“Хүний эрхийн төлөө залуу манлайлагч” хөтөлбөрийн 2016 оны нэг баг манга сонирхогчдын дунд шөүнэн-ай, шоожүү-ай төрлийн буюу ижил хүйсийн романтик манганы уралдаан зохион байгуулсанд маш олон бүтээл ирснээс 5 бүтээл нь эхний гурван байр, хоёр бүтээл нь тусгай байрын шагнал хүртсэн билээ. Эдгээрийн 4 мангагаар 2016 оны 10-р сард “Хайр бол хайр” ЛГБТИ сэдэвт Монголын анхны манга болгож хэвлүүлсэн ба үлдсэнийг ЛГБТ Төв вэбсайтаараа та бүхэнд хүргэхээр шийдсэн юм.