эрх зөрчигддөг мөн ижил хүйсийн гэрлэлт байдаггүй байсан гэдгээсээ ичих болно” гэжээ.


11. Anne Hathaway – 35 настай дэлхийн хамгийн үнэ цэнэтэй жүжигчдийн нэг түүний төрсөн ах гей юм. Тэрбээр католик сүмд багаасаа явж өссөн боловч сүмээ хаяжээ. Учир нь түүний шашин нь ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тэрээр хэлэхдээ “Миний ахыг буруутгадаг шашинд би итгэж шүтэж чадахгүй” гэжээ.


12. Madonna – Поп хөгжмийн хатан хаан Мадоннад Christopher Ciccone гэдэг гей дүү байдаг ба түүний хэд хэдэн уран бүтээл дээр эгч дүүс хамтран ажиллацгаажээ.


13. Colin Farrell – Түүний дүү Иймон нь нээлттэй гей залуу бөгөөд өөрийгөө Колин шиг ахтайдаа хамгийн азтайд тооцдог гэнэ. Колин ч багаасаа дүүгийнхээ төлөө үргэлж зогсож,
түүнийг бусдад дээрэлхүүлэх үед байнга хамгаалж тэмцдэг байж. Одоо ч тэрээр дүүгийнхээ төлөө ЛГБТ хүмүүсийн төлөө үргэлж дуугарч тэмцдэг хүмүүсийн нэг юм.

 

14. Sally Field – ЛГБТ эрхийг хамгийн тууштай дэмжигчдийн нэг бөгөөд түүнийгээ өөрийн хүүгийнхээ төлөө болон бусад мянга мянган ЛГБТ залуусын төлөө хийдэг юм гэжээ. Тэрээр бичихдээ “Сэм бол 18 настай миний бага хүү мөн гей эр. Миний хувьд энэ зүгээр л So What (тэгээд юу гэж) гэж хэлэх зүйл” гэжээ.