ЛГБТ зураачдын талаар бид цувралаар хүргэхээр шийдлээ. ХХ зууны эхэнд нэрд гарсан эмэгтэй зураач төдийлөн их байгаагүй бөгөөд тэднээс амжилтанд хүрч, гялалзсан од болсог загварлаг зураачийн талаар та бүхэндээ хүргэж байна. Түүнийг Тамара де Лемпика гэдэг. Тэрээр Польш болон АНУ-ын бисексуал уран зураач, зөөлөн кубизмыг үндэслэгч гэгддэг бөгөөд сэтгэл татам гэдгээрээ алдартай байсан эмэгтэй зураач билээ.

1898 онд Варшав хотноо төрсөн Тамара нь 1914 онд Санкт-Петербург хот руу нүүсэн ажээ. Улмаар ирээдүйн нөхөр болох Тадеуш Лемпикатай тэнд танилцсан гэдэг. Хувьсгалын дараа түүний нөхөр баривчлагдсан ч, Тамара Шведийн элчин сайдын яамын тусламжтайгаар нөхрөө сулланихамт Франц Улс рүү дүрвэжээ. Санхүүгийн бололцоо тун тааруу байсан ч Тамара Францын алдарт зураачид болох Морис Дени, Андре Лотоос уран зургийн хичээл авдаг байжээ. 1930-аад онд АНУ руу нүүж Рауль Куфнер гэх эр нөхөртэй болж, Нью-Йорк хотноо суурьшсан юм.

Түүний уран бүтээлүүдийг арт-дэко, кубист хэв маягтай, мөн зөөлөн кубист гэх үе ч бий. Тамара де Лемпика импрессионистуудыг хиртэй бохир өнгө ашигладаг гэж шүүмжилдэг байжээ. Тэрээр цэвэр бөгөөд нарийн тодорхой зурдгаараа алдартай. Холливүүдын одууд болон алдартнуудын хамгийн хайртай зураач бөгөөд  Пабло Пикассо, Жан Кокто, Андрэ Жийд зураачидтай танилууд байжээ.

Тэрээр бисексуал гэдгээрээ нээлттэй амьдардаг байсан бөгөөд өөрийн амраг, хайртуудаа уран бүтээлдээ мөнхөлсөн байдаг юм.

Тамара де Лемпика

Лесбиян хосуудыг маш олон янзаар зурсан байдаг.

Сайхан Рафаэль хэмээх хамгийн алдартай бүтээл нь.

Өөрөг. Тухайн үед эмэгтэй хүн машин барина гэж зүүдлэх байтугай мөрөөддөг ч гүй байжээ. Тэгтэл Тамара де Лемпика феминист үзэл бодлоо уран бүтээлдээ тусгасан маш тод жишээ байдгийн нэг нь энэ юм.

Энэхүү бүтээлд нь эмэгтэй хүнийг тогтсон эмэгтэйлэг төрхөөр биш, илүү эршүүд шинж чанартай зурсан нь тухайн үедээ ихээхэн онцлог болсон ба нийгэмд тодорхой цочрол үзүүлсэн гэгддэг.